: 2017-10-09 : 7898

И.МӨНХСАРУУЛ: НАРЫГ ХААНААС Ч ХАРАХ АДИЛ, ХАРИН УУЛ УСАНД БОЛ НАР ХӨӨРСӨН ХОЙНО ОЧДОГ

Өглөөний нарыг харах гэж Өндөр ууланд гарах хэрэггүй Уул усанд гарна гэдэг Учир ерөөлтэй байдаг юм Үдшийн бүрий Үүрийн гялаантай  Хавсарга цохин байж Хаан биеэ сэвтээгээд яахав Хатан сэтгэлээ гундаагаад яахав Дэлгэр сайхан уулын оройд Тогтож нэгэнтээ нар мандаж Дэндүү дээр хөөрсөн цагт нь Тогтож нэгэнтээ очдог гэдгийг Даамай өвгөд чинь  Дахин дахин дуулгаж байна Буурал сайхан нарандаа Байгаа газраасаа…

Үргэлжлэл...

  • "МӨНХ ТЭНГЭР" УХААНЫ ГАЙХАМШИГ

    Амьдрал гэдэг дэндүү богионохон. Гэтэл надад юутай ихийг өгөө вэ.…

    Үргэлжлэл...

  • МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ТҮЛХҮҮР И.МӨНХСАРУУЛ ГЭЖ ХЭН БЭ?

    Түүний "Алтан өлзий" буюу "Арслантай авдар"-ын аравнай яаж бүтдэг вэ?…

    Үргэлжлэл...

  • МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ТҮЛХҮҮР И.МӨНХСАРУУЛ: МОНГОЛЧУУД ОВОО ЧУЛУУНААС ОЛЗ ГУЙХГҮЙ ОРГИЛ ТЭНГЭРЭЭСЭЭ ХИШИГ БУУЛГАЖ АМЬДРАХ ЦАГ БОЛСОН

    Анх намайг Отгонтэнгэр хайрханыг зорих замд "Овоо чулуунаас олз гуйхгүй,…

    Үргэлжлэл...

  • МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ТҮЛХҮҮР И.МӨНХСАРУУЛ: ӨРГӨЛӨӨР ТА ӨӨРИЙГӨӨ ЗАСАЖ БОЛНО

    Ертөнцийн өгөө, авааны хуулиар өргөл өргөж, ерөөл хүслээ дуулгах нь…

    Үргэлжлэл...

ЗАХИДЛААР ИРСЭН АСУУЛТУУДАД ӨГСӨН ХАРИУЛТААС:

Асуулт 1.

Би шүтэж явдаг эмээтэй. Намайг сахиустай гэдэг юм. Заримдаа янз бүрийн зүйл мэдэрдэг. Би үүнтэй эвлэрч чаддаггүй. Үнэндээ айдастай байдаг. Сахиус авахад мөнгө их орохоос гадна хүний үйлийн үрийг үүрдэг гэх юм. Надад энэ талаар мэдээлэл өгөөч?


Хариулт 1.

Сахиустай гэхээр Та: 1. Бөөгийн угтай байж болно. Тийм бол ураг, удмаа даасан үүрэгтэй гэсэн үг. 2. Дээд тэнгэрийн сахиустай байж болно. Энэ нь улс орон, түмэн олны төлөө үүрэгтэй ирсэн бөгөөд одоо И.Мөнхсаруул гэгээнтний тодруулан бүрдүүлж байгаа тэнгэрийн тамгатай хүмүүс юм.

Алин болохыг та эхлээд тодруулах хэрэгтэй. Тэгэхдээ та хүсвэл шүү дээ. Бөө ураг удам, даасан хүрээнээсээ хальж, үйл хийвэл бусдын үйлийн үр үүрнэ. Хүрээ хязгаар, дэг жаягаа баримталвал ураг удамдаа тустай бөгөөд өөртөө гэмгүй, зөв явбал буян хураана.

Бөөгийн уг авахад ямар зардалтай байдгийг бид мэдэхгүй. Харин бид дээд тэнгэрийн сахиустангууд бөгөөд улс орон, түмэн олныхоо төлөө байдаг учраас бусдаас өргөл, барьц, төлбөр мөнгө авдаггүй.

Бид сахиусаа залахдаа цаанаас хэлэгдсэн хувцасыг нь л хийлгэдэг ба энэ нь эртний хаад, хатдын хувцас байх ба хэц хэнгэрэг, хуяг зэрэг хэрэгсэл шаардлагагүй. Буянаа тогтоож, хишгээ түгээж, сахиусаа хүндэтгэх үүднээс урьсан хүмүүсээ хөнгөн цайлах ба хүн урих эсэхээ та өөрөө шийднэ. Өөр зардал, мөнгө гардаггүй болно.


Асуулт 2.

Урд дүрийг хэлж өгдөг гэж сонслоо. Ямар үнэ хөлс авдаг вэ. Намайг их буянтай юм байна, буян хишгийг нь авчихъя гэхчилэн нэг ижил юм ярьж, ихэнх нь хорлох, өөрийн болгох гэж зовоодог. Тэр түгжээсээс салмаар байна, туслаач?

 

Хариулт 2.

Гэгээнтэн маань хүний сүнсний мэдээллийг уншдаг юм. Хүний сүнсэнд урд хийгээд энэ насны бүхий л чухал мэдээллүүд агуулагддаг шүү дээ. Гэгээнтэн маань 1181 дээд тэнгэрийн тамгатныг таньж олох, их үйлийг бүтээх даалгавартай тул хүн бүхнийг үзэх цаг хомс тул уулзах хүсэлтэй хүмүүсийг 93130081, 95021181, 91551181, 98661181 утсаар зөвлөгөө өгч, бүртгэн цаг зарлаж хүлээн авдаг. Үнэ, хөлс авдаггүй.

Гэгээнтэн бидний гол зорилго энгийнээр тайлбарлавал: түмэн олны үйлийн үрийг цэвэрлэж, хишиг буяныг нь дэлгэрүүлэх, улс орон, айл өрх хийгээд Монгол хүнийг өөрийгөө Мөнх Тэнгэрийн ухаанаар зөв удирдан засах арга замыг таниулж, Монгол хүн бүрийн босоо хийморийг сэргээж, газар усаа тэгшлэн эх нутагтаа эзэн болж, гай барцадгүй амар амгалан амьдруулахын төлөө юм.

Өөрөөр хэлбэл сэтгэхүйн боолчлол болсон мухар сүсэг, хар шидээс салган улмаар хүн ардаа сэтгэхүйн эрх чөлөөнд хүрэх аргыг нь өөрсдөд нь эзэмшүүлж, тэнгэрлэг Монгол хүний босоо хийморийг өргөх явдал юм. Гэгээнтний сургаал, айлдваруудыг www.munkhtengeronis.mn цахим хуудаснаас үзэж, тэрхүү арга заавраар өөрөө өөрийгөө нээгээрэй. Хүн бүрт харсан даасан тэнгэр, өвөг дээдсийн хамгаалал, өмгөөлөл бий. Өөрөөр хэлбэл таны дотор орших бурхан тэнгэрийг сэрээж, өөрийгөө танин өргөх аргыг л "3 галаа асаах" гэж нэрлэн Гэгээнтэн маань зааж, адис, ерөөлөөрөө сэрээгээд яваа юм шүү дээ. Таны 3 гал чинь асаж, Гэгээнтний үлгэрлэн тайлбарласнаар алтан соёмбо болон тэгширсэн бол таныг хэн ч зовоож чадахгүй юм. Хүний буян хишгийг хүн булааж чадахгүй ч хар сэв наалдахын аргагүйгээр та гэрэлтэж чадна. Тэр цагт танд ямар ч засалч, шидтэн аврагч хэрэггүй. Та эрх чөлөөтэй болж, айдас хүйдсээ мартах болно.

Шаардлагатай гэвэл та алтан соёмбо, хас тэмдэг, толь, тодорхой дүрс бүхий бөгж, зүүлт зэргийг ашиглан өөртөө хамгаалалт хийж хэрэглэж болно.

 

Асуулт 3.

Танай танилцуулгад уул, хайрхад тахих үйл хийдэг тухай бичжээ. Энэ нь ямар зан үйлээр хийгддэг вэ. Бөөгийн зан үйл үү, шашны зан үйл үү?

 

Хариулт 3

Ялгаатай. Бид үүнийг "Тэнгэрийн үйл" гэж нэрлэдэг. Учир нь тухайн үйлийг хэзээ, хэрхэн хийх зааврыг "тэнгэр" -ээс буюу Гэгээнтний буулган тайлсаны дагуу урьдчилан өгдөг. Түүний дагуу бэлтгэлээ хангаж, товлосон газар, хугацаанд үйлээ хийдэг. Энэ нь голдуу очсон газар усаа ариусгах, сэргээн амилуулах заслаар эхэлж, буух ёстой хишиг буяныг нь буулгаж очсон болон олон түмэнд хүртээн түгээх, үйлэнд оролцсон бүхний шид хүчийг нэмэх агуулгатай байдаг. Бүх зан үйл энгийн бөгөөд Мөнх тэнгэрийн оньсоор дамжигдан Та бүхний сонссон тэрхүү шүлэглэсэн сургаал, тайлал, ерөөл, зарлиг, айлдвараар илэрхийлэгддэг.

Дээд тэнгэр, бурхадаас эрхшээсэн хүч, хишиг буянаар хийгддэг тул үйл бүхэн онцлогтой ч бас нийтлэг дэг, жаягтай. Товчхондоо жинхэнэ Монгол уламжлалаар явагддаг. Үйл амжилттай болсон эсэх үр дүнг ч хэлж өгдөг ба байгалийн сонин үзэгдлээр давхар танигддаг. Жишээлбэл: Сэлэнгийн 3 голын бэлчирт үйл хийхэд хос ангир шувуу ирвэл үйл зөв болсон гэж ойлгоорой гэж урьдчилан хэлэгдсэний дагуу дөнгөж 3 дугаар сар болж байсан ч хос ангир нисэж ирсэн юм.


Асуулт 4

Хаанаас санхүүждэг вэ? Олон хүн, машин явж байна гэдэг. Ашиг олохгүйгээр зардал гаргаад байгаа нь сонин санагдаж байна. Түмэн олны төлөө гэх ч өнөөдрийн нийгэмд ямар нэгэн ашиг сонирхолгүй байна гэдэг санаанд багтахгүй байна.


Хариулт 4

Тэнгэрийн тамгатай буюу түмэн олны төлөө үүрэгтэй ирсэн сүнснийхээ даалгаврыг биелүүлж байгаа тул бид хувийн ашиг сонирхлоор үйл ажиллагаа явуулдаггүй. Аль нэгэн байгууллага, нам, улс төрийн хүчин, хөндлөнгийн хэн нэгнээс санхүүждэггүй.

Санхүүжилтийн зарчим тун энгийн. Тухайн үйлийг хийхэд гарах зардлаа тооцоод оролцох хүмүүс нь хувааж гаргадаг, нэг хүнд ноогдох зардал боломжийн байсаар ирсэн.

Тиймээ. Мөнгөн ашиг олдоггүй. Шид хүч, чадвараа ахиулж, хөгжүүлж байгаа тул үйлэнд оролцогчид ч урамтай байдаг.

Мөн өвдсөн, зовсон хүмүүст туслах нь нээлттэй бөгөөд үнэ төлбөр авдаггүй. Төлбөр, тариф тогтоох, тулгах, шаардахыг хориглодог бөгөөд хувь хүмүүсийн сэтгэлийн өргөлийн асуудал нь өөрөө л мэдэх хэрэг.

Сүнснийхээ даалгаврыг танин мэдэж, гэгээрлийн тодорхой түвшинд хүрч хувийн шунал, хүслээ давсан, дотоод "бурхад, тэнгэр"-ээ сэрээсэн бид бүхний хувьд үр хойчийнхоо сайн сайхны төлөө энхийн замаар замнах нь гайхах зүйлгүй билээ. Өвөг дээдэс маань бидний сайн, сайхны төлөө эд хөрөнгө байтугай, алтан амиа өргөж ирсэн биз дээ.


Асуулт 5

Энэ үнэн гэдэгт яаж итгэх вэ? Бас сахиус залж, шид хүчээ хураачихаад буруу зүйлд ашиглахгүй гэсэн баталгаа байна уу. Одоогийг сайд дарга нар шиг улс орноо худалдаж, хувийн ашиг хөөхгүй гэсэн ямар баталгаа байна вэ?


Хариулт 5

Гэгээнтний тухайд:

  1. Гэгээнтэн урьдчилан тэр хүний тухай ямар ч мэдээлэл авахгүйгээр шууд уншдаг /нэр, жил ч асуухгүй/,

  2. Уншихдаа тасралтгүй шүлэглэн уншдаг тул зохиох, таамаглах зэргээр хувийн бодол оруулах боломжгүй,

  3. Уншиж хэлсэн зүйлийн үнэнийг тухайн хүн өөрөө давхар шүүж, тэр дор нь л үнэн эсэхийг ялгаж болно,

  4. Түүний уншиж буулгасан айлдварууд тухайн хүмүүсийн өөрсдийн мэдээлэлтэй таардаг тул мөн урьдчилан хэлсэн нь ёсоор болдог тул олон хүн хүрээлэн дагасан,

  5. Түүнтэй уулзах хүсэлтэй хүмүүсийн ачаалал дийлдэхгүй эрэлттэй боловч, гол үйлэндээ цаг заваа зарцуулдаг.

  6. Тэр үнэ, хөлс, тариф тогтоодоггүй. Бас сахиус залсан хүмүүс ч заавал өргөл, барьц өргөх шаардлагагүй.

  7. Хялбар мөнгө олон өндөр чадвартай ч тэгээгүй бөгөөд олны хэл, гүтгэлэг, дарамтыг сөрөн түмэн олныхоо төлөө тэнгэрт үнэнч явна.


Тэнгэрийн үйлийн тухайд:

  1. Тэнгэрээс тогтоосон дэг, жаягтай. Дур зоргоор өөрчлөх, зөрчих боломжгүй. Гарцаагүй зөв тайлалтай. Үр дүн нь тодорхой харагддаг.

  2. Төр, түмэн олон, улмаар тив дэлхий, ертөнцийн энх амгалан, энэрэл хайр, эв эе, сайн сайхны төлөө зорилготой.

  3. Тэнгэрт амалсан хатуу тангарагтай. Зөрчих буюу шид хүчээ буруу ашиглавал тэнгэрийн хатуу шийтгэлтэй гэдгийг бүгд ухамсарласан байдаг ба буруу үйл хийвэл Монгол түмний заяа буян, ирээдүй хойчид хор нөлөөтэй тул өндөр хариуцлага хүлээдэг.


Асуулт 6

Чингис хаан Хамаг Монголыг өөрийн хүчээр нэгтгэн нэгэн дээвэр дор оруулж чадсан учраас хаан болсон болохоос хутагт, хувилгаан тодруулдаг шарын шашны аргаар тодроогүй. Өвөг дээдсээрээ тоглож, түүхийг гуйвуулж байгаа юм биш үү?


Хариулт 6

Ойлгуулах үүднээс хамгийн энгийнээр тайлбарлая. Мөнх Тэнгэр бол ертөнцийн дээд оюун ухаан. Сүнс мөнх. Чингис хаан хийгээд агуу сүнснүүд мөн бусад сүнснүүд ч өөрсдийн дэсээр зохих оронд оршдог. Мөн хөгжиж дэвшдэг. Бөөгийн угтай хүнд сүнс нь биеийг зээлэн түр орж, гардаг бол дээд тэнгэрийн сүнснүүд Мөнх Тэнгэрийн тааллаар тамгатай буюу сонгогдож төрсөн эзэн биед дээд оюун санаагаараа бууж хишиг буян, хүч шид, оюун ухаанаа хайрладаг.

Тэрхүү тамгатай эзэн бие нь л энэ өгөгдлийг хүлээн авч чадна. Түүнийг холбож өгөх увьдас, шидтэй, эрх бүхий этгээд нь Мөнх тэнгэрийн оньс юм. Мөнх тэнгэрийн оньс өөрөө тэрбээр үйлээ гүйцээж, өөрийгөө нээн боловсруулах буюу бэлтгэл хангаснаар тэнгэрийн тааллыг танин барьж, энэ үүргийг гүйцэтгэж чадна.

Тэгвэл танаас асууя. Хэн нийгмийн энэ их гүтгэлэг, доромжлол, үл ойлгох дайралтыг сайн дураараа хүсч, зулын гол мэт шаруулахыг хүсэх билээ? Гагцхүү тэнгэр түүнд даалгасан учраас л билээ. Харин ч тэнгэрт гэсгээгдэхгүйн тул түүний өгсөн даалгаврыг өчүүхэн ч зөрүүлэхгүйн төлөө их Гэгээнтэн маань зүтгэж явна. Хэрхэхийг тэнгэр мэдэх буй за.


Үргэлжилнэ...

Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул гэгээнтнийг дэмжигч ИХ ХАС СҮЛД ТББ-ын ажлын албанаас бэлтгэв.

Хамгийн их уншигдсан