Л.АТАРСАЙХАН: ӨРГӨЛ, ДЭЭЖ
Байгалын хүчиний ухамсарт дасан зохицож түүнийгээ аргадан шүтэн дээдлэж, онголон тахиж ирсэн НҮҮДЭЛЧИН-ий соёл /СУУ-ИЭ-ЭЛ/-т /civilization/ сийвили-зэйшн-т ХӨХ НУРУУТ МОН-ГОЛ түм-ЭН минь уу! Минйи олж мэдсэнээр, үг-ЭН дотор үг бий үхэр дотор гиван бий гэх суу ухаанаараа дээд ТЭН-ГЭР-үүддээ, Уул ус,байгал, Ханхай дэлхий, Нутаг ор-ОН-доо өргөл өргөхдөө, идээ сүүний дээж өргөхдөө хэлж нэршиж буйсан дөрвөн янзын нэршил байх юм.

1. ЦАЦАЛ өргөх; Асгахуйг гутаахуй гэж тодорхойлсон байдаг нь аливаа нэгэн бохир сөрөг зүйлийг усны ухамсарт шингээж шилжүүлж домносон, нэг үгээр бохиртсон шингэнийг нэг дор асгахгүйгээр илааршуулж залахыг ЦАЦАХ гэдэгсэн. Бас цай сүүний дээжийг шанагаар нь буюу аягаар нь пүл цүл хийлгэж өргөхийг цацал өргөх гэж болдог аж. Энэ нь чин сэтгэлийн бус хайхрамжгүй, тоомжиргүй, домносон өргөл гэсэн утгатай юм. Тиймээс л асгахуй, гутаахуй болдог юм байна.


2. САЦАЛ өргөх; Дээжийн ариуныг, хүндэтгэлтэйгээр ихэд нарийн ширхэгт оруулж түгээл, хүртээл сайтайгаар чин сэтгэлийнхээ сайхан бүхнийг шившин шингээж ТООСРУУЛАН өөд нь олон давтамжинд үйлдэн өргөхийн нэр. Тиймээс зориуд сацлын халбага шанага гэж билэгдлийн 9-н нүдтэйгээр 9-нтөө өргөж наян нэг сацахыг сургасан хэрэглэгдэхүүнтэй байдаг аж. Энэ нь сүүн дээжээ задарч буцаж усны молекулын хэмжээнд хүртэл тоосрон агаарт шингээж сансар дахь дээд ухамсарт хязгааргүй бичлийн буюу торсионы технологийн мэдээллийн оронд чийг болон дамжуулагчийн үүрэгтэй болгож өгөхийн арга ухаан байна шүү. Сансрын орон зайнд ч усны атом, молекул асар их оройлох үүрэгтэй байгааг л язгуураасаа мэдэрдэг байсныг нь, сүүн эрчимдээ ариун сэтгэлээ шингээн шингээн САЦАХ нь ямар их өндөр түвшиний өргөл болохын нэр аж. Долоон бу рханд, Саранд, Мөнх тэнгэрт, байгал дэлхий ээждээ Наранд ч гэсэн их л сайн сацаргаж сэтгэлээ дэвттэл шившин дээж өргөж байвал хүсэл бүхэн ивээгдэх итгэлийг улам бадраана.


3. ӨЧИЛ өргөх; Исэглэн идээний дээж өргөх ёсон-ы нэршил аж. ТЭНГЭР-ийн дор Төрийнхөө болон бусад хэлбэр түвшиний ухамсрын өмнө өчигөө өгч; ам АНДХАЙ авч-ТАНГАРАГ өргөхийн тулд өргөдөг өргөл нь энэ болой. Айраг цэгээ архи, ааруул идээ гэх мэт эсгэлэний дээж багтах. Энэ нь дээд ухамсрыг сэргээн баясгах билэгдэлтэй дуу хуур найр цэнгэлд ӨЧИЛ-өө өргөж УУХАЙ-н түрлэгээр тэнгэрлэг хийморио бадраан дэлгэрүүлэх нь зохилтой мэт.


4. ЗУЛАГ өргөх; Гаднаасаа өргөх өргөл гэсэн байх нь холд байгаа, санагалзан буй орон, ханхай, өвөгдийн нутаг, унаган нутаг, уул усандаа хүргэж шингээж тусгахын ерөөл хүсэл билэгтэйгээ хүчиллэж өгсөн нэршил болой. Энэ нэршилээрээ хэлж, шившиж, дуудаж өргөх аваас Тэнгэрийн хэлэнд нийцэж, дээд ухамсарт кодлогдсон орон зайн хязгаарыг ний болгож очиж чадахгүйн холыг холбож өгдөг үгийн бие шид болох нь магад буй.
Нийтлэг нэрээрээ өргөл дээжээ өргөхөөс эхсүүлээд би юугаа- юундаа зориулан өргөх гэж буй билээ гэдгээ зөв ухааран үгийн агуу их соёлт уламжлалтай яруу сайхан хэлнийхээ тэнгэрлэг өвийг сэргээн бадруулах нь бидний хойчдоо үлдээх үүрэг билээ. Мянга мянган ээжийн сацал, Мянга мянган аавын өчил Мөнх тэнгэрт өргөгдөж байх аваас монгол төрийн мандал бадралд ухаарал нэмж уучлал сүлж болохгүйг боомитлож үрсийнхээ айдсыг усандаа эргүүлэн цацалж болохыг мандуулж харыг хага татаж цагааныг задгайлан зулагаа алсад зулж бадаргуулнам заа!

 

: 2016-01-07 : 2232

Хамгийн их уншигдсан