И.МӨНХСАРУУЛ ГЭГЭЭНТЭН ДОМ ЗАСЛЫН ТАЛААР ТЭНГЭРИЙН ХИЧЭЭЛ ЗААЛАА
И.Мөнхсаруул гэгээнтэн амьтай бүхний сүнсний хийгээд алив бүхэнд агуулагдаж буй мэдээллийг тайлж уншдаг увдистай билээ. Тэнгэрийн хичээл гэсний учир нь асуусан бүхэнд Алтан судраар шүлэглэн буулгаж хариуг өгдөг юм. 

Дом гэдэг нь дээд оюуны мэдлэг гэсэн үг бөгөөд домч нь дээд оюуны мэдлэгийг чиглүүлэгч буюу түүнд замчлагчийг хэлнэ.

Домч хүн өөртөө итгэлтэй байж, өөрийн дотоодоос буюу  тэнгэрлэг хүчиндээ хандан шившлэг хийж, үйлчлүүлэгч хүнийхээ биед бодлын хүчээр нэвтрэн орж, нүд рүү харан мэдрэмжээ төвлөрүүлэн онош буюу учир шалтгааныг асууж эхэлдэг. Ийнхүү мэдээлэл солилцоход 2 талын итгэл хамгийн чухал.

 

Мөн өөрөө сөрөг эрчмийг нь авахгүйн тулд эхлээд тэр хүнээ ариулах ба өөрийнхээ гал буюу эрчмийг бадрааж хамгаална. Домч хүний гарын алга асар их мэдрэмжтэй тул алганы галаар биеийг нь хөлийн улнаас эхлэн нэгжих мэт гүйлгэн үзэж болно. Ингэхэд өвчтэй газар гацах, хүйтэн сэрүүн эрчим мэдэгдэх ба түүн дээр тогтон өөрөөсөө асууж,  зөв засаж өгөх хэрэгтэй.  Зөв засахад тааж биш тухай бүрт тохирсон арга хэрэглэдэг. Давхар дотоод мэлмийгээр тольдоход харлаж бараантан харагдана. Өвчтэй газрын гэрлэн бие дээр хар толбо харагддаг.

Харагдсан зүйлийг засаж асуун үйлчлүүлэгчийнхээ сэтгэлийг цочоож, хямруулахгүйгээр болгоомжтой ярилцах хэрэгтэй. Өөрийн галаар (эрчмээр)

ариусгаж, сүү, хярам шившиж аршаалж өгөн хөлийн ул, зулайгаар муу юмыг нь гарган ерөөлөөр эд эсийн мэдээллийг засаж, хийморийг нь өргөж өгөх хамгийн чухал.

 

Нэгэн домчийг гаргаж ирэн өөрөө оношилж, засч өгч үзүүлэв.

Даралт их, судасны олон бөглөрөлтэй, хүйтэн хөлс гардаг тул бүлээн содтой сүүнд оруулна, таван цул эрхтэнд ташуур мэт хүч өгөн дархлаа сайжруулах эмчилгээ хийх, тунгалгын булчирхай дутмагшлыг баяр хөөр бахдал, энэрэл хайр өөрөөс нь гаргаж, бодлыг нь цэвэрлэхээс дом засал эхлэхийг хэлж өглөө.

 

Хүн өөрөө өөрийгээ домнон засах аргыг мөн тэрээр зааж өглөө.  Үүний тулд өөрийнхөө дотоодоос эхэлж, бодол, хэл, ууж идэх хоолноос эхлэн өөрийн эд эсийн мэдээллийг засах дом заслуудыг хийж болно. Өвдөж байгаа эрхтнүүддээ өөрийн гараар гал эрчим өгч төвлөрөх, хандлагаа өөрчилж, өөрийгөө зөв хайрлах, тэвчээр, хатуужил, хүний хэлсэн үгийг дааж сурах чухал.

 

Өглөөгүүр наранд сууж эрчим энергээ цэнэглэж байх, орой саранд залбирч цэвэрлэгээ хийлгэж, долоон бурхан одноос дом шидийг хурааж болох ажээ.

Сүнс нь гарчихсан бол өөрт нь хэлэх хэрэггүй, хүмүүс их айдаг, хүрдийг нь засаж, сүнсийг нь адислан оруулж өгөөд галаар тойруулж өгнө.

 

Домч болж төрсөн та бүхэн энэ хувь заяандаа баярлах ёстой.

 

Бөөрний дутагдал байгалийн ус бохирдсоноос буюу бохир ус, биед тохиромжгүй шингэн ууснаас бөөрөнд тусч үүсдэг.

 

Түнхний мултрал эхийн сэтгэл санаа тайван бус айдас түгшүүр цочролтой байснаас, дарамт хүчирхийллээс болдог, айдас тулгуур эрхтэнд хүрч байгаа нь энэ юм. Нийгмийн дарамт төрөлхийн өвчинг үүсгэдэг.

Ихэнх өвчлөл биед байх усны хэмжээ алдагдснаас үүсдэг, балгах усны бохирдол, Байгалийн усанд биеэр ордоггүй бороо салхинд явахгүйгээс, ус туулахгүйгээс бүх эрхтэндээ усны дутагдал болдог. Биед агаар ус нэвчүүлдэггүй хувцас өмссөний хор холбогдол их байна.

Усанд сайн мэдээлэл өгч домнож уухгүй бол харин ч шингэнийг гадагшлуулна. Бор цай, бүлээн хярам уух сайн.  Цайг биенд буй илүүдэл усыг гаргахын тулд хөлөргөж ууж хэрэглэж болно. Шивэрсэн бороонд шингээж норвоос шим арвин.  Гялгар резинэн хувцас ус дутааж хөгшрүүлнэ. Алив зүйлд тун гэж байдаг.

Аргыг нэмж хэрэглэвээс ашид дээдийн заяа болдог.

Уул ургаа модонд

Ууужирч суугаад тухлахгүй

Тэгш сайхан биеийнхээ

Тэнхээ тамирыг сүлж нэмдгүй

Өргөн уудам талыг харж

Өөрийгөө тэлдэггүйгээс

Төрөлх биеийн чанарыг алддаг

Дотоод сэтгэлд гуниг дэлгэдэг …

Толгодын оройд гараад

Томоожиж хүмүүжсэнээ таниж харахгүй

Даваа даваад даамай ихийг харж дийлэхгүй

Тарамдаж үрс минь зовсноос тамирдаж бна…

Өглөө мандах нар, үүрийн цолмон

Өрхөө татсан өргөө мэт

Өөрийг чинь өнгөлж гэрэлтүүлдэг

Орой жаргах наранд

Од жавхаа чинь дэлгэрдэг тул

Оймсоо тухлан тайлаад

Олбог дэвсгэрээ дэлгэн

Тавхан хором бодож чадвал

Тарни мэт хүч ирнэ.

Шүүдрийн дусалд алхваас

Шүгэлсэн хир сэв арилна

Шөнийн саранд шимтэн сууваас

Шөлөнд орохын дайтай.

Тогтож суугаад товлож ихийг харвал

Толгой доторх тойрсон бодол тань

Тунчиг ихээр намсаж
Тунгалаг болсноо та мэдэрнэ гэхчилэн байгалиасаа холдохгүй байхыг хэлж байна.

 

Уйлна гэдэг уур хилэн намсахын нэр

Уг сүнс баясахын нэр

Хосгүй их хүч ховор хувь тавилан гэж хүн мэдээллээс хиртдэг нь бие цусандаа шингэдэг, цуснаас үүссэн тосон дээр тогтсон шингэн буюу нулимс бие чангарахад гарч цэвэрлэгддэг тухай тайлбарлалаа.

 

Ходоод улаан хоолой хоёрын зааг дээрх хавдар эмчлэхэд малын найлзуур найман шидтэй тул хэрэглэдэг. Малын дотор эрхтнүүдийг тухай тухайн өвчинд хэрэглэнэ.

 

Цус багадалтад намрын нар, шар тос, ямааны борц сайн. Өвгөдүүд малынхаа хамгийн сайныг идшэнд иддэг байсан байна.

Судасны нарийсалтыг

Булчин шөрмөсөө агшааж

Буянтай үйлийг үйлдэхгүй байхад

Багасгаж цус нь борлохгүй яах вэ. (хөдөлгөөний дутагдал)

Мөн хувцасаа тохируулж өмсөнө. Намар сэтгэлээ засах, хаврын цагт харшсан хар бодолгүй явахыг чухалчил. Өвөл хавар даарч болохгүй.

 

Эрдэм чадлын дээдэд хүрье гэвэл

Энэ биеийг тогтвортой байлга

Зөв чамаас гарна зөрүү чамаас тайлагдана

Ивийлэх сэтгэл энэ биед байваас

Эрч хүч өөрөө л тогтдог

Тогтсон тэр хувь хишгийг

Тэтгэж дэмнэж дутаалгүй байваас

Тулгуур багана тогтож босно

Тэнцэж босоод тогтож чадсан хойно

Тэнцвэр танд биежин бүрэлдэж

Өсөж өөрөө дэвшиж

Өөрөө өөрийнхөө мөн чанарт хүрдэг

Мөн чанараа олж сөхсөн цагт

Мөн бүхний дээдийг бодол оюун тань нэг зүгт чиглүүлж нийгэмших төлөвд хүргэдэг.

Санаа бодлоо ухаж ойлгоно гэдэг

Сатаарах бодлыг хийсгэх нэгэн шалтгаан

Чилээж өөрийгөө зовоохгүй байваас

Чин сэтгэлд тань чиний гал асна

Галаа гартаа атгасан цагт гайхам биедээ урлана

Гайхам биедээ урласан цагт гарч дэлбээлнэ

Дутсан бүхэн түүгээр нөхөгднө

Дундуур сэтгэл тайвширна

Тэнцэх эрчийг таньд дагуулна

Зөрүү нэгэн бодолтой байваас

Зүү тэвнийн адил

Зүүгдэх зүйлийг чирж ирнэ

Анисага мэлмийг нээе гэвэл

Амандаа орсныг бүү чалч (үгээ хураагаад байхаар дотоодод мэлмий хөгжинө)

Тэр цагт тэнцвэр таньд тогтоно

Тэнцэж тогтсон тэр хүч нь

Танийг бусдад таниулах хүч болж задарна

Задарсан тэр хүч

Зам мөрийг тань өнгөлж

Засаглаж чамайг тэнцүүлж

Зовлон гунигийг зоргоор нь мартуулж

Зоос мөнгийг дуудаж

Чилэхгүй зөв сэтгэлийг чиглүүлж чамд өгнө

Тогтож сайн суу

Тухалж өөрийг намсга

Тэгвээс тэнцэх эрчим тэнд бүрдэж

Тогтсон хүч чинь хур болдог

Нүдээ хагас анин бясалгаж бай гэв. Гэхдээ бодлоо хоосолж биш  зөвийг бодож, зүй ёсыг танихын төлөө төвлөрч бүтээлч төвлөрлөөр өөрийгөө засахыг зөвлөлөө.

 

Нойр булчирхайн үрэвсэл хавдрууд

Амьдралын хэм алдагдсанаас

Ачаалал хэтэрснээс

Авсан давсны тун хэтэрснээс

Нойр булчирхайн ялгадас

Бүтэн дүүрэн гарах хэм алдагдсанаас

Байгалийн давс тэнцвэрт байдлыг хангадаг тул

Бодисын холимог давсыг бараг хэрэглэхгүй байх ёстой

Холимог давс нойр булчирхайд муу

Сэтгэл гутрал буюу сайныг үл ерөөсний үр дагавар тэр айлдлаа.

 

Өвчин гэдэг нь “өөрийн чинь авсан чин үнэн” гэсэн үг тул цаашид булингар гэж нэрлэвээс буцааж туудаг байгалийн жамтай. Булингар гэж багахан хир тогтсон сэв гэсэн үг юм.

 

Цай цийдмийг зэлгээн ууж

Булингар хирийг

Бага ч болов гаргаж сурваас

Бартаа саад багасаж

Бие булчин суларч

Хаан аршаан болж

Байгалийн навчин цай

Бүлээн цийдэм ууж

Бүтэн цэвэрлэгээг оруулж

Барагдуулж бас төлдөг

 

Цөсний үрэвслүүд

Биеийн бохирдол

Багагүй хоол тэжээлийн дутагдал

Бааш зан араншин

Буртагт бодлоос болж

Булингартаж өөрөө сэвтдэг эрхтэн

Хандалж уух харзны усыг

Харин биедээ дэм болгодоггүйнх

Өтгөрч байна гэдэг нь ө

Өл хоол тааруулаагүйнх

Бараан махны зөв тохироог

Буруутгаж нэгэнтээ бүрдүүлснээс

Булингар түүнд үүсч

Биеийн хэмийг алдагдуулж

Бүрэн шүүх шүүлтүүрийг

Багагүй их алдагдуулдаг

Ачаалалтай үед мах иднэ (өдөр мах иднэ, өглөө оройд биш)

Амрааж бусад үед

Ааруул ээзгий сүү шим идэж

Эрдсийг нөхвөөс тунд таарсан хүчийг тэнцвэржүүлнэ

Цөсөнд бодол сэтгэл маш их нөлөөлдөг

Өөртөө хайрлах хайр дутахаар

Хортой хүнд нөхцөл,

Хярвас хиншүүтэй нөхцлөөс бохирддог

Түүхий сүүний шар усаар

Түгжээг нь гаргаж байваас сайн

Зуун наст ургамлын

Зөв зохицолтой бүтээгдэхүүнийг

Цаг хугацаанаас хамааран

Завсардал үгүй зохицуулж хэрэглэвээс

Зуу зуун хирийг зуугаад тэр угаана

Шимгүй ариусгах юмыг бага багаар угаана

Задалж удаан гаргаж дуусгана

Хүчтэй хэрэглээ зөв биш

Зөөлөн галаар буцалгасан

Зөөхий ээзгийг зуны цагт

Зуршил болгон хэрэглэвээс зөв тэр засагдана

Зүдрэл үгүй болно

Ээзгий бол бутаргагч дотоодод задална багахан нараар хатаасан үед бүрэн боловсорно гэж байв.

Харин түүнийг хашиж цагдаад хоргоож үлдээж буй бол

Хоргоож татагдаж дийлэхгүй хувь болоод үлднэ

Өдөөж түүнийг авахгүй бол өргөстэй бие өсөж дэвждэггүй гэв.

 

Элэг

Энгүй их хайрыг энэ биед дутааваас

Элсэн ширхэг бүхий идээ ундааг идэж авснаас

Тэр бүх тортог тогтож тун мэт арвиждаг

Түүнийг тэтгэгч бодисыг

Тэнгэрлэг оюундаа үйлдээгүйгээс

Баясгаж өөрийгөө хөглөдөггүй

Бараадаад очих хүнгүй юм шиг

Багасгаж өөрийгөө зовоодог

Тольт мэлмийгээ тодотгоод

Торгон усанд тонгочиж тоглоод

Элс хайрган дээр эрчлэгдэж тэтгэгдээд

Энгүй ууланд өгсөөд

Өөрийн хэмийг тэтгээд явбал

Өвдөх ёсгүй эрхтэн

Багагүй зүйлийг шүүгээд гаргах баатарлаг эд эс

Булингарыг нь гаргахгүй бол

Бугших зүйл сэтгэлд ч байдаг

Дусал цусны тунг арвин байлга

Тунгалгын булчирхай

Билэг оюуныг тэнцүүлж

Бэрхийг бодолгүй

Буян дүүрэн явах ёстой

Налайж сайхан амарч тухалдаггүй

Наадаж баясаад наранд тоглодоггүй

Уул усанд явах

Урам хугарсан эд эс

Урам нь хугарсны шинж

Дэмтэй дуслыг тунгаар хэрэглэ

Байгалийн шимтэй булингаргүй ус

Тогтож суугаад домнож

Дүүрэн дүүрэн цалгиан ууваас

Тэжээл их хуримтлагдаж түлхэж гаргана

Урсгал усыг уудалж ууваас уур хилэнгүй

Байгалийн бодьгал гэж биеэ бодвоос

Балагтахгүй байх бүрэн боломжтой

Тунчиг тэсвэр барагдваас

Бор туулайн баасыг (хээрийн)

Багагүй ихээр цуглуулж

Бурам болтол нь бутлаад

Биеийн хэмд тохирохуйц

Буцалгасан бүлээн усанд

Бага халбаганы хагас тунгаар

Дээж аяганы тэн хагаст

Өлөн элгэн дээр ууж

Өвсний шүүдэрт алхваас

Өөрөө зайлж үгтэж тэр орхино

Элэг бэтэгшсэний шинж (ямар нэг юм санаж хүлээсний үр)

Бор туулайн баас нь бут ургамлын дээж тул

Байгалийн баялаг бүтээгдэхүүн

Хөгжилтэй сэргэлэн амьтан тэр байдал нь нөлөөлдөг,

Дулаан чанартай ариун амьтан

Өнгөц шарханд өнгийг хатаах зорилгоор

Өрсөж бас дэвсэж болно (шавж тавина)

Буглааг гаргаж бусдад хүртээлгүй болгоно

Гүйдэггүйтэй буюу морио унадаггүйтэй энэ өвчин холбоотой (хөдөлгөж шигшиж байх ёстой)

Эртний Монголчууд элсэн дээр

Энэ биеэрээ алхан байж

Эрдэс шимийг нь эзэн биедээ уургалж

Хөдөлгөөнд оруулдаг байсан

хүйтэн сэрүүний улиралд

Хар хөлс цутгахаас хамгаалж

Харзны усанд хаан биеийг цэгцэлдэг

Дорвитой хүчийг хурааж биеэ тэжээдэг байсан байна (харзны ус байгалийн буюу усны уураг)

 

Хайрст үлд байгалийн бохирдлоос

Хогтой ургамалтай хэт ойртсноос

Харлаж сэвтсэний хар гай

Шарилжинд ойр байснаас хамрын салстыг хэт мэдрэг болгож ухархайд уур хилэн бадрааж голт зүрхэнд гомдол үүсгэж гэрэлтэх цусанд гэм сэв суулгаснаас гадар бие дээр гарах газрын яр.

Гайгүй сайн гангаар шавшиж

Гэм сэвийг гаргасны дараа

Гэсгээл үзүүлж уучилваас (цэвэрлэх)

Өөрийн орох орон зайгүй тул

Өд сөд шиг арилна (дотроос бас ууна)

Харшааг гаргаж хамрыг цэвэрлэж

Хоолойн хорсох хар эрчмийг гаргаж байж дарна

Ганга элбэгтэй газар ганцхан удаа хоногловоос гэрэлт биед тань гэм үл тусна, гэгээн ухаанд тань өөрийн биеийн өлсгөлөн дарагдаж ариусна.

Тийм тогтож суух газаргүй бол гангыг буцалгаж тунгаан шүүж цайны завсар хэрэглэ.

Цус цэвэрлэнэ, зулайг тань өнгөлнө (угаах)

Зуны сар адил гэрэлтүүлнэ

Албин тийрэнг аргадаж дарна

Аршаан булгийг ариусгана

Хар хор гаргана хаан заяаг өнгөлнө

Байгалийн дээд ургамал буюу

Бүх усны шим болсон хөрсөнд

Тогтож ургадаг торгон ургамлын дээд гэхчилэн зааж сургав.

Үргэлжлэл бий. 

<!--EndFragment-->

: 2016-04-13 : 3808

Хамгийн их уншигдсан