И.МӨНХСАРУУЛ ГЭГЭЭНТНИЙ ДОМ ЗАСЛЫН ТАЛААРХ ТЭНГЭРИЙН ХИЧЭЭЛИЙН ХОЁРДУГААР ХЭСЭГ
<!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--> <!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US JA X-NONE </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--> <!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin:0in; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:Cambria; mso-ascii-font-family:Cambria; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Cambria; mso-hansi-theme-font:minor-latin;} </style>  

 

ЯРГУЙ

Яндсан өвчний эм

Ялагдсан эрчмийг

Тод ухааны төгөлдөр эрч

Амсаж түүнийг хүрт

Аргадаж гуйгаад таал

Ариун биеэ тэтгэ

Аршаан биеэ угаалга

Торгон биеэ ариусгуулж

Тортог сэвээ гаргуулж

Жил бүр ууж бай, (бие сайжруухаас гадна сэтгэлийн өлсгөлөнг нөхнө)

Хөрсний доод давхаргад буй

Тод сайхан эрдэнэсийн суваг дээр

Түрүүлж ургаж дэлгэрдэг

Төгсийн дээд ургамал

Аль аль нь амттай ахиу хэрэглэх нь

Алаггүй ариун гэгээн өнгөтэй

Бузгай дээд ягаан өнгө (гэрлэн биед хүртэл сайн)

Шар нь болвоос

Шар хилэн бадгана бөөрний дутмагшил

Бүлээн цусны өтгөрлийг задлагч

Өвч биеийн эрчим

Өрсөлдөх дайсны нум

Яргуй идэхдээ 5-аас доошгүй өргөл өргөж, өвгөдөө хүндэтгээд өлссөн сэтгэлээр биш зөв дүүрэн сэтгэлээр зүлэг ургамлаа хайрлах зөв ухаанаар зориод очвол чандалсан галаа өгнө.

Шар яргуйд шаггүй эрдэнэс байдагч

Бүрэн дүүрэн эрдсийг

Биедээ хурааж дөнгөдөггүй (гэвч фосфортой ясанд сайн)

Байгалийн өнгө бүрэн дүүрэн биет

Тогтож нэгэнтээ суугаад

Дом шившлэгээ дотроо гүйцээгээд

Ямаа зажлахын дайтай

Ялгаж шимийг нь гүйцээгээд

Хоолойдоо хоргоож

Ходоод руу хоморголуулж хийвээс

Халуун хүйтэн хор ялгах эрхтнээс хийгээр гарна

 

Шар яргуйг балга усыг булхаж угаагаад

Багагүй биеэ тайвшруулж

Баруун гар дээр тавьж эрчмийг хүчирхэг болгож

Эзэн биед хэрэглэнэ

Алд биеийн ачаалал тэнцвэржин

Өвдсөн зовиур өл шимгүй болно

Дараалан дараалан хүртэхдээ

Тамшаалж дотор завжинд дүүргэж

Тэлж халааж хорсохыг

Тэвчиж хоосрохыг бодож

Баттай би дийлнэ гэсэн

Бардам ухаанаа өгч

Бодлоо зөвтгөн тэгшилвэл

Боодог тэр хийг биедээ авч

Өөрийн өнгө зөв

Өвгөдийн төрхийг үнэн чанарт нь хүргэж дийлнэ (залуужна гэсэн үг)

Булчирхай бүхэнд буруудсан зүйлийг тайлж

Баян тансагийг дүүргэж

Багагүй их хувь хишгийг

Эс бүхэнд хүрч эрчим болон тэлж

Өөрийгөө сөхөж харах хүчтэй болно (түрүү булчирхай өндгөн эсэнд сэргээш болно)

 

Өндгөвчний өвчин

Доод мөчид торгон гал дутааснаас (даарснаас)

 

Хадаг хиртэхийн дайтай хормойн хий ордог

Зохилдлогоог зөв хувцас өмсөөгүйгээс

Даун чанар давхар эрчмийг алдуулж

Тулах эрчмийг алдагдуулснаас 

Тогтох газар нь торгон сав, түрүү булчирхай гэлээ.

 

Эмэгтэйчүүдийн өвчлөл муу ариун цэврийн хэрэглэлтэй холбоотой,

Хорт хий хоолойгоор нь оруулж хатан умайгаа халтартуулж

Хөгц хураасан эд зүйлс болгоож нэгэнтээ хэрэглэхгүй байхыг санууллаа.

Хайр үерлэсэн тэр газартаа харийн зүйл бүү ойртуул.

Байгалийн зүйл хэрэглэ. Дотуур хувцас даавуун байх хэрэгтэй.

 

Даавуу болон малын амьдлаг чанартай зүйлээр хувцас хийх (арьсан өмд хүйтний улиралд сайн) бага малын буян хишиг тэнцсэн арьс үс бүхий эдлэл хэрэглэж байвал биед тустай гэв.

Дутсан үед хэтдээ хөвөн гэж нэрлэгдэх хөх өвгөдийн хувь бас бий гэлээ. Энэ нь хөвөн бол хүний биед хүйтэн чанарыг үл оруулдаг сайн материал гэсэн үг юм.

 

Нелонгүй нил даавууг

Дөрвөнтэй давхар үүсгэвэл

Хөвөнг нөхнө

Биед хялбарыг бодож

Бэрхийг бүү үүсгэ,

Багагүй булчин шөрмөсөө

Бариулан шөрмөсөө бүү сэвтүүл

 

Дээл бол дээдэл гэсэн ухаан. Дэлхийд хүргэх гавьяатай хувцас гэв.

Торгон тод мэлмий

Долоон дээд булчирхай

Бүхнийг цогцлоосон бурханы бүтээл юм. Монголын цаг агаарт хамгийн  их тохирно. Нөгөө талаар маш их домыг агуулна.

 

Товч зангилаа нь тортог сэв хааж

Торгон хормой нь дотоод биеийн эрчмийг

Тойрог үүсгэн тэнд хурааж

Тулгуур хөлөнд чинь эрч болж

Тунчиг ухаанд чинь дэм

Байгалийн эрчмийг алдагдуулахгүй

Буцааж тогтоож шингээхийн ухаан  (Хормой дотор агаар халж халуун эрчим уусдэг)

Бүсээр түүнийг орооно гэдэг нь

Бодол зөв тэгш тэнцүү

Бурхан бие хир сэвгүй

Буг чөтгөр үл тогтож

Бие сэтгэл хор сэвгүй

Хишиг дүүрэн байх ухааныг хэлнэ гэлээ.

Энгэр цээжээр  сэв үл нэвтэрч

Сав шимээс сайхан эрчим нэвтэрч

Сүрийг өргөж сүүдрийг үргээж

Харахын гэрлийг, хайрын дээдийг өгөх хүчтэй

 

Хоолойн ангин үе мөчний өвчин

Амаар дамжих зүйлийг аргаар хэрэглэдэггүйн адайр зан буюу өөрийн аяга хэрэглэдэггүй, халунн хүйтнийг тохируулдаггүйнх гэв.

Ухаант өвгөдийн өв хишиг уушиг иддэггүйн гавьяа (малын уушиг сайн)

Байгалийн эрчмийг бүхэлд нь хурааж

Баглаа бий болгож

Бүрэн биеийн булчин шөрмөс зангидаж

Бүрэн биеийг эрчилнэ гэв.

 

Төгс төгөлдөр таны тод ухааны

Товчлуурыг дэлсэж тортог үүсгэсний илрэл

(Хурц амттанг хэт хэрэглэсэн хэрэглээ)

Байгалийн бүтээгдэхүүнээс бүрэн тасарсны хор гай

Давсаар зайлдаг ухааныг дарж хорьсноос тамтаггүй үүссэн хор (оо заримдаа хэрэгтэй бактерийг устгадаг тул зөв хэрэглээ чухал)

Нуурын давсаар нулимах цээр гаргаваас

Нуга газартай нутаг олондоо цээргүй (бусад эрхтэндээ гэмгүй гэсэн үг)

Байгалийн давсанд багагүй бодис хурсан байдаг

 

Цэцэг ургамал гэдэг нь цөвтэй нь бий,  цэцэглүүлж цээр гаргах  ч  бий тул зөвийг олж тунг тааруулах нь зөв гээд тан бэлтгэн хэрэглэхдээ:

 

Нүнжигийг нь тааруулъя гэвэл нүдэж хэрэглэдэг

Байгалийн чанарыг нь барагдуулахгүйн тулд

Байгалийн зүйлд харьцах хадгалах

 

Хоолойн мах

Маргаж мэтгэлцэж буй нь тэр

Магадалж үнэнийг нотолж буй нь тэр

Гомдол цөхөрлийг буюу

Гашуудал гомдол газар дэлхийгээс

Буцааж турхирах аюулыг буцаан дуулгаж буй нь тэр

Гомдлыг сэдрээлгүй гаргаж сур.

Багагүй халгайг биед хүрэхээс нь өмнө

Билэг чанар алдагдахаас өмнө

Нарны тусгалыг үл оруулж

Нам дор газар хатааж

Нунтаглаж түүнийг нүдээд

Хоолойд цацна цацаж нэгэнтээ тэтгээд

Хэсэг хугацаанд байлгаад

Шавшиж эдгээж шар хорыг гаргуулж

Сүр хүчийг нь дарвал сүнс сэрэхгүй (дахихгүй гэсэн үг)

Долоон удаа домноод үл дийлвээс

Давуулж түүнийг хэрэглээд (буцалгаж)

Дорвитой тос өөхөнд шингээж

Торгон гал дээр шингээж

Тосыг бас авч түрхэж

Түүнийг эдгээвээс

Түлэнхий мэт сорвижиж туугдаж тэр гарна

Гомдол эд эсэнд эвдрэл зарладаг тул түүнээс сэргийл гэв.

 

Олгой гэдэг эрхтэний талаар

Олгой нь олж таних

Онгойлгож нээх өргөж тэтгэх өрц өрөм

Хий бадганад дайруулваас хир сэв тогтдог (даарснаас)

Шагайг дааруулснаас шар тос идээгээ барж

Шилбэнд шингэх эд дутсанаас  (шагай даарах)

Өөрийн бие цалгиж эд эсийн дутмагшил нүүрлэж

Хаалга хаагдсны хар шинж

Урхагийг багасгаж угааж цэвэрлэж

Уур хилэнг дарваас ургах мөн чанар

Тогтоох арга нь доргоны цус (дутсан эрчим нөхдөг)

Олдвол онцгойлж түүнийг тэтгэж, орон өргөөндөө хадгалж хүйтэн сэрүүний цагт хүн бүхэн хэрэглэвээс хир сэв үл тогтно. Хамгаалж бас бөхөлнө, шимийн архинд шингээж өндөгний хэмжээтэй тунг түүн дээр нэмэр болгон хийж дусал хураах мэтээр ууваас таарсан эрхтэнд шингэнэ.

Өл даах чадварыг сэргээдэг

Өлийн оготноор хооллодог иддэг юм байна. (Өлийн оготно газрын шимийг хураадаг тул доргоны тос ийм шидтэй байна)

Судас өргөсөж тэлэхээс бүрэн хамгаална

Тос нь домтой дархлаа сайжруулна

Хөл дээр тэнцэх чадвар харж таних ухаан тунгалаг, сэтгэл тогтуун дөлгөөн тайван, дорвитой бүтээлч бүрэн баттай багана болно.

 

Бүлээн сүүнд орохгүй, цасанд умбах цагираглаж хэвтдэггүйн цагаа олж нөхцдөггүйнх буруу хэвшилээс болдог гэлээ.

Олсны минь дээж олгойны минь үзүүр гэдэг.

Бие цагираглаж хэвтсэнээс цагаа олсон зөв хийг гаргадаг. Хий бадгана гардаг гэсэн үг.

Бүх л төрлийн хөдөлгөөнд бүрэн хувирч чадваас

Байгалийн жамаар бадарч гэрэлтдэг

 

Цагийг зөв зохицуулж засаглах

Жалга довын үзлээ багасгаж

Зөв зохицохуйн зарчимд суралцвал та өвдөхгүй гэлээ.

 

Булчирхай, сахарын өвчинтэй бол ухарч алхана. Нэгэн хэмнэлээр удаан алх.

Хайрлах сэтгэл тэвчээр дутснаас болдог. Өөрийгөө хайрла. Бүү уурла. Уурлавал бүх булингар бүх булчирхай дээр тогтно. Завилж суу.

Булчирхайн булингарыг хөөх дасгалыг багагүй үйлд.

Оюуны санааны дээд ухамсарт хүрсэн үйл үйлдэл бүхнийг тархиар удирдаж залваас долоон булчирхайд товлож зарласан хуралдаан тарна.

Бясалгал, хайр, хөдөлгөөн түүний эм болой.

 

Савны ургацаг хортой зүйлүүд шимэгдэж хуримтлагдсанаас болдог. Агаарын бохирдол, буруу хоол, эмийн буруу хэрэглээнээс болдог.

Өлөн дээр эм уудаггүй, 11 цаг хүртэл балгах зүйлийг ууж байж эм ууна.

Залгиур хоолойг царцанги байхад эм уухгүй гэв.

 

Байгалийн үнэт бүтээгдэхүүнүүдийг бага багаар хэрэглэхийн тулд буусан газрын буурцаг үнэтэйг (монголд ургасан ургамал ид) сана.

Өвгөдийн дом бариа төөнүүрийг зөв үйлдэж байх ёстой.

 

Бумба тавихад хоолойд болон биеийн урд талд тавих хориотой.

Битүү газар тавихгүй. Нуруу загас махны завсараар тавина.  2 мөрний дээд булчингийн завсар хэсэгт тавина.

Сүүжний нүхэнд хориотой. Түүнийг тойруулж нар зөв тавина. Сүүжний нүхэнд амин чухал уураг байдаг тул хөндөхгүй. Хөлний улны гүн хонхорт тавьбал даралт хөдлөхгүй гэхчилэн хүний бие дээр цэгүүдийг зааж өглөө.

 

Хөлийн 2 шагайгаар даарвал муу. Хийн голомт шилбэнд байдаг. Зун намар сайн даар, өвөл сайн хучиж хулд хавар хадаг мэт хөлөө дээдэл.

Орсон тохиолдолд онцгой ихэд анхаарч давсаг бөөрийг тэгшлэн засах домыг хий даавуун уутанд элс хийж тос дусааж жин болгон тавина (давсагт)

Алив зүйл амин чанараа алдахаар арсалдаж тэрсэлддэг (эрхтэн бүхэнг амьтай мэт үз)

 

Тархины судасны нарийсал

Биеийн тэнцвэр алдагдаж бүлэглэх цусны хэмжээ багасахаар хатангиршдаг

Гурил – жигнэхээс бусад үед цавуу болдог. Зөв хайрах, бусад тохиолдолд жигнэж ид. Судасны хананы эрлэг гэв. Уур, хөдөлгөөн дутагдлаас болдог гэв. Цусыг 8-10 жилд нэг удаа ханана. Зүүн гарын долоовор хуруу-цусан хангамжийн дээд цэг дээр ханаж болно хэмээн хэрхэн яаж, юугаар ханахыг заав.

Судас цэвэрлэхэд амин усаа (шээс) ууна. Өглөө босоод 5 минут тайвширч байгаад дунд хэсгээс нь аягыг уу. Амин усаа аргасан цайны оронд амталж тухлаад ууж бай. Байнга уу.

 

Биед байх тосны хэмжээ. Ялгарал дутваас дотор гэдсэнд тортог үүсч.

Болгоож уусан хүнс биед үлдэж бургуйл тавихад хүргэж буруудуулдаг.

Өлөн элгэн дээр өрөм зөөхийг үүц сүүл шар тосыг аль нэгийг амтлан хэрэглэвээс амны цангаа тайлагдаж хатсан эсэнд хайр үерлэнэ.

Биен дэх ус өөрөө тос үйлдвэрлэдэг. Усанд орж наранд шарснаар түүний тусгалаар авдаг.

Урин дулаан цагт энгүй их усны дэргэд

Эрчтэй эх газартаа

Элгээ нааж багагүй хэвтвээс

Зүлэг ногоог тэнцүүлж

Зүйргүй сайхан тухалваас

Арга билэг тэнцэж арсалдсан дайсан цохиуна

Зөв зохицохуйн зарчим гэж энэ гэлээ.

Уураг тархинд бүтээх тос ургамлын шуугиан

Араатан жигүртний дуу

Хээрийн бугын урамдалт зэргийг сонсоход тархи тос үйлдвэрлэнэ.

 

Өссөн төрсөн нутгийн өвс нь өв, ус нь ур, рашаан шим, агаар нь эм.

 

Үе мөчний хэрх өвчин хэт их эмийн хэрэглээнээс болдог. Халуун рашаан хүйтэн рашаанд сүлж ор. Нүдний өвчин агаар салхи, рашаан булаг амсдаггүйгээс болдог.

 

<!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--> <!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US JA X-NONE </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--> <!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin:0in; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:12.0pt; font-family:Cambria; mso-ascii-font-family:Cambria; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Cambria; mso-hansi-theme-font:minor-latin;} </style>

Үргэлжлэл бий.

<!--EndFragment-->

: 2016-04-13 : 2740

Хамгийн их уншигдсан