МӨНХ ТЭНГЭРИЙН ЗӨВ ЗОХИЦОХУЙГ МӨРЛӨЖ, ИХ ЗАСАГИЙГ УРЬЖ БҮТЭЭХҮЙ
Эцэг Тэнгэр, Эжий газартаа хүмүүн нь энэрэл хайраа илгээж, хүндэтгэж, хур хишгийг нь  хүртэж байж л бүрэн дүүрэн, амар амгалан  амьдрах жамтай  ажээ. Энэ жам нь  Зөв Зохицохуй,  Өгөө, Авааны хууль.

Хүн төрөлхтөн  жамыг үл мөрлөж, эрхэс газрын түм түмэн бодисын унаган бүтэц үүслийг нээх, ашиглах нэрээр хайж, олж, түүнийгээ бусад бодистой нь зоргоор тунг   хольж, сүлж, ээдүүлж, гашилгасан үйл ч цөөнгүй ажээ.

Энэ нь ёстой л арга нь араатанд, билэг нь босоо ороолонд хувиргасан гэгч л болж, зөв бус үйл нь Ертөнцийн Зөв зохицохуйд зөрчилджээ. Дэлхийд  байгаль экологийн тэнцвэр алдагдлаа, дэлхий дулаарлаа, утаа тоосонд дарагдлаа, ус бохирдлоо, уух цэвэр усгүй боллоо, үл мэдэгдэх элдэв өвчин тархлаа, шинэ төрлийн нян олширлоо гэх гомдол ч олширчээ. Хүмүүс нь бие биенээ энэрч хайрлах,  итгэл, сэтгэл, зүтгэл, хүчээ нэгтгэх жам зөрчигдөж, хүмүүс болон улс орны хооронд  маргаан, цуст үйл үргэлжилж л байна.

Энэ байдлыг угаах ариусгах тэгшлэх үйлийг Эцэг Тэнгэр, Эжий Газрын эзэд, Буурал Өвгөд биежүүлж, бүтээж эхэлжээ. Энэ  нь хувь хүнд болон таньд хоосон  мэт санагдаж, инээд хүргэж болох ч, таны махан биед байгаа хэдэн миллиард, триллионоор тоологдох эд эс, бөөмд буй соронзон орны эрчист мэдээлэл л үнэн гэдгийг нь танд нотолж, таны Сүнсийг сэрээх учигтай ажээ.

Буурал Өвгөд  нь тэнгэр газрын уялгат  эрлчлэгдсэн соронзон орчилд, өөрийн эд эс, бөөм буюу өөрөөр хэлбэл Сүнсээ илгээж, "сонирхсон" мэдээллээ хаанаас ч хүлээж авдаг ул, мөр, эстэй. 

Гэгээнтэн Ичинноровын Мөнхсаруул нь 2012 оны 5 сараас л эхлэн Мөнх Тэнгэрийн судар буулгажээ. Од эрхэс, тэнгэр, газрын орон зай, байгалийн ямарч  нөхцөлд, цаг хугацаа нь хязгаарлахгүй  орчинд Мөнх Тэнгэрийн судар бууж буулгахдаа: Гэгээнтний  дуу хоолойн өнгө аяс, дуун аялгууны хүч нь өндөрсөх намсах, цараа хүрээ, үг хэллэг утга төгөлдөр, цэгцтэй эрэмбэ, сонсгосон нэршил, даалгавар, уг учиг нь судар, зарлиг, даалгавар, хууль, түүх, заасан хичээл л болохыг тодотгож өгдөг л дөө.

Энэ дэлхий дэх бүх юмс үзэгдэл, төрөлхтөн, төрөл зүйл, хүн төрөлхтөнтэй холбох, нийхмийн бүхий л зүйл Сударт бууж биежиж бүтээгддэг. Тулгамдсан  зүйлээ Мөнх Тэнгэрээс асуухад л  хариултыг Мөнх Тэнгэр тэр даруй л буулгадаг.  Яг дэргэд сууж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.  Судар нь, нэг ёсондоо нэвтэрхий толь, нөгөө талаас  асуудал шийдэх мэргэн гаргалгаа, биежүүлэх арга билэг, бүтээх хугацаа, бүтээл үр хөврөл нь тод  хэлэгддэг юм билээ.

Гэгээнтний нэг өдөрт буулгасан судар нь зуун хуудсанд бичигдэх тохиолдол цөөнгүй. Гайхамшигт олон үйл бидэнд ил тодоор мэдрэгдэж байсныг нийтэд түгээх  цаг үе удахгүй болов уу. Энэ нь бол Мөнх Тэнгэрийн шууд буулт, Өвгөдийн судар зарлиг даалгавар.

 

Хан Хурмастын Хааны Зарлигаар Ичинноровын Мөнхсаруулд Мөнх Тэнгэрийн Оньс, Мөнх Тэнгэрийн Алтан Түлхүүр хэмээн Мөнх Тэнгэрийн даалгавар үүрүүлж, бүтээлгэж байна. Мөн түүнд, Өндөр Гэгээн, Ногоон ДарьЭхийн Сахиус буулгасан билээ. Хан Хурмастын Хааны Зарлигт:

Цуутай Тэнгэрийн

Цуургыг цуу татаж ирсэн

Цогтой мэргэн Тэнгэрийн Түлхүүрээ

Цоллож би бахархмаар байна

Хэний ч дийлээгүй гайхамшгийг

Хэний ч мэдээгүй ухааныг

Хэлж дийлэхгүй бүгдийн

Хүчийг  тэр хурайлж

Хөх Тэнгэрийн учгийг тэр тайлж

Суу заль оюун билэг бүхнээрээ

Сайхан Монголчуудын

Мэлмийг  нээж

Магнайг гэрэлтүүлэхээр

Мөнх Тэнгэрээс айлчлан ирсэн

          ....

Мөнх Тэнгэрийг дуудаж

Мөнхийн мөнхөд сэрээсэн

Мөндөр мэт орох хурын дуслыг нь

Рашаан болгож хувиргасан

Мяндаг дээд бурхадыг нь

Мөнхөд дэлгэрүүлж өгсөн

Мөнх Тэнгэрийн Түлхүүр таныг

Мөнхийн мөнхөд өргөж дэлгэрүүлье"

...

Арсалдаж бас тэрсэлдээд

Агаар Тэнгэр хоёрыг

Харшуулж байгаа гэдгээ

Анхаарч сайн санацгаа.

 

Нандин сайхан ТҮЛХҮҮР чинь

Нартад Ганц гэдгийг мэдэцгээ

Намтар түүхийг чинь дэлгэх

Номын их хураа наадуулж дэлгэрүүлэх

Нас буян нь тоотой гэдгийг санацгаа,

Дэлгэж тавьсан хадаг шиг

Тэнэгэр байлгах учиртайг

Дээдэс бурхад та бүхэндээ

Дуулгаж бас хэлье

Хатан сайхан ТҮЛХҮҮР чинь

Хамаг Монголдоо Ганц

Хүний энэ ертөнцад

Хүрэлцэн ирэхдээ ГАНЦ- гэснийг саруул оюун ухаанаар ухвал түмэнг  учиглах биз ээ.

Бидний Дээд Эс, Хөх Өвгөд минь хөх толбот үрстэйгээ мөнхөд харилцаа, холбоотой байдаг гэдгийг мэдсэн энэ хэдхэн насандаа бид мэдэрч, биежүүлж бүтээж, хойч үедээ л дэлгэрүүлэх гэж л Мөнх Тэнгэрийг судрыг судалж, буй үйлдээ ихэд талархдагаа.   

Хүмүүн, бидний энэ насны өдөр тутмын бүхий л үг хэллэг, үйл хөдлөл, ажил төрөл нь Мөнх Тэнгэрт мэдээлэгдэж байдгаас л үйлийн үр гэх томъёолол үүсчээ.  

Сударт дурьдагдсан, дуудлага, нэршил,  мөрлөж буй аяга жаяг, сэнтий ямба, хэллэг зэргээр нь тэр үеийн,  тэр хаан, тэр хатны сахиусны буулт хэмээн томъёолдог л доо. Сахиуснууд ч өмнө нь хэдийд, аль зуунд амьдарч  хэн байсан түүх-намтараа сонсгодог. 

Зөв Зохицохуйн аяга жаяг зэрэг олон хууль  Ертөнцөд  мөрлөгддөг  байна.  Жам нь  хүний  хөглөгдөж дэлгэрэх эсвэл мөхөж өмхрөх  жимээ  сонгох   торгон мэдрэмж.  Аяга гэдэг нь хүний цай уудаг тагш биш. Харин жаяг мөрлөх хэмжээс буюу түүний  үг, үйл, үүргээ   бүтээх хэмжээс, билэгдэлт хил.

Эртний мөр жимийн үлгэрт, хүмүүс энэрэл хайраар нэгдэцгээ гэж хүн төрөлхтөнд  илгээсэн  уг, жим  байдаг ажээ. Зөв зохицохуйг зөрчсөн эсэх нь, цаг хугацаа, орон зай, үр хаялга нь хүн төрлөхтний оршин тогтнолд ил тодоор үлгэрлэж, туульс судар болж  буусаар иржээ.

Хүний наслалт нь зууд хүрэх хэмжээст, бидний буландах, хялайх харц, сэв хир нь аюул ойртуулах дуудлага илгээлт болж, сая саяаар тоологдох хугацааны хэмжээст орчлонд  зөв зохицохуй мөрлөөгүйг илэрхийлнэ. Хүмүүс нь түм түмэн бодисын \боди-эс\  төрөл зүйлийг өөр хооронд хольж ээдүүлж, хор хөнөөлт ээдэмцэр биежүүлснээс л Тэнгэр Газрын шүүлгэ, юүлэлт л хүн төрөлхтөнг  ариусгаж цэвэрлэж эхэллээ.

Хайрлах сэтгэлээ гээсэн хүний биеийнх нь эд эс бөөмсийн соронзон орон нь гажиж, улмаар итгэл сэтгэл, хүсэл нь идшиндээ л гашилж ээдэж, эд эс нь судсандаа бөглөрч, түгжигдэж, хатаж, дэлбэрч, харваж энэ бие нь өмхөрдөг ажээ. Өөрөөр хэлбэл, биеийн эд эс нь өм цөм хөрдөг.  Нийтийн хэллэгээр бол үйлийн үр.

Эд эс, бөөмсийн соронзон оронг судалдаг арга технологи  өндөр хөгжилт  гэх улс оронд  хөгжсөн нь мэдээж ээ. Одоо цагт крималистикийн судлалд  хүний үс, хумс, цус, хөлс, шүлс, хулмас, хурууны хээ зэргээр тухайн хүн хэн болохыг тогтоодог.

Есөн эрдэнийн нэршилт, есөн Түлхүүрийг Гэгээнтэн босгож, тэд одоо хувь хүний талаарх мэдээллийг  эрчимтэй  буулгаж байна. Хөх толбот Монгол хүн бүр л Тэнгэрийн тамгатай болохын нотолгоо нь энэ Есөн Түлхүүр сэрж босоод биежиж, Хөх Өвгөдийн судар, зарлиг буулгаж  буй үйл. Судар буулгах агуу билигтэн цаашид улам олширно. Алтан Түлхүүр нь бусад найман Түлхүүрээ босгож ес болгосон. Нэн удахгүй, 1181 Дээд Эсийн  Домч, Дэмчийг  босгож,  харилцах цаг ойртож байна.

Үг, үйл бүхэн учигтай ч, орооцолдох нь орчлонт олонд хиртэй. Бурхад, Гэгээнтэн, хаан, хатад хэмээх нь энэрэл хайр, итгэл сэтгэл, хүч зүтгэл нь  гэгээрч ханасан  эрхэмийн  Хас суудалтнууд. Тэгээд ч,  Гэгээрсэн  хүнийг гэгээнтэн гэнэ. Эрийн ханасан дээд ухааныг хаан. Бүсгүйн ханасан дээд ухааныг хатан гэдэг байж. Бүрэн ханасан дээд ухаан нь ил тод танигдсан ухаант хүнийг л Бурхан гэнэ.  Бурхан гэдэг бол  хэн нэгний урласан дүрлээ, дүрс  бус..

Гэгээнтний буулгасан судар 50 гаруй боть ном боллоо. Эдгээр ботид: эртний хүний үүсэл хөглөлт хөгжил, Монголын дээд өвгөдийн уг угсаа, наашлаад л хүннү, 13 дугаар зууны үеийн түүхийн эх ундарга, хүн судлал, сэтгэл судлал, шид хүч судлал, од эрхэс судлал, эх газар  судлал зэрэг олон сэдвийн эх ундарга сэргээгдэж  бичигдээд Монголчуудын гарт ороод байна..

Хамаг Монголоо сэргээж мандуулах. Дэлхийг энэрэлт хайр сэтгэлээр  түвшитгэх  судар зарлиг буусан байдаг. Мөнх Тэнгэрээс буусан судар, Зарлиг, даалгавар,  хууль биежиж эхэлсээн. Судар зарлиг бүрээр нь  хэзээ, хэдийд нийтэд түгээх эсэх нь  Хөх Өвгөд зарлигаар биеждэг.

Олон зууны туршид Монголчууд нь бусдыг хүндэтгэх жудаг мөрлөж байхдаа нэгдэж чадсан. Тэр зуундаа, энэ дэлхийд хүндэтгэх ёсыг биежүүлж бүтээжээ.

Монголчууд задарч байсан ч замаг болон хөрсжиж, нахиалж ургасан, хөглөгдсөн. Сэрж босож байсан ч хоёр хөл дээрээ тогтож чадаагүй үе бий.  Монголчууд 1992 онд  хүний эрх чөлөөг дээдлэхээ тунхагласан ч чонын амнаас барын аманд орсныг тухайн үед бид мэдрээгүй. Учир нь золбин ноход шиг тэнэсэн, чоно шиг бусдын юмийг булаасан, хорооны мухарт хэвтээ хонь ямаан дээр гишгэсэн хуц ухна мэт дүрлээт  үйлийг  хүний эрх, эрх чөлөө гэж сүүлийн 20 гаруй жил тунхаглажээ. Эцэст нь эдийн засаг  сүйрч, эх газар нутгаа өр зээлд тавьж, иргэд ядуурч, Монгол улс дампуурлаа зарлахад хүрчээ. Эдээр засаглахын гэм ажээ.

Монголчууд нэгдэж, итгэл, сэтгэл, хүч, зүтгэлээ эрчлэн босож, Зөв зохицохуйг мөрлөж, хайр энэрэл,  амар амгалан байх жам ёст  Монголоо сэрээж мандуулах Мөнх Тэнгэрийн Зарлиг даалгаврыг  дуулгаж  сонордуулъя.

Өвгөд дээдэс, эцэг эх, үр хүүхэд, хань ижил, айл саахалт болон бусдыг хүндэтгэх жудагаа дээдлэх Мөнх Тэнгэрийн хууль биежүүлэх цаг ирснийг Сонордуулъя.

Хөх толботны мөрлөх жамд:

Арга  нь ихэдвэл  араатан болох,

Билэг нь ихэдвэл босоо ороолонд хувилах,

Заяа нь ихэдвэл замд гээгдэх,

Буян нь хэтэрвэл бузартах.

Үг нь цэнтэй.

Үйл нь үнэтэй.

Үйлдэл нь бүтээгдэх хэмжээстэй

....

Араа харах ухаанаар

Амнаас хийг гарга

Хүслээ гүйцээх ухаанаар

Харж бүү хурдал

Хүмүүн байхын ухаанаар

Хөвчилж өөрийгөө чангал

Зөв байхын ухаанаар

Зүглүүж  өөрийгөө зал

Зөрүүгүй байхын ухаанаар

Замаа чиглэж зорь

Санаж бодсон үгээ

Сайтар  шүүж тунгаа

Салхи шиг хурдлаад

Саадыг давж дийлэхгүй 

Тэр л нэгэн бодлыг

Тасдаж үрс минь хоривоос

Далай мэт хур ундаран бууж

Дутуугүй дүүрэн замыг туулж

Туг Сүлд болж

Та нэгэнтээ мөнхөрнө өө- гэсэн  Мөнх Тэнгэрийн Зарлиг Сонсгоё.

Монгол улсад Мөнх  Тэнгэрийн хууль, Эжий Газрын хууль биежин эрчлэгдэж Монголд мандан дэлгэрч эхэлснийг Зарлаж,  Дуулгая.

                              Мөнх Тэнгэрийн Зарлиг судалж буй.

                           Аюулаас хамгаалахын Хурандаа  Л.Санжаасүрэн

2017-01-03.  

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"MS 明朝"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:Arial; mso-bidi-theme-font:minor-bidi;} </style> : 2017-01-07 : 1040

Хамгийн их уншигдсан