БИД МӨНХ ТЭНГЭРЭЭС ИЛГЭЭГДСЭН ЭЛЧ НАР
ГАНГА НУУРЫГ СЭРГЭЭСЭН НЬ БИДНИЙ НЭГ Л ҮЙЛИЙН ХАРАГДАХУЙЦ ҮР ДҮН БАЙСАН.

 

 

Бидний эрхэм зорилго:

Хан тэнгэр, хатан газар, хамаг олныг хамтад нь тэтгэж

Ард түмний эв нэгдэл дуу хоолойг нэгтгэн зангидаж

Агуу суу залийн дор

Aмгалан ертөнцийг БҮТЭЭЛ болгон биежүүлнэ.

Мөнх тэнгэрийн оньс төвийн маань "үндсэн хууль" болох ЗӨВ ЗОХИЦОХУЙН ЗАРЧИМ ингэж эхэлдэг юм.

Хоёр, гурван зуугаар ижилсэн, эртний монгол хувцас өмсөөд И.Мөнхсаруул гэгээнтнийхээ эгшиглүүлэн буулгах тэнгэрийн айлдварт хурай өргөх биднийг гаднаас хараад гайхсан нь олон. Бас хэн нэгний захиалгаар хувцас өмсөж, мөнгө авч жүжиглэсэн ч гэх.

Харин гэгээнтнийг маань шүлэг цээжилж уншсан, мөнгө төгрөгөөр туйлсан, шоу хийсэн ч гэх шиг.

Худал хуурмагаар дүүрсэн энэ нийгэмд тэр бүх эндүүрлийг бид буруутгаагүй ээ. Зүгээр л хийх ёстойгоо хийж, бусдын төлөөх бурхан заяаныхаа зам мөрөөр замнаж яваа.

Болдогсон бол хэнээс юу ч нэхэхгүй, хэнд ч юу ч хэлэхгүй, хүний хэлнээс хол нууцхан байж, далдаас л бусдын сайн сайхны төлөө үйлээ хийгээд явж баймаар.

Гэтэл бид зорилгоо биелүүлэхийн тулд түмэн олондоо үнэнийг ухааруулж, түүх шашдиртаа мөнхөлж, ирээдүй хойчийн зам мөрийг засах ёстой болохоор биднийг юу гэж ойлгох нь хамаагүй, сайн сайхныг тэдэндээ өгч л байвал болоо гэж хаяхын аргагүй байна.

Тэнгэр, газраа аргадаж, тэгш дүүрэн заяатай үрсдээ буяныг нь хурайлавч, тосож авах ухааны сав, тордож өргөөд уламжлуулах хайр бүхэн Та наргүйгээр болохгүй шүү дээ.

Тийм л учраас өнгөц биднийг битгий дүгнээч, өндөр тэнгэрээ өргөсөн өвгөдөө гэж өврийг минь уудлаач гэсэндээ энэхүү тайлбарыг нийтэлж байна.

БИД ХЭН БЭ?

Хүн бүхэн сүнстэй. Сүнс хэдэнтээ, ямар ч төрөлд төрж болох. Харин дээдийн заяат хаад, хатад маань Мөнх тэнгэртээ оршиж, үүрэг даалгавартайгаар ирж буцах.

Энэ цагт тэгвэл 1181 хаад, хатдынхаа сүнсийг Мөнхтэнгэр илгээсэн аж. Тэд өнөөдрийг хүртэл нийгмийн бүх л давхаргад хүний л эгэл амьдралаар амьдарч, ертөнцийн сайн мууг мэдэж, мэдэрсэн байгаа. Яагаад гэвэл тэр бүхнийг мэдэж, ойлгож байж бусдад туслах юм.

Биднийг Гэгээнтэн маань ясандаа тамгатай, цусандаа тангарагтай гэдэг юм. Түүгээр нь ч таньж олдог. Эрхшээсэн тэнгэр, бурхадтайгаа тийнхүү холбогддог болохоор шид хүчээрээ харилцан адилгүй ч бусдын төлөө гэсэн чин сэтгэл нь адил.

Бид үүргээ биелүүлж, 3 жил гаруй хугацаанд Монгол орноо гурвантаа тойрч үйл хийсэн. Бүхий л зардлаа өөрсдөө хувааж гаргадаг. Мөнгөгүйгээ дундаа хийгээд явах ч үе гарна.

Нөгөө хэл ам болсон хувцсыг ч өөрсдөө л хийлгэж өмссөн.

Өнгө загвар бүгд цаанаа учир утгатай.

Бид ч бас л Гэгээнтэн шигээ шүлэглэж ярьдаг болчихдог. Энэ нь зүгээр шүлэг биш, утга агуулга гүн, зөн билэг, сургааль, засал дом бүхэн түүнд бий.

Нөгөө Энэтхэг, Төвдийн мэргэдүүд гэгээрэхээрээ ГҮРҮ дуулал гээд эгшиглүүлэн шүлэглэдэг биз дээ. Энэ бол тэнгэрийн хэл аж. Агуу суу ухааны далайгаас тийм л яруу эгшиг уянгалах нь ойлгомжтой шүү дээ.

И.Мөнхсаруул гэгээнтэн Мөнх тэнгэрийн элч, сүнстэй бүхний мэдээллийг тайлж унших увдис, даалгавартай "алтан түлхүүр" юм. Тэрээр насаараа цэцэрлэгийн багш хийсэн эгэл жирийн нэгэн. Түүнд зуу зуун хүнийг хувцаслаж, хөлслөх, шоу хийх мөнгө байна гэж үү. Бас ямар ашигтай гэж тэгэх билээ.

Харин ч бүхнийг харлуулах донд автсан нийгэмд тэгэж, амьтны хэлний бай болохыг хэн хүсэх билээ. Олны танил зарим нь харин ч бусдын нүд, хэлнээс далд байхын тулд энэ үйлэндээ явж чадахгүй нь элбэг. Бидэнд зовлон, жаргал их ч зовсон олныхоо төлөө зүрх сэтгэл нь илүү гардаг юм.

Гэгээнтэн хэрэв хувиа бодвол энэ их шид хүчээ ашиглаад олон түмний буянаар баян тансаг амьдарчих бүрэн боломжтой. Тэр ямар ч хүний өнгөрсөн, ирээдүйг тольдоод, засал ном хийгээд өгч чадна. Тийм байтал өөрийнхөө болон энэ олон буянтай хүмүүсийн мөнгийг уул, ус, ард түмний лекц яриа, засал номд цацаж суух ямар хэрэг байх билээ.

Нэгэнт л үүрэгтэй болохоор энэ бүх саадыг даваад үйлээ хийж байна.

Харин та бүхэн минь мухар сүсгээр бүү хандаач, өөрсдөө ирээд нүдээр үзээд, чихээр сонсоод үзээч.

Энэ бол шинэ мянганы, алтан Бумбын эриний дуу хоолой. Аливаа шинэ юмыг хүлээж авахад хэцүү.

Гэгээнтний айлдвар Монгол хэлээр тул юу хэлээд, юу хийгээд байгаа нь ойлгомжтой, хэрэв далдын мэлмий мэдрэмж тань нээлттэй бол цаад гайхамшгийг нь та олж чадна. Монгол хүн хэзээ ч мухар сохор элдэв шашин шүтэх ёсгүй. Тэнгэрийн үр сад шүү дээ. Хувь заяандаа эзэн байхын ухааныг л Мөнх тэнгэр тань таньд өгч байна. Уудлаад сонсооч. Ухаараад аваач.

Бид бүхэн үүнийг биеэрээ үзэж туулаад, ойлгож ухаараад, итгэл үнэмшлээрээ нэгдсэн юм шүү. Ямар ч ашиг хонжоо байхгүй. Худал хуурмаг зүйлд ингэж олноор нэгдэнэ гэж үү. Улаанбаатар паласийн танхим дүүрч, очсон аймаг, сум бүхэнд заал дүүргэн түүний сургаалийг сонордож, авшиг буяныг нь хүртэх гэж яардаг юм.

 

Гэгээнтэн маань 1000 бөө, шидтэнүүдтэй хүртэл уулзалт хийж, айлдвараа буулгаж байсан. Тэд зүгээр ирэхгүй, сорьж, сонжиж, ёстой л далд ертөнцөөрөө ном хаялцан тэмцэлдэж, Гэгээнтэн ч тэр бүх шалгуурыг даваад ирсэн юм. Онгод тэнгэрээ нуун Гэгээнтэнтэй уулзахаар бас сорихоор бөө, удган ирэх нь олон. Тэр бүрийд хуяг, хамгаалалт, нөгөө хэц хэнгэрэггүйгээр нь өмнөө буулгаад л өвгөдтэй нь хөөрөлдчихдөг. Өвгөд нь ч Гэгээнтнийг танин хүндэтгэж, үйлэнд нь дэмээ өгье гэх нь энүүхэнд.

ЯМАР ҮЙЛ ХИЙДЭГ ВЭ?

Баримт түшиж нэгхэн жишээ тайлбарлая.

Саяхан Ганга нуур ширгэлээ. Тэнгэртээ бид мэдүүлж, үйл хийх зарлигаа авлаа. 23 хуудас заавар, нууцын тайлал буулаа. Хэзээ ч бид ийм зарлиг, даалгаваргүйгээр үйл хийдэггүй.

Бүх үйл системтэй, гүн гүнзгий утга учиртай байдаг юм. Үүнийг харин судлаачид судлаасай.

Хаад, хатан (эр, эм) тэнцүү явах ёстой тул явах хүмүүсээ бүртгэхэд 66 эрэгтэй, 66 эмэгтэй хүн явлаа. Өөрөөр хэлбэл 66 Хаан дээдсийн "сахиустан", 66 Хатан дээдсийн сахиустан явсан гэсэн үг. 2016.09.25-нд Алтан овооноос үйлээ эхэлсэн. Тэнгэрээс өгсөн зааврын дагуу баруун хойд талд 4 хүчтэнээр билэгдэж, хасаар суулгаж үйлээ эхлэв.

Бид үйл хийх бүрт тохирсон суудлаар суудаг. Энэ бол тамга юм.

Алтан овоо, Ганга нуур арга билэг, эр эм сахиустай аж. Алтан овоо Монголчуудын буян хишиг, жишээлж хэлбэл алтан ембүү-таваг идээ нь юм байна. Түүн дээр гарах ёсгүй. Харин 4 зүгээс нь тахиж, буян хишигээ хүртэх юм байна. Зүг тус бүр өөр өөр буян хишиг өгдөг юм байна лээ шүү. (дэлгэрэнгүй тайлбарыг ард түмэндээ хүргэнэ)

Ганга нуураа аргадаж, учгийг тайлахад буруу тахилга, харь шашинтны хар дом, газрын суваг тасалсан буруу үйлдлээс сэвтжээ. Уул ус бүхэн эзэнтэй. Нар, сар, од эрхэстэйгээ эрчим холбоостой. Үүнийг сэвтүүлж, тасалснаар энэ бүх гай гамшиг болдог. Манай тахилга үүнийг нь уг үндсээр сэргээж, эзнийг нь залж, хамгаалж, далд ертөнцөөр нь зүй зохист нь оруулж өгдөгөөрөө онцлог. Энэ бүхнийг зарлиг, ерөөлөөр хийнэ.

Дээд эздийг нь залчихсан тул хий сүнс, ад зэтгэр үүрлэхгүй. Тийм болохоор одоо сархад өргөхгүй. Сүү, будаа өргөхөд болно. Идээ будааны дээжийг байгаль бохирдуулахгүйгээр л өргөх хэрэгтэй. Ерөөлөө л сайн өргө. Тэр сайхан хайрын эрчим хүрнэ. Эргээд хишиг буянаа танд өгнө.

Ад зэтгэрийг нь хар сархадаар хооллож ундаалаад хар энерги босгоод түүнээсээ сэвтээд явахаа болих цаг болсон шүү. Одоо ийм үйлдлийг Хайрханы эзэд таалахгүй болсон болохоор та болгоомжлоорой.

Шөнөдөө бид хоноглоход нуур цаад хэсгээсээ жаахан ус түрсэн байлаа. Харин 14 хоногийн дотор усаа татаж дүүрнэ гэж хэлэгдсэн юм. Яг л ёсоор болж удалгүй Ганга нуур сэргэж, хун шувууд нь чуулаад байгаа сайхан мэдээ бидний сэтгэлийг сэргээн баяр нэмсэн билээ.

 

 

Энэ мэт сонин сайхныг тоочоод барамгүй.

Дөрвөн жил шахам бид энэ мэтчилэн үйлийг хийж, тэнгэрийн зарлигийг газарт мөрлөж, хүний ертөнцийг хайрлан ивэээж, эгэлгүй сайхан заяагаараа ижилдэн дасаж, зовлон жаргал ээлжлэх, зорилго нь ариун үйлэндээ шамдаж явна даа.

Энэ бүхэн энэ цагийн Их Гэгээнтэн И.Мөнхсаруулын бүтээл.

Тэр бол Мөнх тэнгэрийн тэргүүн дээд элч.

МӨНХ ТЭНГЭР МАНДТУГАЙ.

ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

УУХАЙ УУХАЙ УУХАЙ

"МӨНХ ТЭНГЭРИЙН ОНЬС ТӨВ" ТББ

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Cambria","serif"; mso-ascii-font-family:Cambria; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Cambria; mso-hansi-theme-font:minor-latin;} </style> : 2017-01-10 : 857

Хамгийн их уншигдсан