АРСЛАНТАЙ АВДРЫН НУУЦЫН ТАЙЛАЛ, БУЯН ХИШГИЙН ДАЛЛАГА
Хотол олноороо энэхүү авдараа бүтээж, залсан цагт Монгол улс минь баян чинээлэг, буян дүүрэн байх болно гэж тэнгэрээс хайрласан хишиг юм. 

Дотор нь есөн төрлийн зүйл байх агаад авдартайгаа нийлж арав болдог юм байна. Эдгээр нь тус бүртээ утга учиртай бөгөөд өрх гэр, хань ижил, үр хүүхэд, үе удмаараа өлзий дүүрэн буянтай, аз жаргалтай, эрүүл энх амьдарахын буян хишгийг дууддаг. Тэнгэрийн ухаанаар тайлан буулгаж хэлсэн учраас төгс төгөлдөр зүйл. Тухайлбал улаан хадгаар өрх гэрийн чинь болон үе удмын чинь гал голомтын заслыг хийж, галаа хэрхэн хүндэтгэн дээдэлж тахиж шүтэж байх ухааныг, цэнхэр, ногоон, цагаан, шар хадгаар төлөөлүүлэн нар, сар, долоон бурхан од, тэнгэр шүтээн, өвөг дээдсийн тань хайр ивээлийг буулгаж, өөрийн чинь болон өрх гэр, үе удмын чинь заслыг хийдэг бол дөрвөн бэрх шагайгаар энэ амьдалд айлын ноён нуруу болсон эцэг хүн, ээж хүн, охин, хүү ямар байх, яаж амьдрах арга ухааныг заан ерөөж, төгрөг мөнгийг будаа шиг арвижуулаад хурганы арьсны үсний тоо ширхэгээр эд баялгийг өсгөж үржүүлж, алд сураар авшиг ерөөлийг бөхөлж, арц гангаар үүрд ариусган холбож, хор сэвгүй байх дом хийж, буяныг чинь арслангаар мануулж, дээдийн бэлгэдэл бүхнийг шингээж, тэнгэрийн ухаанаар тайлбарлан таниулж, аравнайг нь алтан судраар буулган оршоодог юм. 


Эргэн тойрныг нь
Энгүй их хээгээр эмжиж хашин
Эрхт тэнгэрээс ивээх
Эр, эм арсланг
Эгнэгт суурилуулж урласан
Буян хишиг буулгаж 
Бум бумаар үржүүлэх
Бурхан үрстээ үе дамжуулах
Далай сайхан эрдэнэсийн авдарт
Даамай сайхан тухалсан зүйлсийг
Дараалуулан байж дуулгая.

1. Таван өнгийн хадаг 
Таван өнгийн тансаг торгыг 
Таалж нэгэнтээ болгоохдоо
Даамай сайхан хадгаар 
Төлөөлүүлэн байж арвидуулж
Газар дэлхийн шим хүч
Гайхам тэнгэрийн илч, эрчис
Энгүй нар, эрчит гал
Энэ л ертөнц гээд
Бүхий л хувь хишиг
Бүрэлдэн тогтохын буян болгож
Буулгаж түүнийг тодотгосон байдаг.

2. Төгрөг мөнгө
Өнгө мөнгөний ерөөл
Өндөр төгрөг мөнгийг
Өөд нь дээш нь тэгшлэн байж
Өгөөмөр сайхан үр удамдаа өвлүүлэх
Ерөөл ачлалыг бэлгэдэж бас болгоодог юм

3. Есөн эрдэнэ
Нандин сайхан есөн эрдэнийг
Нартаас буулган хувь болгож
Газрын сайхан амьдрал нь
Гай түйтгэргүй ариун байж
Ганган сайхан биеийг нь
Гундах юмгүй дүүрэн байлгаж
Үр удмаараа өнгөтэй явахын буян болгож
Буулган дээш нь тэтгэдэг юм

4. Арвай будаа
Будаа тариаг арвин арвинаар нь хуруулж
Буян хишгийг нь даллан дууддаг юм байна
Эрдэнэс тариагаар хур буяныг дагуулж
Өглөгийн дээд, өөдлөх амьдралын учгийг
Өгч нэгэнтээ ачилдаг юм байна
Өвгөд дээдсийн чинь өв хурыг
Хадгалж нэгэнтээ эрчилдэг юм байна

5. Дөрвөн шагай
Дөрвөн сайхан шагайгаар
Тэнгэрийн хүчтэнг орлуулан байж
Тэнцэх эрчийг нь таалдаг юм байна
Айл өргөөндөө амгалан байж
Амраг ханьдаа үнэнч байх бэлгэдэл болгож
Дөрвөн сайхан шагайг 
Төлөөлүүлж бас хийдэг юм байна

6. Арц, ганга
Арц гангаар аршаалан байж утдаг юм байна
Шид хүч нь шижир алтнаас үнэтэй
Ширгээсэн ус мэт домтой болохоор
Бурууг номхотгох хүч түүнд байдаг юм байна
Бусармагийг ялгах увдис түүнд байдаг юм байна
Буруутныг таних бяр хүч өгдөг юм байна

7. Элдсэн алд сур
Ариун дагшин сураар нь
Аргамжиж хувиа буулгадаг юм байна
Агуу сэтгэлийн хүч чинь
Түүн шиг хатуу бөгөөд зөөлөн байг
Халирахгүй бас баттай байг гэж
Хамтатгаж түүнийг хадгалдаг юм байна

8. Хурганы арьс
Хүсэл сэтгэл чинь энэ л ертөнцөд
Хүч тэнхээ алив бүхэн
Хурганы сайхан арьсны 
Ширхэг бүхэн дээр хувь тогтож
Хултай айраг шиг цэлэлзсэн 
Хур буян тогтож
Хаан сайхан өргөө бүхэнд
Хатан сайхан гэргий бүхний ухаанаар
Сүлэлдэн нэгэнтээ наадах юм байна

9. Таван хошуу мал
Таван хошуу мал нь 
Тарнийн их шидтэй
Мандан бадрахын ерөөл билиг
Малын сайхан буян
Эдийн буян түшдэг тул
Эрдэнэсийн их авдартаа
Эгнэгт тухлан байрладаг юм байна

Эрдэнэсийн алтан авдар нь
Энгүй сайхан өргөөнөө
Эгнэгт тухлах хувь ерөөлийг
Энгүй хөх тэнгэр нь дуулгаж
Эцэг хаан нь айлдсан тул
Айл өргөө хотлоороо
Алт эрдэнэсийнхээ авдрыг
Амьд бурхан мэт шүттүгэй.

Буян хишгийн авдарны нууцыг тайлах үйл таны оршин амьдарч буй газар нутагт хийгдсэн тохиолдолд та амжиж заавал ирэн буян хишгээ дуудуулан, гал голомтын заслаа хийлгэн, амьдрахуйн ухааны нууцыг таньж мэдэж аваарай. 
Аливаа зүйлийн утга учрыг мэдэж, ухаарч, дээдлэх нь Монгол хүний мөн чанар байх ёстой. Түүнээс учир утгыг үл ухааран даган дуурайх, элдэв мухар сүсэгт автах нь Монгол хүний тавилан биш билээ.

Монгол хүн Монголоороо сайхан амьдрах цаг ирсэн. 
Монгол ёсоо сэргээе.
Монголчууд тэнгэртэй. 
Монголчууд буянтай.
Монголчууд хийморьтой.
Монголчууд баян.


Утас 99641181, 90331181

 

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin:0cm; mso-para-margin-bottom:.0001pt; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Cambria","serif"; mso-ascii-font-family:Cambria; mso-ascii-theme-font:minor-latin; mso-hansi-font-family:Cambria; mso-hansi-theme-font:minor-latin;} </style> : 2017-02-16 : 3101

Хамгийн их уншигдсан