АРВАН ЗӨВ АЛХАМ
Та Итгэл, Сэтгэл, Зүтгэлийг нэгтгэж, гэрэл гэгээгээр дүүрэн амьдралд шилжигтүн.


1. Таны үг, үйлдэл, бодол тань биелнэ. Иймд муу, муухай үг, бодол, үйлдлээс ангижир. Та "аймаар", "аягүй" гэхчилэн сөрөг үгсийг хаяж, "маш", "зөндөө", "ёстой" гэсэн үгсээр зүгээр л сольчих. Монгол хүн амны бэлгээр гэдэг. Учир нь та тэнгэрлэг болохоор үг чинь илүү хүчтэй байдаг. Ерөөл өргөж, ертөнцийг хайраар дүүргэж, ер бусын сайхан амьдралаа бүтээ.

2. Өргөл өргөж, үйлийн үрээ цайруул. Өгөө, авааны хуулийг тэнцүүл. Таны хүсэл тэнгэр, газар, өвөг дээдэс бүхэнд чинь хүрдэг тул завшааныг алдалгүй ашигла. Өргөлөө өөрөө өргө. Үнэн хайр чинь таны засал. Сүнсээ тэтгэж, тэнгэртээ сүүгээ өргө. Буянаа дэлгэрүүлж, газар дэлхийдээ будаагаа өргө.


3. Ээж, аав, хань ижил, үр хүүхдээ хайрлацгаа. Эжий, аав чинь чиний шүтээн. Хайрла. Хүндэл. Тэр л хайр чинь эцэг тэнгэр, эжий тэнгэр болж таныг нөмөрлөдөг юм. Бусдыг хүндэлж, уучилж өршөө. Гомдол, гутралаас өөрийгөө чөлөөл. Эрх чөлөөгөө ол.


4. Байгаль дэлхийгээ хайрла. Бохирлож бүү гутаа. Авсан бүхэн чинь хариу төлбөртэй. Арвич хямгач бай. Амны хишгээ бүү барцгаа. Уул хайрхад, ус мөрөн гишгэх газар бүхэн чинь эзэнтэй. Ивээл хайрыг нь хүртэж амьдар. Эзэгнэж бүү эвдэн сүйтгэ.


5. Гал голомтоо бадрааж амьдар. Эцгийн голомтоос цучил тасалж, эр хүн Та өрх тусгаарлаж, эхнэр хүн Та түүнийг манаж, энх амьдрал тогтдог билээ. Галдаа эзэн байваас өргөө гэрт чинь сэв тогтох ёсгүй. Галаа эцэг буюу гэрийн эзэн Та өөрөө "тахиж" бай. "Алтан авдар"-таа буян хишгээ хураа. Даллагын дээд нь тэр юм шүү.


6. Уртын дуугаа уянгалуулж, уухай, хурайн түрлэгээр айзам өргөж, аялгуу хуурын эгшгээр амин эрчмээ мандааж явтугай. Уухай гэдэг нь уудлаад ай саваа дүүргээд ав гэсэн утгатай. Хурай нь хураагаад ай саваа дүүргээд авахын нэр. Чангаар дуудвал таны бүхий л эд, эс, бөөмс сэргэж, эрчим авна. Хийморь чинь бадарна. Сайн сайхан бодол, хүсэл сэтгэлийн чинь эрчим ний даяар тархаж, нэгэн хэмд шилжиж, тэрхүү эрчим таныг дүүргэнэ.


7. Хүн байхын ухаанд хамгийн түрүүнд суралц. Хүй, эхэсээ газар эжий, эх нутагтаа зөв оршоохоос эхэлж, үр хүүхдээ зөв өсгөн хүмүүжүүлж, хаан, хатан ухаанд суралцаж, жудаг, жаягийг мөрлөж, жамд нийцэж, "төгс бөгөөд дүүрэн жаргалан"-г олж амьдраарай. Буцаж одогсдын цогц-эсийг зөв оршоосноор нэгэн амьдралын тооцоо дуусч тэнгэрт сүнс нь амирлах болно. Учир нь ертөнцийн тамга бол Та юм. И.Мөнхсаруул Гэгээнтэнд анх харагдсан босоо, хэвтээ өлзийний учир ийм.


8. Зөн билгийн ухаанд суралц. Зүрх сэтгэлээ нээ. Ухамсрын түвшин өсөхөд ухаан саруулсаж, учиг бүхэн тайлагдаж, урдах амьдрал тань гэрэлтэй болно. Ертөнцөөс мэдээллээ зөв авч, чиг баримжаагаа олно. Мэлмийн ухаан тань нээгдэнэ. Та өөрөө өөртөө эзэн болно. Хэнд ч сөгдөн мөргөж, сохроор шүтэх хэрэггүй болно.


9. Өөрийн биеэр "Алтан соёмбо" бол. Өндөр гэгээн Занабазрын нэгэн цагт бүтээсэн соёмбо бол Та юм. Тэргүүнийг тань нараар, хоолойг тань сараар, цул эрхтнийг тань арга билгээр, хөх болоод сав эрхтнийг тэгш дүрсээр, зүрх болоод хөлийг тань гурвалжилж, гарыг тань хоёр багана болгож, оройд нь "хөх тамганы гал", "зүрхний гал", "сэтгэлийн буюу сүнсний гал" болох гурван галыг чинь бадраасан байдаг юм байна. Та өөрөө сүлд ажээ. Долоон хүрд тань бас энэ юм. Долоон бурхан одонд даатгаж долоон хүрдээ бас өнгөлж бай.

10. Монгол ахуйгаа дээдэлж амьдар. Дом засал тань тэр. Өвчин, зовлонгоос гэтлэх мөр чинь юм. Тансаг шим бүрдсэн таван хошуу малынхаа ашиг шимийг хүртэж амьдар. Хувцас буруугаас өвчин тусч байна. Идэш хоол чинь хор болоод байна. Амьсгалах агаар чинь бохирдсон байна. Амьдралын хэмнэл чинь алдагдсан байна. Энэ бүхнээ Та засаж байж, энхрий үрс минь зөвд шилжих юм.


Агуу юм энгийн байдаг. Энэ бүхэн таньд танил дотно, мэддэг санагдаж байна уу? Та үүнийг эд эсэндээ тээж яваа болохоор тэр юм. Харин та хэрэгжүүлдэг нь хэд байна вэ? Эхний ээлжинд энэ арван зүйлийг хичээхийг Танд даатгалаа. Ахин бас нарийвчлан таниулах болно. Мөн эдгээрийг хэрхэн хийж гүйцэлдүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл биднээс авч болно.

 

Агуу Гэгээнтнээр маань дамжиж, амилж буусан судар тэргэнд багтахааргүй арвин болжээ. Түүнээс багцалж Та бүхэнд хүргэх цаг боллоо. Тив дэлхий ч биднээс суралцах цаг ирэхийг бас дуулгая.
Эх дэлхий минь энх амар болох ивээл хайр тэнгэрт боловсорч эгшиг шүлгийн мөртөөр бадаглаж, дэндүү тэнгэрлэг бүхнээр дамжин бууж байна. Ариусч гэгээрсэн сэтгэлийн сав л түүнийг авах хувьтай юм шүү.

Үүнийг мэдэж мэдэрсэн бүхэн нэгдэгтүн. Үнэний дуу хоолойг сонордсон бүхэн үлгэрийг амилуулж, үндэс угсаагаа өргөх хайртай бүхэн, эх сайхан Монгол орныхоо мандан бадрах түүхийг энэ биеэрээ тунхаглан босгох эрчтэй бүхнийг эвлэн нэгдэхийг уриалж байна.


Мөнх тэнгэрийн ивгээлээрМонголчууд мандан бадарч, Чингисийн чинээлэг Монголыг байгуулах цаг гарцаагүй ирснийг нийт ард түмэндээ дуулган сонордуулж байгаадаа гүн талархалтай байна.
МӨНХ ТЭНГЭР МАНДТУГАЙ
УУХАЙ УУХАЙ УУХАЙ ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ

Мөнх тэнгэрийн оньс И.Мөнхсаруул гэгээнтнийг дэмжигч МӨНХ ТЭНГЭРИЙН ОНЬС ТӨВ

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} </style> : 2017-02-17 : 1129

Хамгийн их уншигдсан