ГЭГЭЭНТЭН И.МӨНХСАРУУЛ: ҮРИЙНХЭЭ ХҮЙ, ЭХЭСИЙГ ЗӨВ ОРШООХ НЬ НАСНЫ БАТАЛГАА ЮМ ШҮҮ.

 

Монголчууд бидний удмын заяа дордохгүй, унаган нутаг усандаа эзэн байхын нэгэн учиг нь эхээс төрөхөд нь эхэс (эх-эс), хүйг (хүний үндсэн эс) нь зөв оршоохын ухаан байжээ. 
Өнөөдөр хүн бүхнийг л бие нь өвдөөд доройтоод ирэхээр төрсөн газраа очиж хөрвөө, уул, усаа тахи гэж хэлдэг шүү дээ. Хэрэв эхэс, хүйг зөв оршоосон бол энэхүү дом засал маш хүчтэй нөлөө үзүүлнэ.

Бидний өвөг дээдэс хүүхэд төрөхөд эхэс, хүйг нь төрсөн буйранд нь оршоосноор тэр эрчим нь шингэж, уул ус нь үрээ таньж, хаа ч явсан хүйн холбоогоор нь ивээж байдаг байсан юм байна. Хүй дарсан чулуу гэж ярьдагийн учир энэ ажээ.

Мөнх Тэнгэрээснадад тайлж өгснөөр бол "хүйг долоон хомоолоор тойруулж, том чулуун доор" оршоох ёстой: Харин эхэсийг малын бууцанд буюу буйрандаа шингээх юм байна шүү.

Амьтны эхэсээс гаргаж авсан бэлдмэлээр янз бүрийн өвчнийг эдгээх аргыг шинжлэх ухаан өнөөдөр л дөнгөж нээж байгаа бол бидний өвөг дээдэс эртнээс мэдээд ахуй амьдралдаа хэрэглээд ирчихжээ. Төрсөн буйран дээрээ хөрвөөгөөд эргэж эрчмээ сэлгэж авдаг нь ийм учиртай ажээ.

Өнөөдөр төвлөрсөн газар, хот сууринд хүүхдээ төрүүлдэг болсон тул эхэс, хүйг нь аваад цэвэрхэн тэмдэгтэй газар аваачаад уул усанд нь өргөл өргөж даатгаад зөв оршоочихвол ирээдүйд сэлбэх эрчим нь тогтох болно. Ингэж эд, эсээ эрчим болгон эх дэлхийдээ, нутаг газартаа шингээж ирсэн болохоор бидний өвгөд хүчтэй байсан юм байна. Бас газар усандаа эзэн болж ивээлийг нь эзний ёсоор хүртэж чаддаг юм байна.

Өвгөдийн ухаанаас өндөр тэнгэрийн ерөөлөөр тайлж буулган, түмэн олондоо дэлгэрүүлж яваа билээ.
Өнөөдөр энэ мэтчилэн ертөнцийн жам ёсыг таньж ухаарах, түүнд зохицон зөв амьдрах арга замыг заасан нь хэдэн арван боть болоод байна. Цаашид бид 3000 жил зөв амьдрах Ертөнцийн хууль үүгээр бичигдэж буй юм. 
Бидэнтэй байнга хамт байж өвгөдийн гүн ухаанаас суралцаарай.
Манайхаас зохион байгуулж буй АРСЛАНТАЙ АВДАР-ны үйл бол энэ бүх ухааны охь дээжээс уудалж байгаа юм.
Буян дуудаж болно, түүнийг тогтоох, арвижуулах ухаан нь хамт явдаг нь Мөнх тэнгэр өвгөдийн минь гайхамшиг юм шүү.
2017 оны 03 сарын 18-нд Соёлын төв өргөөнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

: 2017-03-13 : 706

Хамгийн их уншигдсан