МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ТҮЛХҮҮР И.МӨНХСАРУУЛ: ӨРГӨЛӨӨР ТА ӨӨРИЙГӨӨ ЗАСАЖ БОЛНО
Ертөнцийн өгөө, авааны хуулиар өргөл өргөж, ерөөл хүслээ дуулгах нь өөрийгөө засах дээд зэргийн арга юм.

Монгол хүн амны бэлгээр гэдэг учиртай. Танд 99 тэнгэр буюу 99 үеийн тань мэдээлэл бий. Иймээс л таныг өөрөө бурхан, өөрөө тэнгэр, дотоодоосоо өөрийгөө тань, нээ гэдэг юм. Хэлсэн үг тань ерөөл болон биежинэ. Өргөл өргөхөд ерөөл хэлдэгийн учир энэ. Нөгөө талаар буруу үгийг эрчимжүүлбэл хараал болдог. Энэ муу эрчим танаас гарч байгаа тул таны гэрлэн биеийг гэмтээнэ. Иймд ерөөл тань хүчтэй байхын тулд муу үгээ засч гээх чухал.

Бидний үгсийн санд сул, хазгай үгс олширсон болохоор л хувь заяаг чинь тэр тодорхойлоод байгаа юм. Юуг дуудна, түүнийгээ татдаг шүү дээ. Та өөрийн их хэрэглэдэг сөрөг, муу үгсийг хаяхыг хичээвэл нэг л өдөр засагдчихсан байна. Хаяхад хэцүү бол өөр сайхан үгсээр сольчих хэрэгтэй. Жишээ нь, "аягүй" гэдэг үг таны ая, хөгийг үгүйсгэж байдаг. "Аягүй гоё" гэхийн оронд "маш гоё", "аягүй их" гэхийн оронд "зөндөө их" гээд л сольчиход болно шүү дээ.

Өргөл өргөхөд овог, нэрээ дуулгаж, хэнд юуны учир энэхүү өргөлийг өргөж байгаагаа хэлж өргөдөг. Мөнх Тэнгэр, алтан нар, мөнгөн сар, долоон бурхан од, харсан даасан тэнгэрүүд, өвөг дээдэстээ сүү өргөнө. Харин уул, усны эзэддээ будаа өргөнө. Харин ус руу өргөлөө оруулж болохгүй, алсаас нэрийг нь дуудаж өргөөрэй.

Та таалсан тэнгэртээ ийнхүү үгээ дуулгахад эзэн сүнс чинь таныг таньж хөглөгдөх болно. Та өөрийгөө нээнэ. Өөртөө эзэн болно. Та ертөнцийн нэг хэсэг гэдгээ мэдэрнэ. Та ганцаардлаас ангижирна. Та хүслээ танина. Та хүсэлдээ хүрнэ. Таны үгийг өвөг дээдэс чинь мөн сонсоно. Таны үг тэнгэрт хүрнэ. Түүнийг биелүүлэхийн төлөө тэд таныг өргөх болно.
Хамгийн гол нь таны өргөлөө өргөж байгаа сэтгэлийн хайр чухал юм. Өргөсөн тэр өргөлтэй чинь хамт өр зүрхний чинь хайр үерлэж байж буян болно. Чинхүү сэтгэл байвал дусал сүү, ширхэг будаа ч өргөл болно. Сэтгэлгүй бол хувингаар цацаад нэмэргүй, буян хишгээ гөвсөн хэрэг болох юм шүү.
Төр, түмэн олон, нутаг ус, үр хойчийнхоо төлөө өргөсөн өргөл, ерөөл таньд илүүтэй их хишиг буян дагуулдаг. Өргөлийг толгой нүцгэн өргөнө.

Малгай өмсүүлж, оройгоороо авах буяныг хааж өргөл өргүүлдэг болгосон нь буруу. Алгыг нь хавсруулж сугыг нь хавчуулж залбируулдаг нь мөн л буруу аж. 
Учир нь хүн хоёр алга, хоёр хөлийн ул, хоёр суга, зулайгаараа газар, тэнгэрээс эрчим авдаг юм байна.

Сүү бол ариун хайрын биелэл, будаа нь арвижин дэлгэрэхийн бэлгэдэл.

Сүүг аягаар болон цацлаар өргөж болно. Өргөл өргөхдөө задгай газар сайн. Олон нийтийн газар бусдын эд зүйлийг бохирдуулахгүй байхад анхаарах нь чухал. Бусдад сөрөг үр дагавар үүсгэж байвал өргөл болохгүй шүү дээ. 
Өргөл хэмээн элдэв зүйлээр байгаль дэлхий, дурсгал, шүтээнийг бохирлож байгаа нь маш буруу юм. Эдийн дээд хадгийг эрхэм дээд хүмүүндээ өгдөг байтал хээр гадаа хаях, уул, мод, хаданд зүүж байгаль орчныг бохирдуулбал харин ч хувь хишиг чинь дутдаг гэдгийг тэнгэр сануулсан болно. Байгальд шингэхгүй зүйлс болон хар сархадыг өргөлд цээрлэх нь зүйтэй. Хар сархад хар эрчим татаж, хий сүнс босгодог тул уул, ус сэвтээж, эздийг нь хилэгнүүлдэг.

Хаа сайгүй босгосон овоо чулуу, хогийн цэг мэт болсон нь мөн л хар эрчим цуглах нөхцөл болдог тул Та холуур явах нь зүйтэй. Монгол хүн хэзээ ч хаа хамаагүй чулуу, шороо хөндөж, овоолж явдаггүй. Ариун дагшин уул, усны эзэд тэрхүү хог, сэгэн дээр тухалж залраад байна гэвэл түүн шиг худал зүйл үгүй.

Алтан овоо, Хамрын хийдийн агуй, Баяжихын агуй гээд ариун дагшин олон газруудыг хог, хирээр булж, түмний заяаг буртагласаар байх юм. Ийм л учраас шинэ зуунд мухар сүсгээсээ салж, байгаль дэлхийгээ төдийгүй хүмүүн өөрийн сэтгэлээ таньж, энэрэл хайраар ухаалаг, сэхээлэг амьдрах замыг сонгохыг л "сэрэх" гэж бид нэрлээд байгаа юм.

Эрин шилжиж, эрчим бүхэн дэлгэрч, газар лус сэргэж, гариг эрхсийн хүч нөлөө арвидсан цаг тул хэлэх үгээ засаж, бодол сэтгэлээ ариусгаж, үйл бүхнээ цэгнэж, үргэлжид сайныг дээдэлбэл зохино.

 

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} </style> : 2017-04-03 : 941

Хамгийн их уншигдсан