Долоон бурхан одны эрчмээр домнож өөрийгөө засаарай.
Долоон бурхан одтой өдөр ч шөнө ч харилцаж болно.

Нүдэнд үл үзэгдэх эрчмээр хүний бүх мэдрэхүйг хөглөж байдаг. Хас эргэлтээр долоон хүрдийг эргүүлж зөв болгох эрчим илгээдэг. Тэр нь зогсолтгүй орох бороо мэт асгарч байдаг тул өдөр ч шөнө ч мэдэрч хүлээж авч сурах хэрэгтэй. Мэдээж шөнө нүдэнд харагдах үе нь илүү хүчтэй.

Зөв эргэсэн эрчимтэй хүн эрүүл, эрч хүчтэй болно. Зөн билэг, шид, увдис, билиг авьяас зэргийг хөгжүүлэх суурь багана болохоос гадна, сайн харилцаж хөгжүүлбэл бусад амьтай болон амьгүй зүйлд долоон бурхан одны хүчээр нөлөөлж чадах чадвартай болно. 
Хүн эхийн хэвлийд бүрэлдэж эрхтэн тогтолцоо гүйцэж ирэхэд долоон бурхан одны эрчмээр мэдрэхүй сэргэнэ.

Долоон бурхан одoo долууланг нь шүтнэ. Энэ миний, чиний од хэмээн ялгах ёсгүй юм байна.

Нэг ёсондоо бие эрхтэн бүрэн зөв ажиллахад долоон бурхан одноос ирэх эрчим нөлөөлж оролцсоноор долоон хүрд, сонсгол, хараа, эрчмийн мэдрэхүй зэрэгт амь хайрлагч нэг хэсэг нь болно.
Нар, сар, долоон бурхандаа өргөл өргөж, овог нэрээ бүтэн таниулж, эрчмийг нь биедээ дүүргэн бодлоор урьж, энэрэл хайраа элэг зүрхнээсээ өгч ивээх салхиар нь биеэ угааж, сайхан Хайрхад, нутаг усаа магтаж, санаа сэтгэлээ ариусгаж байгаарай.

Мөн уртын сайхан дуугаа сонсож, уран сайхан биелгээг нь хийж, харж, ганга арцаараа ариулж, аргал, хомоол, өтгө бууцаа хааяа үнэрлэж, бие сэтгэлээ баясгаж явахад хий засагдаж, хэм тогтож, хүрд тань тэгш дүүрэн байх болно. 

Долоон бурхан оддынхоо
Дом шидээс хүртлээ
Хүртээж хайраа хүмүүн бүгдэд
Хүргэж байнга түгээдэг юм байна
Хуучилж хөөрсөн 
Хүмүүн бүгдэд 
Хувь хишгээ 
Хур болгон буулгадаг юм байна
Хүн оршихуйн эрчим хураах
Хүрд долоон зангилааг
Хөгжих үндэс суурь болгож
Хөглөж сайхан тайлдаг юм байна
Хан сайхан тэнгэртээ
Хас зөвөөр эргэж
Өдөр шөнийн алин цагт ч 
Өгч хайраа түгээдэг юм байна
Өнгө долоон гэрлийг
Ухаж таньж 
Ухаарч мэдэх 
Үндэс суурийг шингээдэг юм байна
Эгшиг долоон аялгууг
Эрчилж хөглөөд дуулах
Эрчим болгож ерөөдөг юм байна
Саруул сайхан тэнгэрээсээ
Домнож бүгдийг тэтгэдэг юм байна
Зорьж золгосон хүмүүн бүгдэд
Зүгээр л бэлэглэж өгдөг юм байна
Хариу тэр нэхдэггүй юм байна
Харамгүй сайхнаар ханддаг юм байна
Хугасалж тэр нуудаггүй юм байна
Хайрлаж хишгээ түгээдэг юм байна
Таньж мэдсэнээ хүмүүн төрөлтөн
Таашгүй олон янз хувилгаж
Сайн муугаар хэрэглэдэг юм байна
Сааль хувингаа ч дүүргэдэг юм байна
Хүн мэдрэхүйн үүдийг нээж
Хөвчилж тэр өргөдөг юм байна
Зөн билгийн суурийг тавьж
Зөв эрчмийг илгээдэг юм байна
Хүч чадлын оргилд хүргэх 
Хас эргүүлж оршоодог юм байна
Хамгаас түрүүнд түүнтэй золгоод
Харилцаж дандаа хөөрөлдвөөс
Харамгүй ихийг бэлэглэдэг юм байна
Хан тэнгэрээс хайрласан бүхнийг
Хувилж урлах биеийг бэлдэж
Хүч тэнхээг суулгадаг юм байна
Хүн биеийг төгөлдөржүүлдэг юм байна
Хүртэх шидийг түүнээс хүсвэл
Хөглөж ерөөгөөд өгдөг юм байна
Эмнэж домнох
Эрчилж чангатгах
Энгүй хүчийг олгодог юм байна
Эх дэлхийн нууцыг 
Энэ биений нууцыг 
Эргэх хасын нууцыг 
Ивээлт долоон бурхан одноос
Ивэлгэж ерөөлгөөд мэдэх юм байна
2017/01/28 01:20 
Хурц мэргэн галт жанжин Зорчин

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} </style> : 2017-04-03 : 602

Хамгийн их уншигдсан