МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ТҮЛХҮҮР И.МӨНХСАРУУЛ: МОНГОЛЧУУД ОВОО ЧУЛУУНААС ОЛЗ ГУЙХГҮЙ ОРГИЛ ТЭНГЭРЭЭСЭЭ ХИШИГ БУУЛГАЖ АМЬДРАХ ЦАГ БОЛСОН

Анх намайг Отгонтэнгэр хайрханыг зорих замд "Овоо чулуунаас олз гуйхгүй, оргил тэнгэрээсээ хишиг буулгана" гэж хэлэгдсэн байдаг юм.

Овооны хажуугаар гарах бүрт 3 чулуу өргөж, олз гуйдаг нь бас л нэгэн БУРУУ ХАЗГАЙ зан үйл юм. Монголчуудыг доройтуулах гэж түгээсэн буруу заншил олон байдаг юм байна.

Алга дарам газар бүхэн эзэнтэй. Тэрхүү эзэн луугийн хүч, эрчим чулуунд оршиг гэж "чу-луу" буюу "үнэн луу" гэж нэрлэсэн ажээ.

Монгол газрын чулуу бүхэн ийм үнэ цэнэтэй. Бидний өвөг дээдэс ширхэгийг нь ч ийм үнэтэй, хүчтэй шүү гэж "чу-луу" хэмээн нэрлэж, түмэн жил ийнхүү шившин халуун цусаа, амиа өгч ёстой л тарнидана гэдгийг хийчихсэн юм.
Байрнаас хөдөлсөн чулуу 9 жил бууриа олох гэж зовдог гэдэг. Тэр олон лууг хилэгнүүлчихээр та ямархан их үйлийн үрийг өөртөө болон үр удамдаа тарьж байна вэ. "Хад" гэдэг нь хадаж бэхэлсэн юм шүү гэсэн үг. Монголчууд тэнгэрийн үрс. Монгол хэл тэнгэрийн хэл. Монгол хүн амны билгээр гэдэг нь энэ юм. Үгийн язгуур бүхнээс л учиг тайлагдана. Өвгөд минь гүн ухаанаа цаасан дээр биш ахуй амьдралд маань, хэл үгэнд маань арилшгүйгээр бичээд үлдээчихсэн.

Ертөнц элчээ буулгаж, дахин хуульчилж эхэллээ. Цаашдын 3000 жил дэлхий ямар замаар явах тэр хуулийг өгч эхэллээ. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахыг шаардаж байна. Их цэвэрлэгээ хийгдэнэ. Дэлхий дээр байгалийн гамшиг олноор болох болно. Цаг бусын үхэл ч их гарна шүү гэж анхааруулж байна. Усны хууль хэрэгжиж эхлэх болохоор энэ жил үер ус их байх болно. Хүн төрөлхтөн энэ хуулийг дагана, дагаагүй нь үрэгдэнэ гэдэг л зам бий.

Монголчуудад ч адил тулгалт ирнэ. Үүнд бэлэн байхын тулд та та хичээхээс өөр замгүй боллоо. Тахилгат уулыг Богд, Хайрхан хэмээн өргөмжилж тахин шүтэж ирсэн. Харин овоо гэж толгодыг хэлнэ. Овоонд гарна гэдэг нь энэхүү толгод дээр гарахыг хэлдэг байжээ. Овоолсон чулуу бүхэн сайн биш. Зарим үед муу зүйлийг ийнхүү овоолсон чулуугаар дарж оршоох нь бий.

Уул, усны эзэд бүхэн хамаарах нутаг дэвсгэр, захирах захирагдах эрэмбэ, өөрийн гэсэн зэрэг дэвтэй. Тухайн нутаг усыг манахаар тэнгэрээс буулгасан эзэд гэж бий. Тэд хуулиа бидэнд нээж өгсөн. Өнгөрсөн Луу жилээс эхлэн Лус газар эмхлэгдэж, эзэд бүхэн сэргэж, байр сууриа олж, нэгдэцгээсэн. Завсрын бүхэн орогнох газаргүй шахагдаж байна.

Иймд та уул, усанд очиж, хүндэтгэл үзүүлэхдээ нар мандсан үед очих нь зүйтэй. Ялангуяа үүр, шөнийн заагаар явах буруу. Уулан дээрээс нар харах гэж харанхуй, бүрэнхийд мацаж, сэвтэж байна. Нар хаанаас ч адил буян хишгээ өгнө. Харин тэр уулын хишгийг хүсэж байгаа бол дээр нь бүү гар.
Одоо уул, усанд хар сархад архи өргөхийг цээрлэх ёстой. Хар сархад гэдэгт үйлдвэрийн хатуу архины төрлийг ойлгоно. Сүү, тарагаа боловсруулж гаргадаг шимийг өргөж болох ч тэр болгон хэрэглээд байх шаардлагагүй. Сүү, будаа өргөхөд болно. Гол нь таны сэтгэлийн эрчим, хайр чухал.

Сүү нь Тэнгэр, Бурхад, эцэг өвгөдийг баясгах ариун хайрын биелэл болсон дээд өргөл. Будаа нь буяны мөртэй явах буюу авснаа үржүүлж, арвижуулж, ургуулж өгч байгаагийн бэлгэдэл буюу газар дэлхийд өргөх дээдийн өргөл болно.
Мал сэтэрлэх нь өргөлийн чухал хэлбэрийн нэг бөгөөд хадаг зүүж, ерөөл өргөж, сул дураар тавьдаг. Уул, ус, Хайрхадад цус үзүүлэх хэрэггүй.

Ус руу сүү, цагаан идээ оруулах хатуу цээртэй. Эрчим нь харшдаг. Түүнийг уусан хүний цус бохирддог юм байна. Ийм л их гайг түмэн олонд уддаг болохоор л ЭХ ЗАСАГ хуулиар хатуу цээрлүүлдэг байжээ.

Хээр, хөдөө гадаа явахдаа суух газраа анхаарч, заавал өөрийн олбог дэвсгэр тавьж суугаарай. Мөн бие засахдаа "алд биеэ ариусгах алга дарам газар хайрла" гэж хэлээд будаа өргөчихөөд биеэ засч байх хэрэгтэй. Учир нь элдэв ад, хорлол доод сүвээр нэвтрэх гэмтэй байдаг. Суваг, шуудуу, жалганд бүү ор. Биеэс гарах зүйлс, барьсан хүрсэн бүхэнд таны эрчим шингээстэй бөгөөд далд ертөнцөд таны нэр тодоос тод тавигдсан байгаа. Иймээс л байгальд бүү хог хая гэдэг юм. Гудамжинд ч мөн адил.

Таны хаясан хогон дээрх тэр эрчим, хаягаар чинь түүн дээр буусан муу эрчим бүхэн танд ирж, таныг дундрааж байдаг юм шүү гэдгийг л та ухаарчихвал болох юм.

 

: 2017-04-10 : 605

Хамгийн их уншигдсан