МӨНХ ТЭНГЭРИЙН АЛТАН ТҮЛХҮҮР И.МӨНХСАРУУЛ ГЭЖ ХЭН БЭ?

Түүний "Алтан өлзий" буюу "Арслантай авдар"-ын аравнай яаж бүтдэг вэ?

Мөнх Тэнгэрийн элч И.Мөнхсаруул гэгээнтэн 2012 оноос эхлэн Монгол орноо хэдэнтээ тойрч, улмаар Байгаль далай (ОХУ), Ганга мөрөн (Энэтхэг), Шилийн гол (БНХАУ) гээд эцэг, өвгөдийн буяны мөрөө үлдээсэн газар бүхнээр явж, нууцыг нь уудлан тайлж, хувь хишгээ дүүргэж, үрс хойчийн зам мөрийг засаж яваа билээ.

2012 оны тэр нэгэн өдөр гайхамшиг тохиож, "Мөнх тэнгэрийн алтан түлхүүр" болж, "Бурхан" буюу "БҮРХААН-Бүрэн дүүрэн ханасан оюун ухаант хүн"-д өөрийн сүнсний өгөгдлөө таньж хүрсэн аж. Өөрөөр хэлбэл төгс гэгээрсэн гэсэн үг.

Тэнгэр нь түүнийг Их тэнгэрийн аманд очуулж:
"Сайхан Монгол орныхоо 
Салаа бүрийг уудлан харж
Сан хөмрөгийг нь арвидуулан барьж
Үгээгүй ядуусын үйлийн үрийг
Үүнээс хойш үүрд устга
Энэ л миний хэлэх үг
Эгэл түмэндээ хүргэх үйл" гэсэн даалгаврыг тангараг болгон авахуулсан байна.

Дараа нь Төвхаан хийдэд Өндөр гэгээний "өлмийн мөр"-нөөс адислуулснаар билгийн мэлмий нь нээгдэж, байгаль дэлхий ч амилан баясаж, гайхамшигт дохио тэмдгүүдийг олноор үзүүлж, гайхамшигт нууцууд тайлагдаж, итгэлийг нь бататгажээ.

Удаах даалгавар хоёр тоо өгч, түүнийг тайлснаар Их Хааны хүй дарсан чулуунд хүргэсэн төдийгүй дүрийг нь бүтээх хувьтай хүмүүнийг нэр, зүсийг хэлэн олуулсан байна.

Улмаар түүнд Монгол гэрийн бүтцийг харуулж, энэ цагт төрсөн сүнснийх нь өгөгдлөөр Монголоо босгох 181 дээдэс хүмүүнийг олох даалгавар өгчээ. Тэрээр өөрийг нь эдгээр хүмүүс ойлгож хүлээж авах болов уу, юу гэж хэлэх билээ гэж дотроо гайхаж байсан ч зориод очиход нь аяндаа урсан орж ирэх шүлгэн мөртүүдийг хэлээд өгчихөд л тэдний сэтгэлийн учиг тайлагдаж, сүнс нь сэрж, үүргээ танин олон зууны дараах учрал, хайраар цалгиж, уйлж хайлан золгох нь сайхан. Тэрхүү шүлгэн мөртүүдэд л тэдний өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдрал, хэнд ч хэлээгүй нууц гээд тэр хүнд хэрэгтэй мэдээллүүд агуулагдсан байдаг аж. Өөрөөр хэлбэл сүнсийг нь сэрээдэг юм байна.

Улмаар сайн цагийн Мянган бурхад хүмүүн биесээр тодрон бууж, ертөнцийн хуулиар тив дэлхийг засан оюун санаагаар дагуулах тухай зарлиг буулаа.

Ийнхүү Мянган бурхад, Мяндагт 181 дээдэс буюу тэнгэрийн тамгатай хүмүүсээ хайж олох, тэднийг тэнгэрт нь таниулах сүнсний холболт буюу "сахиус"-ыг нь залж өгөх, тэнгэрээс өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлэн уул, усаа аргадан Мөнх тэнгэр, 99 тэнгэр, 10 Хангал Бурхдын хүчийг эрхшээж, түмэн олондоо буянаа түгээх завсаргүй ажил өрнөсөн юм.

Тэр бүхэн нь нарийн дэг жаяг, нууц учир шалтгаантайн дээр, хийгдэх үйлүүд өөрөө заавартайгаа ирэх нь урамтай

Амьтай бүхэн сүнстэй, амьгүй бүхэн эзэнтэй гэдэг. И.Мөнхсаруул нь тэр бүхний мэдээллийг тайлж унших увдистай учраас л Мөнх Тэнгэрийн түлхүүр буюу оньс хэмээн нэрлэгддэг юм байна. Нөгөөтэйгүүр өөрийн сүнсний өмнөх төрлүүдийн мэдээлэлд хүрч шид хүчийг олсон ажээ. 
Тэрээр Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол хүний оюун санааны дээд хүчийг сэрээж, хөх тамганых нь галыг бадраан нэгтгэж, Мөнх Тэнгэрийн хуулийг хүний ертөнцөд тайлж мөрдүүлэх үүрэгтэй төржээ. 
Тэнгэрийн үйлийг тэрхүү тэнгэрийн санаагаар тайлж гүйцэтгэх нь хэн хүний хийж чадах зүйл биш бөгөөд Тэнгэрээс түүнд хайрласан хишиг, бас үүрэг хариуцлага юм.

Өнөөгийн хүмүүн бид зөвхөн ил харагдаж байгааг л мэдэж, мэдэрч, хүртэж, шүтэж, харин дээд оюун санаа, далд ухамсар дахь нууц оршихуйг үл ойшоож ирсэн нь энэхүү Бумбын эриний эхлэл дээр засагдах хувь ерөөлтэй ажээ.

Энэ бүхэн анх сонссон хүнд итгэмээргүй санагдах ч түүний буулгасан 100-гаад боть судар, хийсэн үйлийн учир тайллыг хэн ч үгүйсгэж чадахааргүй болжээ.

Гэгээнтэн маань хувь хүний хувьд амгалан, дөлгөөхөн зантай, эелдэг зөөлөн инээмсэглэл үл мэдэг тодруулсан ухаалаг харцтай даруухан төрхтэй нэгэн. Түүний үнэнч шударга чанар, хүнлэг сайхан сэтгэлд нь хэн боловч татагддаг юм.

Өнөөдөр тэрээр 5 жил гаруй завсаргүй явж, Монгол орноо хэдэнтээ тойрч, тэнгэрийн өгөгдлөөр уул, усаа сэргээн амилуулж, хураасан арвин их шид хүч, буян хишгээ түгээж, "Монголчууд бултаараа "Арслантай авдар"-аа бүтээвээс, буян хишиг нь арвидан дэлгэрнэ" гэсэн тэнгэрийн даалгавраар айлдвараа түмэн олондоо хүргэж байгаа билээ.

Энэхүү "Арслантай авдар"-ын хэмээн нэрлэгдсэн үйл нь анх түүнд үзэгдсэн босоо хэвтээ өлзий бүхий ертөнцийн тамгыг атгах ухааныг багтаасан соён гэгээрлийн айлдвартайгаар хийгддэг юм.

Түүний 3-4 цагийн туршид туульс хайлах мэт урнаар унших аялгуу судар нь хурсан олны буян заяанд тохирч тухай бүрт шууд хэлэгдэн буудаг.

И.Мөнхсаруулын шавь нар нь түүний адислалаар өөрийн сүнсний өгөгдлийг нээж, шид хүчийг нь хурааж, бусдын төлөөх буяны замналаар Бурхан зэрэгт хүрч эхэллээ.

Өнөөдрийн байдлаар 100-гаад нь ГЭР-ИГТ хүрч, түрүүчээсээ айлдвараа хүргэж эхэллээ.

 

 

Босоо өлзий нь "төгс дүүрэн жаргалан", хэвтээ өлзий нь "тэгш дүүрэн жаргалан"-г бэлгэднэ. Ертөнцийн тамганы хэвтээ өлзий нь усан суурьтай бол босоо өлзийг тойроод нар, сар, гал, тив дэлхий дүрслэгдсэн байна.

 

 

Анх 2012 онд "Ертөнцийн тамгыг чи амилуулж бүтээнэ" гэж хэлэгдэж, босоо, хэвтээ өлзий бүхий энэ дүрс үзэгдсэн байдаг. Энэ нь тухайн үедээ бүрэн тайлагдаагүй юм. Гэтэл 3 жилийн турш хийсэн бүхий л үйлүүд нь зангидагдсаар, нэг л өдөр "ертөнцийн тамга" амиллаа гэх нь тэр. Ингээд эргээд хартал түүний хийсэн үйл бүхэн энэхүү тамганы нэг, нэг бүрдэл хэсэг байсан нь гайхалтай. Яг л шоо эвлүүлэх шиг.

МӨНХ ТЭНГЭРИЙН ҮЙЛИЙН ТУХАЙ


Тэнгэрийн үйлийн мэдээллийг аюулгүй байдлын үүднээс нууцалдаг тул ил гаргаж болох хэмжээнд багцлан танилцуулъя. Учир утгыг мэдэх,  бас итгэх эсэх нь таны эрх учраас бага боловч мэдээллийг хүргэхээр зорилоо.  Түүний түмэнд хүргэж буй айлдвар нь зүгээр нэгэн зохиомол зүйл биш, гүн гүнзгий учир холбогдолтой, 4-5 жил нууц нь тайлагдаж, тэнгэр, газрын хүчээр тэтгэгдэж аравнай авшиг нь бүрдсэн тэнгэрээс шууд буудаг, амьд алтан судраар бүтээгдсэн юм. Харин учрыг мэдэхгүй шүтэх нь мухар сүсэг юм.

Эх сайхан Монгол хэлээрээ туульс хайлах мэт уран яруу тэнгэр аялгууг та зүрх сэтгэлээрээ л хүлээн авах боломжтой билээ.

Түүний хийсэн үйлүүд хэн ч зохиож чадахын аргагүй нууц учиг зангилаагаар холбогддог. Нэг үйл хийсний дараа л дараагийн үйлийн заавар ирдэг учир урьдчилан төлөвлөх, зохиох аргагүй юм.

Мөн жирийн нэгэн хүн хэдэн зуун хүний урьд, хойд амьдрал, явсан суусан бүхнийг нэгд нэгэнгүй хэлж, сэтгэлийг нь дагуулж чадна гэж үү. Улмаар энэ хүмүүс нь түүний адил шид хүчийг олж, тэнгэрлэг оюун санаатай холбогдоод байх нь байдаг л зүйл гэж үү. Шид хүч гэдэгт би бусдын төлөөх гэгээрлийг хамруулсан болно.

1. "Улаан хадагны үйл" буюу Галын ариусал, шид хүч.

Анхны үйл бөгөөд 2013 оны 6 сарын 1-нд Улаанбаатар хотноо 21 тэнгэрийн тамгатай хүнийг цуглуулснаар хийгдсэн. Улаан хадаг, шонхор, морь, таван хошуу мал, шагай (гэр өрүүлсэн нь 99 шагай орсон), бүхий л төрлийн идээ, ундааны дээж, төгрөг мөнгө төрөл бүрээс, 108 зул гэхчилэн хэлэгдэж бэлтгүүлж байсан юм. Энэ нь галын хүчийг улаан хадганд бэлгэдэн оршоох үйл байжээ. Харин 2014 оны 4 сарын 18-нд Дорнодын Цайдмын хөндийд "Тэнгэрийн луу" буюу "Галын луу" амилуулах үйл хийгдсэн. Монгол түмний гал голомтыг тэнгэрээр нь бадраах эрх, шид хүчийг ийнхүү олжээ.

2. "Цэнхэр хадагны үйл" буюу Усны ариусал, шид хүч.

Цэнхэр хадаг буюу усны ариуслын үйлийг 2013 оны 7 сарын 26-27-нд Сүхбаатар аймгийн Холбоо нууранд хийсэн. Холбоо нуур нь Хүйс, Ширээ нэртэй хос нуур бөгөөд Монгол орны 92 гол, мөрөн, нуурын эхийг манасан бөгөөд Лусын хаан, Эрэг Номун хаан хослон буудаг юм байна. Үйл хийхэд 5 хошуу мал маш олноор сүрэглэн ирж, жигүүртэн чуулж, нуур дайвалзан хөдлөх зэрэг тэмдгүүд илэрч нуурын мандал нэмэгдсэн байна.
Гэвч дараа нь тус нуурыг бохирлож, сэвтээснээс догширч, усаа татсаныг хэдэнтээ аргадан амирлуулж байсан. 
Газрын дээрх ус нь "эр" буюу урсгал "урсах галтай" ус, доорх ус нь "эм" ус юм. Эдгээрийг ууж, хэрэглэж, урсгал усандаа орж, ариусдаг. Байгальд усанд ороход саван, шампунь, цус шүүс, шээснээс эхлээд бузар оруулахыг цээрлэнэ. Хүний биеийн 70-аас дээш хувь нь ус. Төрөхөд "эхэс", "хүй"-г зөв оршоохоос хүний биеийн ус ариун байх боломж бүрддэг. "Эхэс"-ийг буйрандаа, "хүй"-г долоон сүв газрын эрчмийг авч байхыг бэлгэдэж долоон хомоол дунд том чулуун доогуур оршоох ёстой гэж буусан байна. Ингэж төрсөн нутагтаа эзэн болж, түшиг ивээлийг нь мөнхөд хүртдэг юм байна.

3. "Ногоон хадаг" буюу Газар дэлхийн ариусал, шид хүч.

Тэрэлжийн Хаан уулнаа 2013 оны 8 сарын 4-нд хийсэн. Хаан ууланд Монгол түмний гал голомтыг оршоосон байдаг ба оройд нь Алтан соёмбыг мөнхөд босгон амилуулсан. 
Өргөл өргөхдөө зулай ил буюу малгайгүй, гарын алга дээш, хөлийн ул газарт байж эрчим нэгдэнэ. Өргөл өргөхдөө овог нэрээ бүтэн хэлдэг. Ертөнцийн өгөө, авааны хуулийг тэнцүүлж өргөл өргөдөг. 
Тэнгэр, эцэг өвгөд, шүтээн бүхэндээ ариун хайрын биелэл сүү, газар, лус, уул усандаа буяны мөрөө дэлгэрүүлж будаа тариаг өргөнө. Хар архи, сархад өргөхгүй. Хайрхан уулсын оройд гардаггүй. Овоо чулуунд мөргөдөггүй.
Монгол хүн "овоо чулуунаас олз гуйхгүй, оргил тэнгэрээсээ хишиг буулгадаг" гэж нэгэнтээ буусан билээ. Овоо гэж овоолсон чулууг хэлдэггүй юм байна. Толгодыг хэлдэг бөгөөд өвгөд түүн дээр л гардаг байжээ. Чулуу гэдэг нь чу-луу гэсэн үг. Иймд чулуу хөдөлгөж зөөдөггүй. Байрнаасаа хөдөлсөн чулуу есөн жил буйраа олох гэж зовдог гэж өвгөд хэлдэг. Чулууны тэр зовлон, хилэн таныг сэвтээнэ. Өвгөд овоонд гарна гэж толгод дээр гарахыг хэлдэг байжээ. Богд уулууд, Хайрхадын хормой бэлээс нь хувь хишгээ хүртэхэд болно.

4. Цагаан хадаг буюу Сүүн тэнгэрийн ивгээл

Архангай аймгийн Тэрхийн цагаан нууранд 8 сарын 26-нд болсон. Явах замд Бурхдын дунд олон асуудал хөндөгдөж яригдсан тул түүнд хариулт болгож, Орхон голын гүүрэн дээр Их Эзэн хааны анхны зарлиг буусан. Булган хайрханд очсоноор Тэнгэрийн буюу их хааны тамганы нууц тайлагдаж, тамгыг тэнгэрт өргөж мандааснаар Мянган бурхад буух зарлиг буусан. Тайхар чулуунд очиход Тэнгэрийн арслан бөгөөд тамганы суварга, Мөнх хааны хүч оршсон болох нь тайлагдсан. Орой нь тэнгэрт тамга гарч, Мөнх хаан тодорсон байдаг. Тэрхийн цагаан нуур нь сүүн тэнгэрийн хишигтэй, Их тэнгэрийн рашаан юм. Харин Хоргын тогоо нь гал голомт бөгөөд 9 эрдэнийн хишигтэй гэж тайлагдаж амилсан. Ногоон Дарь эхийн сахиустай бөгөөд энд И.Мөнхсаруул Гэгээнтэн Ногоон дарь эхийн шид хүчийг авшиглан буулгаж авсан байдаг юм.

5. "Шар хадаг" буюу Алтан нарны ивгээл.

Шар хадаг буюу нарны ариуслын үйлийг 2013 оны 9 сарын 16-нд Отгон тэнгэр хайрханд хийсэн. Бүгд цагаан хувцастай явсан. Нарны дээр 9-ийн тоо гарч, нарны хаан 9 ээж ивээл, хишгээ өгч, дараагийн хэд хэдэн үйлүүдийн тов тавигдсан.

Отгонтэнгэр хайрхан нь хар сүлдний хүчтэй бөгөөд Тэнгэрийн хангарьд амилсан. Бадархундага нуурыг хамтад нь аргадсан. Дараа нь Жирмийн цагаан нуур буюу "Хайрын нуур"-ыг амилуулсан. 
Отгонтэнгэр хайрханд 3 жил очих ёстой гэж хэлэгдсэн бөгөөд дараагийн жил очиход 10 ХАНГАЛ-ын хүчийг өгсөн байдаг юм. Учир нь Очирваань бурхан нь арван Хангалын нэгдүгээрт байдаг.

6. Мөнх тэнгэрийн алтан хаалганы үйл.

Өвөрхангай аймгийн Шунхлай хайрханд Мөнх тэнгэрийн алтан хаалгыг 2013 оны 10 сарын 6-нд амилуулсан. Дараа нь Эрдэнэзуу хийдийн 108 суваргыг 2013 оны 9 сарын 14-18-ны хооронд нэгбүрчлэн тайлсан. Суварга тус бүр дээр Монгол түмнийг ивээсэн бүхий л Тэнгэрүүд, Бурхдуудаас эхлээд ном судрын хүч, газар лусын хүч, Их хаад, хатдын хишиг хувь бүхэн буусан. Мөн 4 буланд хосоор орших суваргууд дээр лусын 8 гэгээний хувь хишиг бууж байсан. Улмаар Амарбаясгант хийд, Өвөр баясгалант Хамрын хийд, Дэмчогийн хийдийн үйл хийгдэн эцэг, эх, хүү, охин хийдийн ХАС бүрдсэн. 
Ер нь Мөнх тэнгэрийн алтан хаалганы үйлийг цогцоор авч үзэх ёстой. Учир нь 2014 оны 7 сарын 18-наас 8 сарын 5-ны хооронд үргэлжилсэн "Хөх луу амилуулах" үйл хийгдсэний дараа 2 цаг шахам буюу 108 минутын туршид хоёр давхар солонго зам тосон татаж, тэнгэрийн буюу "Их гүрний алтан алтан хаалга" гэж хэлэгдэн орох эрхийг өгсөн. Энэхүү "Хөх луу" амилуулах үйл Отгонтэнгэр хайрхан, Жирмийн цагаан нуур, Төхөмийн тал, Тонхил нуур (Сутай хайрхан, Байтаг богд), Алтай таван богд, Улаан уул, Увс нуур, Хөвсгөл далай, Сайхан уулын гэсэн олон үйлүүдээс бүрдэх бөгөөд Газрын таван хас гурвалжин бүтэж, тэнгэрийн долоон бурхан одны шид бууж, нэгдээд хүний ертөнцийг засах хүч буюу "хөх луу"-гийн хүчийг өгсөн. 
Дунд нь Хар, Цагаан сүлд амилуулах, Төрийн гал засах, Сар аргадах, Гурван голын бэлчир, 4 Хайрхан тахих, Тэнгэрийн 4 хүчтэн амилуулах болон Бурхдын хурилдай гэхчилэн олон үйл хийгдсэн байдаг. 
Нийтдээ 212 удаагийн үйл хийгдэж зарлиг, алтан судар буулгасны дүнд 2014 оны 8 сарын 29-нд энэхүү Мөнх Тэнгэрийн Алтан хаалгаар Бурхад орох үйлийг хийж, 2015 оны 5 сарын 30-нд ард түмнээ оруулах олон нийтийн үйлийн Их Эзэн Чингис хааны талбай (Сүхбаатарын талбай)-д хийсэн байдаг юм.

7. Алтан соёмбоны үйл.

Төвхаан хийдэд 2014 оны 8 сарын 30-нд "Алтан соёмбо"-ны нууц тайлагдаж, Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн "Алтан соёмбо" бол "ХҮН" бөгөөд төгс төрөлтний мөн чанарыг агуулсан "Алтан бурхан" болохыг таниулсан. Өөрөөр хэлбэл Өндөр гэгээн Занабазар эргэж хүн биеэр нь амилуулахын тулд гагнаасгүй 1181 бурхан бүтээж, эргэн ирэхдээ үүцээ задална хэмээн хонины ууц талласан зургаараа бошиглосон байжээ. 
Тэнгэрийн үйл гүн уялдаатай. Нэгэн үйлийг хийхэд нөгөө үйлийн үрийг тавьдаг ажээ. Төвхаан хийдээс эдгээр 1181 Бурхдын үр соёолсон бол энд "Алтан соёмбо"-д хүрч адислагдах ерөөлтэй байжээ. Энэ үйлийн нэг чухал хэсэг нь "Тэнгэрийн бага хурилдай" Мөнххаан ууланд болсон бөгөөд Их хааныг урин дуудаж, Бурхад бүхнийг даатгах үйл байсан юм.
Ийнхүү Алтан соёмбо болон тэгширснээр хүний биеийн 7 хүрд засагдаж дүүрч байгаа юм байна. Ингээд Бурхад тэгширсэн тул "Хаан, хатан сэнтий"-дээ хүрч залран, ард түмэндээ буулгаж өгөх буян хишгийг дуудах үйл 2014 оны 9 сарын 14-16-нд болсон. Үүнийг бүтээхийн тулд Тэрхийн цагаан нууранд очин Их Тэнгэрийн рашаанаар ариусч, Ихтамир суманд орших Хаадын алтан сэнтийд очиж, суудал сэнтийгээ засч, Тайхар чулуу, Булган хайрханд очиж Хааны тамганы хүчийг бөхөлчихөөд Их хуралдайд ирж чуулсан. Их хуралдайгаар Монгол түмнээ дэлхийд өргөж, тив дэлхийд ертөнцийг хуулийг таниулан дагуулах Их хааны зарлигийг хүлээн авч, дагах тангараг өргөж, хаж дарсан байдаг юм. Ингээд Их өргөөний суурь тавигдаж, ирээдүйн нийслэл хотыг байгуулах зарлиг бууж, ард түмнээ амаржуулан жаргаах даалгавар өгөгдсөн. 
Түүний дараа Бурхан халдун ууланд Их хурилдай болж, улмаар Газрын хас тамга (дөрвөн хүчтэн) амилуулах (Бөхтөр, Хантайшир, Ханхонгор, Арцат богд), төрийн мөнгөн багана босгох, Гал бадраах, Их хааны тамганы хүчийг буулгах, "Тамын хаалга хаах" (Хаан уул), Хаад буюу Монгол эрчүүдийн хийморийг бадраах (Ёлын ам), Хатадын буюу удмын санг ариусгах (Хөвсгөл далай), Үрийн заяаг тэгшлэх (Жаргалант хайрхан) зэрэг үйлүүд хийгдсэн байна. 
Эдгээрийг хийсний дүнд 2015 оны 6 сарын 28-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд "Алтан соёмбо"-ны буюу Их Эзэн Чингис хаан, 1181 Бурхан Хаад, Хатдын буян, хишиг буулгах үйл буюу ард түмэндээ хандсан 7 дахь том үйлээ хийсэн юм.

8. Алтан өлзий буюу Арслантай авдрын үйл

Алтан өлзий буулгах үйл 2015 оны 9 сарын 22-нд Хаан ууланд нээлттэй болсон. Ертөнцийн тамга нь босоо, хэвтээ өлзийтэй байх ба арга, билгийг илэрхийлнэ.
Тамга гэдэг нь "тамыг гартаа атга" гэсэн утга ажээ. Өлзий хээ өөрөө 10 нүхтэй. Энэ нь арван тамын хаалгыг атгаж хаахын бэлгэдэл учраас Монголчууд эртнээс шүтэж ирсэн байна. Хаалган дээрээ өлзий зурж тамыг хааж бэлгэддэг. Мөн довцог буюу сампин зангидаж, малгай буюу бүрхний оройд хийж, оройн галаа манадаг, дээлээ товчилж, мөн л хий оруулахгүй хамгаалдаг байсан байна.
Ийнхүү ертөнцийн тамгыг амилуулсны буян болж, Арслантай авдрын аравнай буусан юм. Өөрөөр хэлбэл 5 жил гаруйн хугацаанд хийсэн бүхий л үйлийн үр дүн, нууцын тайлал үүнд багтдаг юм. Анх улаан хадаг амилуулах үйлэн дээр л авдар болон дотор нь орох зүйлс тус бүртээ хэлэгдэж, амилсан бөгөөд аравнай, авшиг бууж, нэмэгдэж явсаар бүтэн дүүрэн болсон байдаг.

Ертөнцийн хуулийг мэдэж байж тамгыг нь гартаа атгана. Энэ утгаар ертөнцийн тэрхүү хуулиуд бууж, судраар бичигдэж дүүрээд түүнийг эзэмшсэн шид хүчээр аравнайлах эрх өгөгддөг гэсэн үг. Ийм учраас л тэнгэрийн алтан судраар шууд аравнайлагдсан төгс бүтээл юм.

 

Авдарт 9 зүйл орно. Үүнд:

1. Таван өнгийн хадаг. Үүгээр гал, ус, тэнгэр, газар, нар, сар, одод гээд 99 тэнгэр, арван Хангалын ивгээл, хайр, буян хишгийг дуудаж аравнайлсан. 
2. Дөрвөн шагай. Эр нөхөр, гэргий, хүү, охины буян заяа, тэгш дүүрэн байх, үрээр дутахгүй, элэг бүтэн амьдралыг 4 хүчтэнээр бэлгэдэн оршоодог. (Монгол түмний буян хишгийг Ханхонгорт элсэн ширхэг бүрээр арвижуулан дуудсан бөгөөд 36000 ширхэг шагайг аравнайлж сан үүсгэсэн байдаг.)
3. Арвай будаа (9 төрлийн). Ертөнцөөс авсан бүхнээ арвижуулан өгч, өгөө авааны хуулийг тэнцүүлж, өргүй, үйлийн үр цагаан амьдрахын бэлгэдэл.
4. Есөн эрдэнэ. Есөн эрдэнийн орны хувь хишиг. Эх нутгийн ивээл хайр, эрхэс гаригийн эрчим бүхэн дүүрэн байхын бэлгэдэл.
5. Төгрөг мөнгө. Монгол мөнгөний үнэ цэнийг өргөж, мөнгөний даллага авна. Дэвсгэрт бүр нь тус бүрийн тооны бэлгэдлийг агуулна. 3-тын дэвсгэрт байж мөнгөний гал дүүрэн байна.
6. Таван хошуу мал. Таван хошуу мал буюу эд баялгийг дуудахаас гадна "Адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа" буюу "алдраар тэргүүлж, үйлээрээ хотолж, ял" буюу Монгол нэрээрээ тив дэлхийд манлайлж, их үйлийг бүтээж, эвлэн нэгдэж, хотол даяараа ялж мандахын билгийг хуруулна. Хоол хүнсээр дүүрэн байх буюу бие эрүүл байхын нэгэн үндэс юм.
7. Элдсэн алд сур (адууны). Тэр их хувь хишгийг тогтоон бөхлөхийн хувийг дүүргэж өгнө. 
8. Хурганы арьс. Хурсан буян нь үсний ширхэг тоолон өсөж арвижих, суурь зөв байхын бэлгэдэл.
9. Арц ганга. Буяндаа бузаргүй, ариун байхын бэлгэдэл. Ганга тэнгэрийн, арц газрын дээд ариуслыг бэлэглэгч.

Иймээс л "Монголчууд бултаараа "Арслантай авдар"-аа бүтээвээс, буян хишиг нь арвидан дэлгэрнэ" гэсэн тэнгэрийн зарлиг, даалгавар бууж, хэрэгжүүлэх Бурхад нь түмэн олондоо хүргэхийн төлөө зүтгэж байгаа билээ.

Мөнх Тэнгэр, эцэг өвгөдийн шүтээн бүхэн дэлгэрч, Хан тэнгэр, хатан газар ивээж, хүчирхэг дайчин өвгөдийн сүлд тэтгэж байна. Харин Та энэхүү хайрыг сэтгэлээрээ нэгдэж хүлээн авах л үлдлээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор энэхүү "цөвүүн" хэмээн нэрлэгдэх бэрх цагийг даруй дуусгаж, алтан Бумбын эринд САЙН ЦАГ-ийг авч ирэх ариун үйлсэд нэгдэгтүн!!!

: 2017-04-25 : 1400

Хамгийн их уншигдсан