КҮТҮЙ МЭРГЭН ХАТАН: МӨНХ ТЭНГЭРИЙН 1181 ЭЛЧ БОЛОН ИРЛЭЭ
Энэрэн хайрлах гэж

Энэ орчлонд ирсэн юм билээ

Эвийлэх үрсээ хайн хайсаар

Энэ орчлонд бууж тухалсан билээ


Этүгэн цагийн хувь ерөөлийг дүүргэх гэж ирсэн билээ
ЭРХэт есны чиг зүг байх гэж

Ээх дулаан илчээ цацраах гэж ирсэн билээ
Хангарьдийн хүчийг мэдрүүлье үү гэж

Нуган үрсээ дайчин болгож дийлсэн билээ
Харцага шонхорын урыг шигтгэн

Гайхам үрсдээ гэгээн мэлмийг урласан билээ
Далай шиг машид хүчтэн байхын ухааныг

Нигүүлсэлд багтаан дүүргэсэн билээ
Дуудагдах нэртэй дуурсагдах суу алдартай байхын ухааныг

Цэх шулуунд урласан билээ
Аливаад ноён нуруутай, арга ухааныг

Урлахуйн хүчийг эрхшээх гэж ирсэн юм
Алсын алсаас мянганыг өртөөлж

Бүүвэйн дуугаа уянгалуулах гэж ирсэн юм
Аврал ерөөлөөр бүхнийг энэрье үү гэж

Аялгуу дуу хууртай ирсэн юм
Ач тач үзэлцэн байж хатуу бүхнийг нумлан дарах

Үгийн уртай ирсэн юм
Алтан түлхүүрийн нууцын илд хийгээд ташуур болон

Цэхлэн зогсох гэж ирсэн юм
Цаст ноён сарьдагийн нууцыг сэргээх

Манан болж нуугдаж нууцлагдаж ирсэн юм
Цуутай дайчин удмын суу алдрын

Түүхийн үнэний батламж болж ирсэн юм
Цор үнэн хийгээд хатуу цадигийн

Төгс бүрдлийг гагнаж баталгаажуулах гэж ирсэн юм
Цантай тэнгэрийн гэрч болох гэж

Бүрэн дүүрэн ханасан оюун ухаант 1181 элч болж ирсэн юм
Түүхийн шаргалтсан хуудсын үнэнийг

Үрсдээ батлан тангараглая гэж андгайлж бид ирсэн юм
Эвийг гагнаж энхийг урлах гэж

Бид ертөнцөд ураг нэгдэн ирсэн юм
Энхжингийн энэ цаг дор алтан тамгаар

Орчлонг тамгалах ХӨХ нуруут цэц болж ирсэн юм
Эрин зуун мянганы суу алдрын буданг

Зөв үнэнд тодотгон ирлэюү гэж ирсэн юм
Ээнэгшин дассан уудам тал

Элсэн манханыг омголон хүлгийнхээ хурдаар туулж
Орчлонд БИД ИРЛЭЭ гэж ангасан сэтгэлийг нь амраах гэж 
Онголж тахисан уул хайрхадтайгаа золголдон уулзъя уу гэж эргэж бид ирлээ
Олон эрэмгий дайчид онцолж цацарсан хатадаа дагуулан удмаараа бид ирлээ
Орчлон хийгээд гараг ертөнцийн эзэд бүхэнтэйгээ хүч нэгтгэн
Оноолт үүргээ бид төгсөд хүргэн гүйцэтгэе үү гэж

Уухайлан хурайлан байж бид эргэж ирлээ

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} </style> : 2017-05-05 : 806

Хамгийн их уншигдсан