ЕРӨӨЛТ ИХ ГҮНЖ: Монгол хүмүүн таньд мэхийе. Мөн чанараа олж танихыг чухалчлаарай.

/2017оны 5 сарын 8-ны 11 цагт буусан судар/

Эрхэт тэнгэрийн хүчтэнгүүд 
Энгүй дээд бурхад бүгдээрээ
Эрэлхэг цогтой хаад хатад цөмөөрөө
Эгнэн зэрэгцэн жигдэрлээ

Эрдэм чадал, эр ир ур, шид хүчээ 
Эрчлэн зангидан багцалж
Эх орон Монгол газар шороогоо 
Эгнэгт мөнхөд дархлан хамгааллаа

Өнгөрсөнд байсан өстнүүдийг
Өвдөглөн бүгдийг даршиллаа
Өнөд Монголд минь өрвөлзөгсдийг
Өвгөдийн хүчээрээ хөнөөлөө

Дагшин суу оюун билгээрээ
Давхар хүчтэй аргаараа 
Даян дэлхийн цээжин дээр 
Домогт Их Монгол улсаа 
Дархлан бид цогцлоолоо

Дахиад хэзээ ч уруудахгүй
Дахимдуулж хэзээ ч сөгдөхгүй 
Дуулим хорвоод алдар цуугаа мандуулсан
Дүүрэн жаргалын өлгий болголоо бид

Хорвоод ганцхан эх орныхоо
Хилийн сөөм бүрийг дархаллаа
Ховорхон заяатны өлгийгөө
Ховсийн хүчээрээ маналаа

Нарлаг өндөр эх орныхоо төлөө
Наминчлан бүгдээрээ сөрөн зогслоо
Цаглашгүй хүчтэй цагаан туяагаараа
Чимх шороогоо ч хэрэмлэн хамгааллаа

Дээдийн заяат эх орныхоо
Дэлэм газрыг ч хамгааллаа
Дэндүү анхилуун хөрс бүрийг нь 
Дээд тэнгэрээрээ бөхөллөө

Яндашгүй баян эх орныхоо
Ямх газар шороог ч батлан хамгааллаа
Ямар их үнээр олдсоныг
Яагаад ч бүгдээр мартамгүй

Ханагар өндөр уулс хайрхадаа бөхөллөө
Хатан тунгалаг ус голоо хайрлалаа
Хөх тэнгэр, хөвөх үүлсээ хайрлалаа
Хөх толбот хүмүүн заяагаа дээдэллээ

Уудам тал нутаг, газар шороогоо
Ус гол, мөрөн нуураа ариусгалаа
Ундаалж идээшилж бэлчсэн
Ухаант 5 хошуу мал сүргээ өмгөөллөө

Ургамал амьтадаа энэрэн хайрлалаа
Ургаа мод, цэцэг жимсээ бөхөллөө
Уламжлал ёс заншилаа бэхжүүллээ
Уянга яруу эх Монголоо дархаллаа

Бүрэн бүтэн Монголынхоо
Бүлээн амь, халуун цусийг
Бүхий л орчлон ертөнц даяар
Баталгаажуулан цуурайтууллаа

Газар нутаг минь бүрэн бүтэн боллоо
Гундахгүй бүгдээрээ элэг бүтэн боллоо
Гуйлгачлалгүй 10 цагаан буянаа дэлгэрүүллээ
Газар дэлхийн гайхамшигийг бүтээлээ бид

Алтан нарны цацрагаар 
Агуу өвгөдийнхаа ивгээлээр
Алаг цэнхэр дэлхий гаригтаа
Агуу Монгол Улсаа цогцолоолоо

Алтан рашааны ундарга боллоо
Асарлах тэнгэрүүдийн өргөө боллоо
Алжаалгүй цэнгэлийн орон боллоо
Амгалан жаргалангийн өлгий боллоо

Арга билгийн хүчээрээ
Ангасан газраа амирлууллаа
Рашаан ус, гол мөрнөө ариусгалаа
Рашаан усаар бүрдсэн амь бүхнийг анагааллаа

Хөх нуруутныг анагаалаа
Хүч чадлыг нь сэргээлээ
Хувь заяаг нь танилууллаа
Хувилах чадлыг нь мэдүүллээ

Хөх галыг нь асаалаа
Хүмүүн заяаг нь өргөлөө 
Хийморь золбоог нь бадраалаа
Хүсэл сэтгэлийг нь цайрууллаа

Хүрэн зүрхийг нь анагаалаа
Хийх үйлсийг нь дэлгэрүүллээ
Хөрөнгө зоорийг нь цалгиуллаа
Хүчирхэг болоод дөлгөөн болголоо

Хийсэн бүтээсэн өвгөдөө хүндэтгэе
Хүчирхэг Монгол эрчүүдээ дээдлэе
Хийморьлог Монгол бүсгүйчүүдээ хайрлая
Хөөрхөн бүлтгэр үрсээ хамгаалъя

Монгол хүмүүн таньд мэхийе
Мөн чанараа олж танихыг чухалчилаарай
Мөрөө тод гаргахыг эрхэмлээрэй
Мөнх тэнгэртээ хийсэн бүтээсэнтэй золгоорой

: 2017-05-08 : 544

Хамгийн их уншигдсан