МӨНХ ТЭНГЭРИЙН ОНЬС ТӨВИЙН ТУХАЙ

"Мөнх тэнгэрийн оньс төв" ТББ нь Монголчуудаа үндэсний ухаан, өв соёлоо дээдэлж, уул усаа хайрлах, зөв тахин шүтэх, байгаль орчинтойгоо зохистой харьцах, эцэг эх, ахмад үеэ хайрлан хүндэлж, өргөл ерөөлөө зөв өргөж, өөрөө өөрийгөө засаж, хувь заяандаа эзэн байдаг, мухар сүсгээс ангид орчин үеийн ухаарал, сэхээрэлд үндэслэсэн гэгээлэг шүтлэг бишрэлтэй ард түмэн болгохын төлөө ажилладаг.

Манай байгууллага 2012 оноос үйл ажиллагаагаа эхэлснээр 500 гаруй гишүүн, идэвхитэн дэмжигчидтэй болж, нийслэл, 21 аймагт 1000 гаруй үйл, үйл ажиллагааг зохион байгуулж, давхардсан тоогоор 500 гаруй мянган хүнийг хамруулсан байна.

Манай байгууллагын онцлог нь Мөнх Тэнгэр буюу Дээд оюуны сангаас мэдээлэл авч, судалж тайлан шаардлагатай үйл, арга хэмжээг зохион байгуулдаг.

2014 оноос эхлэн олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд Мөнх тэнгэрийн Алтан түлхүүр И.Мөнхсаруул багш маань айлдвараа айлддаг байсан бол энэ жилээс бусад есөн эрдэнийн түлхүүр дээдсүүд маань эхнээсээ айлдвараа буулгаж, 100 гаруй Бурхад буюу Хаан хатан сахиустангууд маань тэнгэр ухаандаа хүрч "Гэригэ" хүртэж, хаа сайгүй үйл ажиллагаа явуулах болсноор олон газар нутаг ус, хүн ардад нь буян үйлдэж, ухаарал гэгээрлийн ариун үрийг тарьж, үйл ажиллагаа өргөжин дэлгэрч байна.

Мөнх тэнгэрийн Монгол мандтугай.
Эрин зууны гэгээн алтан аялгуу ний даяар дуурстугай.

: 2017-08-31 : 549

Хамгийн их уншигдсан