АГУУ ЗҮЙЛ ЭНГИЙН БАЙДАГ

Хайлган цайлган сэтгэл гэдэг

Хаагдсан хаалгыг ч нээж онгойлгодог

Харамгүй сайхан сэтгэл гэдэг
Хараагүйг ч угтаж хишиг болдог


Ур ухаантай байна гэдэг
Уул усаа түших хүч байдаг
Ухааны цараа арвин байна гэдэг
Уудалж нэгнийг танихын эрч байдаг


Ур ухаан байхад
Уудлаад хэлэх үг чинь
Урсах гол шиг рашаан болж хүрнэ


Бараа бараагаа харсан л бол
Бахархаж явах нэгэн ахан дүүс
Бодол бодлоо ойлгосон бол
Боолттой юм шиг багцлагдах
Бүрэн дүүрэн тэнгэрийн сум... гэхчилэн И.Мөнхсаруул багш маань арвин их сургаалыг шингээсэн алтан судраа эгшиглүүлэн буулгасаар.

Уул усаа аргадаж унаган байгалиа хамгаалсаар ураг удам ухаант өвгөдийн алтан галыг өртөөлсөөр урагшлах замдаа мятралгүй зүтгэн тэгшрэх, бүхний төлөө сэтгэлтэй Бурхад байх амаргүй ч буяны үр бүтээл үйлсээ харахад бахадмаар.

Өнчирч дутсан уул усны эзэд, өмгөөлөл хүссэн хүмүүн үрсдээ ч өвөө уудлан өглөгөө дүүргэсээр өдөр шөнө, өвөл зунгүй өртөө нэхсэн өгөөмөр нандин найраар бүхнийг аргадсан, өр зөөлөн сэтгэлт өнөө цагийн амьд Бурхад мину мандтугай.

Бэрхшээл бүхнийг давж
Биежиж тэд минь дэлгэрсээр
Бэлэнчлэх сэтгэлгээг гээж
Билиг ухаанд суралцсаар

Бие зүдрэвч босоогоороо
Бусдын төлөө зүтгэсээр
Бүхий л энэ орчлонгийн жамыг
Бүрэн дүүрэн ухаарч таньсаар

Булаг шандыг ч ундруулсаар
Буянтай ардаа ч домносоор
Баясах сэтгэлийг нь бадраасаар
Баттай итгэлийг хайрласаар

Борхон биесээ элээсээр ч
Буурал хайрхадаа түшсээр
Бузар сэвийг ч ариусгасаар
Бурхан ухаанаа дэлгэрүүлсээр

Бүтэн дүүрэн жаргалыг
Булт олондоо хурайлсаар
Бумбын эринийг уухайлсаар
Би-гээ мартаж гэгээрсээр

Бид болон нэгдсээр
Бишрэл итгэлээ зузаалсаар
Бээрсэн сэтгэлгүй нар болсоор
Бүхний төлөө хайр болон гэрэлтсээр . . .

Халуун хүйтнийг ч ажралгүй хаа хүрэхээр тэмүүлнэ вэ гэж үү? Хүн бүхний тэгтлээ их хүсдэг хэд гурван төгрөгөө хэнд юунд үрнэ вэ гэх үү?
Хээр гадаа гангалчихаад хэнд үзэгдэж харагддаг юм бэ гэж үү?

Уул хайрхад минь бүгд эзэнтэй
Уярч хайлах нандин сэтгэлтэй
Урмаар шагнаж уянгаар хөглөх
Ухаант өвгөдийн алтан судартай

Хүлээсэн үрсээ таних хараатай
Хүлээс тайлагдах лугаа хүч чадалтай
Хөх тэнгэрээ ивэлгэн дуудах
Хүчирхэг үрс нь Бурхан тамгатай

Харагдах байдлаар ертөнцийг бүү хэмжээрэй
Халхлах нууцтай өвгөд дээдсээ ирснийг таниарай
Харанхуйг гэрэлтүүлэх гэж хичээсээр буйд нь
Харин та уухай нэмж, хишгээ хүртээрэй.

Таны ч төлөө юм шүү гэж таалаарай
Татаж буулгасан алтан судраас нь
Тааллаараа хүртэж ухаанаа нэмээрэй
Тэнгэрийн Монгол гэж хэн болохоо
Тэндээс та харж омогшоорой

Тэрлэг дээлнийхээ үнэ цэнийг
Тэгтлээ та бодоогүй явсан бол
Таван хошуу малынхаа буяныг
Таалж бас анзаараагүй байсан бол
Тансаг онгон байгаль дэлхийгээ
Тоож бас мэдрээгүй ирсэн бол
Таних ухааныг танд л өгөх гэж
Талын Монгол жаргалын орон гэж
Тэнгэр өвгөд түшиж манадагийг
Тэргүүнтэй бүхэнд мэдүүлэхээр зүтгэнэм

Зовлонг чинь нимгэлэх ухааныг л
Золгуулж өгөх гэж нутгаа уудалнам
Зөн билиг ухаанаа нээх гэж л
Зүрхний хайраа эх орондоо зориулнам

Зүгээр л таныг хариу нэхэхгүй энэрье
Зөв замаа бүү алдаарай л гэж захья
Залгамж үрсийнхээ заяаг төөрүүлэхгүйн төлөө
Зол баяртайгаар чамайг СЭРЭЭЖ дуудъя.

Тэнгэрээс мэдээлэл авч, оч гэсэн газар очиход шаардлагатай дом засал хийгдэж, нууц тайлагдаж, арвин сургааль судар, шид хүч буудаг юм. Түүнийг нь бид түмэнд хүргэж, буянаа дэлгэрүүлдэг. Мөн Монгол хүн бүхэн зөн билиг ухаантай. Түүнийгээ нээж, ариусч гэгээрч, зөв амьдрахад тусалдаг. Дом заслыг бид ерөөл буюу судраар тухайн хүнд зориулж хийдэг. Олон нийтээр нь судар буулгаж ч засдаг. 
Манай Мөнх тэнгэрийн оньс төвд тэнгэрийн өгөгдөлтэй хүмүүс нэгддэг ч үйл ажиллагааг дэмжигчид олон бий.
Манай төвд нэгдсэнээр зөн билгээ нээж, гэгээрч бусдад туслах боломжтой болдог ч зарим хүмүүс буцаж ухрах, нэр ашиглан хувийн эрх ашгаа бодох явдал мэр сэр гарч байгаа нь харамсалтай.

Гэвч тэнгэр бүхнийг харж байгаа бөгөөд Мөнх тэнгэрийн ивээл дор дэлгэрч буй бидний үйл ялж мандах нь тодорхой биз ээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРТҮГЭЙ.

<!--[if gte mso 9]><xml> Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4 </xml><![endif]--><!--[if gte mso 9]><xml> </xml><![endif]--><!--[if gte mso 10]> <style> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0cm 5.4pt 0cm 5.4pt; mso-para-margin-top:0cm; mso-para-margin-right:0cm; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0cm; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin; mso-bidi-font-family:"Times New Roman"; mso-bidi-theme-font:minor-bidi;} </style> : 2017-10-09 : 581

Хамгийн их уншигдсан