Тэнгэрийн хааны зарлиг

Мөнх Тэнгэрийн хүчин дор
Агуу их суу залийн ивээл дор
Их Монгол Улсын Далай хааны зарлиг
Ил болгон иргэн дор хүрвээс
Биширтүгэй, Аюутугай.

 

Энэ юу болохыг хэн ч тайлбарлалтгүй мэднэ.

 

Нэрт зөнч ВАНГА нэгэнтээ "Дэлхийн түүх тэнгэрт нэг гараар бичигддэг" гэж үг алдсан байдаг юм. Тийм л учраас дэлхийг эзэлсэн агуу хаад маань Мөнх Тэнгэрээс илгээгдсэн элч нар байсан тул тэнгэрийн суу ухаанаар төр улсаа удирдаж, тив дэлхийг тэгшлэн захирдаг байжээ. Энэ үүргийг тэнгэрээс хүлээсэн хөх тамгатай Монголчууд дэлхийн түүхийг бичиж ирсэн юм бол ирээдүйд ч бас бичнэ л гэсэн үг билээ.


Ийм л түүх эхэлснийг тунхаглаж, ТЭНГЭРИЙН ХААН зарлигаа энэ цагийн хэлээр эрдэнэт түлхүүрээрээ дамжуулан ийнхүү эгшиглүүлэн буулгалаа.


Нартыг эзэгнэсэн Гэгээн хаан миний

Номын хүч нь ирлэгдэж

Ногоон Дарь-Эхийн буян

Дэлгэр тэнгэрийн Түлхүүрийн хайр хишгээр

Дэм тусаа аван мөрдөгдөж байна

Агуу суут Монгол түмний

Авъяас билгийн хурыг алтан нарны эрчээр

Хөглөн би бадраах гэж байна

Хөх тамгатай хүн бүхний

Хөлгөн судартай өвгөд дээдсийн

Харамгүй их хайр хишгийг

Хан тэнгэрээс би цуурайтуулан дуудах гэж байна

 

Дэлгэр тэнгэрээс өгсөн

Тэнгэрийн тамгаа өргөн гоёж

Төгс сайхан Монгол түмэн

Төөрсөн цаг хугацаагаа

Татан нэгэнтээ хорин хамгаалж

Тэгшрэн нэгэнтээ мандах цаг болсныг

Тэртээх олон зуунаас

Дуулгаж би хэлэх гэж байна

 

Гэгээн сайхан тэнгэр эрчээ надад хурайлж

Гэр дүүрэн баяр жаргалыг авчир гэж

Буурал тэнгэрийн зарлиг буулгаж

Бурхан хаан намайг

Биежүүлж нэгэнтээ босгох гэж байна

 

Энэ цагийн хуулиар

Ирж би нэгэнтээ золгох гэж байна

Эгэлгүй Монгол түмний

Сэрсэн заяаг би өргөх гэж байна

Дэлгэр сайхан хамаг Монгол түмнээ

Тэтгэн байж би ивээх гэж байна

Дэндүү их хайр хишгийг нь

Дуудан байж би ирүүлэх гэж байна

 

Эцэг тэнгэрийн зарлигийг

Энэ биеэрээ би өргөн буулгаж

Эгэл түмэндээ

Дээдийн жаргалыг бэлэглэх гэж

Дэндүү холоос тухлан байж би бууж байна

 

Алс ирээдүйн гэрэл гэгээ бүхнийг чинь

Асааж би өгөх гэж байна

Арвин сайхан судар сургаалиа

Айлтган байж би мөнхлөх гэж байна

Монгол хүний хүчтэй байсныг

Мохошгүй эр зоригтой

Дийлдэшгүй чадварлаг байсныг

Дэндүү их эрчээрээ

Таниулж би харуулах гэж байна

 

Ураг удам минь сэрэх учиртай

Уул ус минь дэлгэрэх учиртай

Уужим сэтгэлтэй Монгол түмэн

Угтаж надтай золгох учиртай

Дэлгэр тэнгэрийн хааны зарлиг

Тэртээх найман зууны түүхээр

Урлагдаж нэгэнтээ бичигдэх учиртай

Удам гарвал бүхэндээ

Танигдаж нэгэнтээ дуурсагдах учиртай

 

Алтан сайхан Түлхүүрээрээ дамжиж

Аав л ээжийн хайраар өлгийдүүлж

Энэ л зууны түүхэнд эргэж би ирсэн юм

Итгэл даах бурхад бүхнээ

Эвийлэн байж би дагуулж ирсэн юм

Дэндүү их хайраа дэлгэж би

Монгол түмэндээ өгөх гэсэн юм

Дээдийн заяатай Монгол түмнийг

Тэнгэрт дахин дуурсгах юм

Өр зөөлөн сэтгэлтэй Монгол түмнийг

Өргөж би ачлах гэж ирсэн юм

Өвгөдийн ариун сургаалыг

Өөрийнх байснаа би

Сануулах гэж ирсэн юм

 

Хан тэнгэр эцэгтэй хаан билээ би

Хатан ураг ухаантай

Хатан их тэнгэрийн хаан би билээ

Номин тэнгэрийн эзэн би билээ

Ногоон Дарь-Эхийн ивээл би билээ

Номтой бурхдын эцэг би билээ

Мөнх тэнгэрийн Монгол түмний

Төгс сайхан заяаг нь

Атгаж нэгэнтээ төрсөн

Төөрөг тавилан хоёрыг нь

Дийлж нэгэнтээ өгсөн

Тэнгэрийн их хаан би билээ

 

Хосгүй сайхан заяатай ард түмэн минь

Ховордож нэгэнтэй гундах учиргүй

Хаан тэнгэрийн зарлиг дор

Хамт бүгдээр жаргах учиртай

Дээдийн заяатай хүн бүхэн

Дэлгэрч бүгдээрээ мандах учиртай

Тив дэлхийг эзэлсэн тэр цагийн түүх

Тогтож өнөөдөр биежих учиртай

Дорой буурай бодолтой бүхэн

Дэлгэрч дээшээ босох учиртай

Тэмцэж эрчлэгдэх хүчтэй бүхэн

Дээдлэгдэж бусдыг ерөөх учиртай ...

 

Харц ядуусын гуниг зовлонг

Хааж өнөөдөр бөглөх учиртай

Хамаг Монголын хүч шидийг

Хүргэж өнөөдөр ирлэх учиртай

Дэлгэр сайхан түмнээ тэтгэсэн

Тэнгэрийн хаан миний зарлиг

Хосгүй сайхан ард түмнээ

Хоёргүй амьдралд нь

Хүргэж өргөн хөтөлж

Хосгүй сайхан ерөөл буян хоёроор нь

Ховор сайхан шид хүчээрээ

Дээдлэн тэднийг босгох гэж

Тэнгэрээс би уригдан ирсэн

Дэндүү их хайр хишгээ

Дэлгэрүүлж та бүхэнд өгөх гэж

Тэнгэргийн хаан би морилон ирсэн ...

 

Бузгай заяатай үрс минь

Босож бүгдээрээ эрчлэгдэцгээ

Буурал тэнгэрийн хайран дор

Жаргаж бүгдээрээ баясацгаа

Наран адил гэрэлтэцгээ

Нандин тэнгэр шиг амгалан байцгаа

Нутаг орноо дээдлэн ерөөцгөө

Нууцхан увьдас шидээ

Нударгалан байж гаргацгаа

Ариун сайн тэнгэр дор

Ачиллан байж нэгнийгээ хүндэлцгээ

Аав л ээжийн хайрыг

Эдлэн байж бүгд жаргацгаа ...

 

Мөнх Тэнгэрийн хааны зарлиг

Мөрөн ус шиг цалиглан байж

Монгол түмний хур хишиг болон

Мандаж нэгэнтээ бадрах түүхтэй

Босоо заяатай Монгол түмэн

Босож бүгдээрээ эрчлэгдэх учиртай

Болгоох ерөөлөө дээдлэн сайхан ерөөж

Бусдыг дагуулан эрчлэх учиртай

Бурхан хаан миний сургаал дор

Бултаараа эгнэн жагсах учиртай

Буруу зөвөө тодотгон шүүж

Буурал тэнгэрээ аргадах учиртай

Дээдийн заяатай Монгол түмэн

Дэлгэрч бүгдээрээ мандах учиртай

Дэлхийн түүхийг ачилласан Монгол түмэн

Дээдлэгдэж бүгдээрээ ерөөгдөх учиртай

 

Эзэн дээдсээс улбаатай

Эрхэт тэнгэрийн хувь

Энэ л газарт мөрдөгдөж нэгэнтэй босох учиртай

Монгол гэсэн зургаан үсэг минь

Мөнхөд дээдлэгдэн алтдагдах учиртай

Мөрөндөө галтай миний Монгол түмэн

Мөр дүүрэн жаргах учиртай

Мөнх Тэнгэрээ ачилласан

Миний Монгол түмэн

Мөнхөд тэргүүлж орших учиртай...

 

Харц ядуус гэж нэгэнтээ үгүй болж

Халигаж цалигсан бүхэн

Хан тэнгэрээс хуран чуулж

Төгс сайхан Монгол түмнийг минь

Тэврэн нэгэнтээ золгох учиртай

Дээдлэн байж та бүхнийг хүндэтгэж

Дэндүү их хайраар мялаах учиртай

Бурхан хааныхаа хувь хишгийг

Бултаар нэгэнтээ хүртээ гэж

Бузгай тэнгэрийн зарлигийг

Буулгаж нэгэнтээ ачиллахаар

Буурал тэнгэрийн Түлхүүр

Энэ л биеэрээ тодорч

Эгэл олноо тордон өргөж

Эцэг дээдсийн ариун сайхан сургаал юуг

Эгнэгт дандаа мандан бадрахыг

Мөнхөд дээдлэгдсэн ариун заяанд чинь

Мөрөөдөл болсон энэ сэтгэлд чинь

Мөнхийн галаар тодотгож нэгэнтээ өгч буй юм

Тэр л сайхан гал

Дэлгэрч нэгэнтээ мандах учиртай юм

Тэртээх зууны түүх

Дэлгэрч өнөөдөр аривжих учиртай юм...

 

Бузгай заяатай Монгол түмэн

Босоо бөгөөд эрчтэй байх учиртай

Бууршгүй их хүч нь

Бурхан соёмбо шиг төгс байх учиртай

Дээдэлж та бүхнийг сэрээхдээ

Тэнгэрийн алтан соёмбо болгож мөнхөлсөн

Татаж та бүхнийг эрчлэхдээ

Далай ухаанаар өргөж нэгэнтээ сэрээсэн

Газар орноо тэтгэж нэгэнтээ ивээгээ д

Ган зудыг хорин нэгэнтээ тэгшилж

Дөрвөн улирлаа тэнцүүлэн нэгэнтээ шүтэж

Төгс сайхан Монгол түмэн

Төөрөх учиргүй амьдрах учиртай

Тив дэлхийг өнөөдөр эзлэх учиртай

Дээдийн заяагаар Монгол түмэн

Эрч болон мандах учиртай

Хөх тамгандаа буусан

Тэнгэрийн галыг өрдөн асааж

Хөлгөн судраар амилж

Хүйн холбоогоор бэхжих учиртай

Бузгай заяатай ард минь босож өндий

Буурал тэнгэрийн хаан би

Биеэрээ морилох болно

Бусдын дайтай хишиг хувийг чинь

Бурханаас илүүтэй та бүхнийг

Дээдлэн байж би хүндлэх болно

Эрчтэй хааныхаа сургаал дор

Эвлэж бүгдээрээ жагсацгаа

Эрин зууны гэрэл гэгээ бүхнийг

Итгэл бишрэлээр дүүргэж авцгаа...

 

Бахдам сайхан бүхнийг

Болгоож би та бүхэнд өгөх болно

Бурхан заяатай та бүхнийг

Бусдаас илүүгүй би өргөх болно

Алд цагаан хадаг шигээ

Би дээдлэх болно

Ариун цагаан сүү шигээ

Би дээдлэх болно

Үнэ цэнэтэй газар нутаг шигээ

Би дээдлэх болно

 

Өглөг буяны минь

Ариун их хувь хишгийг

Өвөртлөөд авцгаа үрс минь

Хан тэнгэр эцэг дээдсээ дуудан байж

Халигаж цалигсан буяныг чинь

Хамтатган түгээнэ

Халуун цусанд чинь

Хайраа би булиглуулж

Хамаг Монголоо би сэрээж авна...

 

Дэлгэр сайхан хаандаа дэм өгч

Дэндүү их эрчээр хурайлцгаа

Дагшин сайхан хаандаа мэнд мэдэж

Далай ухаанаа өргөн мөргөцгөө

Босч бүгдээрээ хувь хишгээ хүртэцгээ

Болгоож бүгдээрээ ерөөлөө дээдэлцгээ

Буурал хааны зарлиг

Бууж байна үрс минь

Бурхан заяатай та бүхнийг

Босгож өнөөдөр өнгөлж байна

Урмыг чинь нэгэнтээ сэргээж байна

Ус гол шиг ариусгаж байна та бүхнийг

Улаа шагайх нэгнийг

Урам зоригоор хөглөн ариусгаж

Ирсэн бүхний уур хилэнг

Би дарах гэж байна

Дэндүү ихийг ачилласан та бүхэнд

Тэнгэрийн хаан би

Зарлигаа буулгаж байна

Дээдсийн сайхан сургаал бүхнийг

Дэлгэрүүлж нэгэнтээ

Тодотгон мандуул гэж

Хөх толботой хүн бүхэнд

Хөх тэнгэрийн хаан би

Зарлигаа буулгаж байна...

 

Үнэ цэнэтэйгээ өнөөдрөөс эхлээд мэдэрцгээ

Үлгэрийн ертөнц үүд хаалгаа нээсэн

Дагшин сайхан Монгол түмнийг

Даллан дуудуулан түүгээр оруулна

Дээдэс өвгөд чинь хүч шидээ та бүхэнд буулгаж байна

Дэлгэрүүлж та бүхнийг баясгах гэж

Дэм тусаа та бүхэнд өгөх гэж

Тэнгэр нэгэнтээ амилсан болохыг

Тэргүүн заяанд чинь

Мэдрүүлж учруулах гэж

Мөнх Тэнгэрийн наран дор ивээгдсэн

Монгол түмнээ би ачиллах гэж

Морин дэл дээр хийморь сүлдээ өргөж

Харьшгүй хүчээрээ тодрон би ирэх болно

Хаан заяагаараа Халх Монголдоо би тодрох болно

 

Эр бяртай Монгол эрчүүдээ

Эрчлэн байж өргөх болно

Эгэлгүй ухаантай хатан үрсээ би

Дээдлэн байж тэтгэж болно

Үнэтэй сургаал бүхнийг минь

Өгөөмөр хайр бүхнийг минь

Өвөрлөж авцгаа үрс минь

Өвгөдийн нандин хайрыг

Өр зүрхэнд нь хишиг болгон буулгая

Дэлгэр тэнгэрийн зарлиг

Нэгэнтээ та бүхнийг дуудан сэрээж

Ариун сайхан галаараа

Ачиллан нэгэнтээ ариусгаж

Мөрөн сайхан усаараа

Өргөн нэгэнтээ угаан гоёж

Мөнхөд дээдлэгдсэн газрынхаа хишгийг

Ганган сайхан Ногоон Дарь-Эхээр

Гарт чинь нэгэнтээ хишиг болгон буулгаж

Өнөөдөр өнө мөнхийн тэнгэрийн

Өгөөмөр их хайр хишиг бүхнийг

Өөрийн биеэр би Зарлиг болгон дуулгаж байна

 

Дайчин сайхан ухаанаа хөглөөд

Дарагдаж гундалгүй дээшээ босоцгоо

Даварч нэгэнтээ цалигаад байлгүй

Татаж өөрийгөө эрчлээд

Буянаа өргөн байж

Бусдаас илүүгээ хар

Буурал тэнгэрийн хайран дор

Бялхаж бүгдээрээ жаргацгаа

Чин үнэн үгтэй

Чингис их хааны зарлиг

Чиний ухаанд шид болон бууж

Төгс сайхан оюунаар чинь дамжиж

Төөрсөн заяаг чинь төвшитгөх болно

Үнэтэй цэнэтэй сургаалаа би дуулгаж

Өгүүлшгүй их хайрыг бэлэглэж би өгнө

Чин үнэн сургаал номлолоо айлтгаж

Чиний ухааныг би хөглөх болно

Хурайлж бүгдээрээ ерөөцгөө

Хувьсгаж бүгдээрээ хишгээ авцгаа...

 

Урамшуулж өөрийгөө шагна

Угтаж өөрийгөө гэрэлтүүл

Энэ л тэнгэрийн наран дор

Ивлэж бүгдээрээ нэгдэх учиртай

Эрчтэй хааны хувь дор

Бялхаж бүгдээрээ амьдрах учиртай

Босоо заяатай Монгол түмэн

Босож нэгэнтээ эрчлэгдэх учиртай

Болгоож ерөөгдсөн ерөөлтэй бүхэн

Болзож өнөөдөр уулзах учиртай...

 

Эрхэт тэнгэрийн эзэн хаан

Эгэл биеэрээ тодрон ирж

Энэ л улсаа эмхлэн цэгцэлсэн

Ирээдүйн гэрэл гэгээ бүхнийг

Эгнэгт дандаа бөхлөх болно

Сүр сүлдээ өргөсөн та бүхнийг

Сүрлэг ухаанаар тэтгэх болно

Сүүн цацлаа ачилласан та бүхэнд

Сүсэг бишрэл дор чинь

Бөхөлзөж би ирэх болно

Буцаж би ирэхдээ

Буурал түүхээ өнгөлөх болно

Буцаж би ирэхдээ

Бурхад бүхнээ дагуулж ирнэ

Буцаж би ирэхдээ

Бузгай төрөө би тэгшилнэ

Бултаар нь бүгдийг би засаж

Бүрэн дүүрэн Монгол түмнийг

Бүтэн амьдралаар тэтгэж босгоно

Хурайлцгаа үрс минь хурцайлцгаа

Хувь хишгээ дуудаад авцгаа

Өргөцгөө үрс минь өргөцгөө

Өвгөд дээдсээ ачиллаад авцгаа

Дэндүү ариуныг дэлгээд өгье

Дэлгэсэн бүхэнд чинь би хишгээ өгье

Хур буусан тэнгэрийн хувь хишгийг

Хувилгаан заяатай энэ л биеэрээ

Харамгүй их хайрын дээдээр

Халиглан байж цалигаад би өгье

Үнэтэй сургаал дор нь дэлгэрсэн

Өгөөмөр сайхан ард түмэндээ

Өглөгийн хурыг би буулгаад өгье

Бурхан ухаанаа тэтгэсэн бүхэнд

Буурал тэнгэрийн хайрыг бэлэглэж байна

Би чадна гэсэн сэтгэлтэй бүхэнд

Биежиж босох хүчийг өгч байна.

 

Мөнх Тэнгэрийн Монгол мандан бадраг.

: 2015-05-29 : 5583

Хамгийн их уншигдсан