Би Та бүхэнтэйгээ хайрын гэрлээрээ нэгдэж байна

МОНГОЛЧУУД НАР, САР, ГАЛЫГ ШҮТДЭГИЙН УЧИР

Монголчууд эрт дээр үеэс газар, тэнгэр, нар, сар, галаа нандигнан хамгаалж, дээдэлж, шүтсээр өнөөг хүрч иржээ. Тэнгэр нь мөнхийн бэлэгдэл ба гал нь ариун сайхныг бас үргэлжид мандан бадарч, наран, саран нь гэрэлтэн мөнхжиж байхыг бэлгэддэг билээ. Тэгэхээр Монголчуудын энэ эртний бэлэгдлийн наран саран хоёр нь галын дөлтэй нийлээд Монгол ард түмэн мөнхөд мандан бадарч байхын ерөөл агуулсан байдаг ажгуу. Галыг бузар мүүг үгүй болгодог хэмээн шүтдэг байжээ. Тийм ч учраас манай хаад гадны хүнийг хүлээж авахдаа хоёр галын дундуур гаргадаг байсан. Монгол хүн гэрлэхдээ галдаа мөргөдөг. Айлын отгон хүү гал голомтоо залгамжилдаг нь эртний заншил юм.

 

Нар нь хаад, дээдэс, эцэг, засаглал, хүч чадал, эрүүл мэнд, эцэгтэйгээ харьцах харьцаа, нэр хүнд, төр засгийн өндөр албан тушаалтан зэргийг илэрхийлдэг гэж эртний сургаалд үзэх ба биеийн ерөнхий эрүүл мэнд, зүрх, нуруу, яс, цусны эргэлтийн систем, даралт, нүдний хараа, ходоодны үйл ажиллагаа зэрэгт хамаарч нөлөөлдөг гэж үздэг.

Нарны эерэг нөлөөллийн дор хүн эрүүл чийрэг, бусдын төлөө санаа тавьдаг, өгөөмөр, хүчтэй, эргэн тойрныхныгоо хүндэлдэг, бусдад бэлэг өгөх, сайн сайхан зүйлийг бэлэглэх, аливааг харамгүй өгөх сэтгэлтэй байдаг гэх ба харин нарны хүч сул сөрөг үед тухайн хүний эрүүл мэнд тааруу, амьдралын эрч хүчээр дутмаг, амиа хичээсэн зан аястай, өөрийгөө үнэлэх үнэлэмж сул, эрүүл мэндийн хувьд зүрх, судасны үйл ажиллагаа муу, ходоод хоол боловсруулах эрхтэн систем асуудалтай, нүдний хараа тааруу гэх мэт шинж тэмдэг ажиглагддаг тухай эртний судар бичигт тэмдэглэгдэн үлджээ. Нар нь галактик бүх орчлон ертөнц манай гариг түүн дээр орших хүн амьтан, ургамал, мод чулуу мөн та, таны эд эрхтэн, түүнийг бүрдүүлэгч эсүүдэд нөлөөлөн мөн тэдгээр нь бүгд л хэм хэмнэлээрээ өөр хоорондоо эмх цэгцтэй үйлчлэлцэн бие биетэйгээ холбогдон, харилцан хамааралтай байнга хэвийн цэгцтэй байдал руугаа тэмүүлэн оршин тогтнодог болохыг олон жилийн судалгааны явцад шинжлэх ухааны нэрт эрдэмтэд нээсээр байна. Цаашилбал квант физикчид эсийг бүрдүүлэгч молекүл, молекүлын бүтэц өөрчлөгдөхөд атом атомаас цаашхи нарийн бүтцийг бүрдүүлдэг протон, электрон, неитрон хүртэл өөрчлөлтөнд орж, онцгой бүтэц болох биоэнергийн орон зайд нөлөөлж болохыг тогтоожээ.

 

Сар нь хаад, хатад , эх, язгууртан чанар, эмэгтэйлэг байдал, ухаан, сэтгэл зүй, эмоци, тайван амгалан байдал, эхтэйгээ харьцах харьцаа зэргийг илэрхийлнэ.

Энэтхэг буюу ведийн ухаанд тухайн хүнийг төрөх үед Сар хаана байршиж байснаар тэр хүний төрсөн ордыг тодорхойлдог. Харин Өрнийн зурхайд тухайн хүнийг төрөхөд Нар хаана байршиж байснаар тухайн хүний төрсөн ордыг тодорхойлон авч үздэг.

Сар, Нар хоёр нь гариг эрхсүүд дотроос хамгийн чухал нөлөө бүхий гаригс юм. Нар - энэ бол таны "би" бие махбод ба арга тал бол, Сар - таны "сэтгэл буюу ухаан" билиг нь юм. Нар нь гал, идэвхитэй дайчин чанар, эр хүйс, өдөр, биеийн баруун талын хэсэг бол сар ус, тайван амгалан байдал, эм хүйс, шөнө, биеийн зүүн хэсэг юм. Сарны нөлөөллөөс цээж, хөх, тунгалаг эд, ходоод, сав, сарын тэмдгийн мөчлөг, эмоци буюу сэтгэл хөдлөлийн байдал, уушиг, сүрьеэ зэрэг эрхтний өвчлөлд нөлөөлөх боломжтой.

Сарны эерэг нөлөөллөөр хүн зөөлөн, эелдэг зан авиртай, өгөөмөр, бусдын хайр хүндэтгэлийг татсан, аливаад төвлөрч чаддаг, хянамгай, тавьсан зорилгодоо заавал хүрдэг байхад  сарны сөрөг нөлөөллөөр хүн амархан түгшин сандардаг, хямардаг, мэдрэлийн эрхтэн системийн өвчинд өртөмхий, хүлцэнгүй чанар дутмаг, бусдыг хайрлах энэрэх сэтгэл ба мэдрэмж сул зэрэг шинж тэмдэг ажиглагдана. Сар манай дэлхийг татаж түлхэж тасралтгүй харилцан нөлөөлөлцөж байдаг. Онцгой гүн хэм хэмжээтэй дахилтгүй давтамжаар явагддаг.

Сарны нөлөөг арилгах хүч, эерэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд эхтэйгээ буюу ээжтэйг эелдэг сайн харьцаж, түүнийг хүндлэх, бэлэг өгөх, цагаан өнгийн хувцас өмсөх, шөнийн цагаар  халуун сүү уух, хувь тавиланг хараан зүхэх бус түүнтэй ухаалгаар эвлэрч сурах хэрэгтэй байдаг ажээ. Нар ,сар, одод хүний сэтгэл санаа бие махбод амин оронд хэдийд хэрхэн ямар нөлөө үзүүлэх талаар билэг ухаан судалж ,өвчин эмгэг ,аюул ослоос урьдчилан сэргийлэх ,засах эмчлэхэд үр дүнтэй ашиглаж болдог юм.

 

Галын тухай ойлголт бүр ч сонин ажээ. Одоо үед шинжлэх ухаан үнэхээр гайхамшигтай хөгжиж байна гэж эндүүрэгсэд бараг 100% байх. Бүх шинжлэх ухаан хэр их юм судалдаг вэ? Учир нь Орчлонт Ертөнцийн бүтэц тогтоцын 0,3% нь хатуу , шингэн, хийн төлөвт оршдог. Материаллаг шинжлэх ухаан Орчлонгийн 0,3%-г судалдаг бол үлдсэн 99,7% -нь плазм буюу гал төлвөөр оршдог.Тэгвэл хүний бүтэц бүрэлдхүүний хувьд ч ялгаагүй ба учир нь хүн өөрөө Орчлон Ертөнцийн жижигрүүлсэн хувилбар тул Та өөрийнхөө 0,3% - д итгэж түүнийгээ хувь хүн гэж ойлгодог байхнээ. Цаана үлдэж байгаа 99,7% нь асвал зохих , асаавал зохих Гал оршихуй юм.Амь- ас- гал гэдэг чинь гал чанараа асаа гэсэн бас нэг утгыг илэрхийлдэг ажээ.

Богд Зонхава ,,Хүн бол улаан гал доторх зул юм гэж ээ,, Зонхавийн хүн агуулсан улаан гал нь Исаак Ньютоныхоор ,,амьд биеийг хүрээлэн байдаг хүчний долгион юм,,.Оросын эрдэмтэн Гуревич ,, ямарч биед энергийн буюу мэдээллийн араг яс байдаг,, гэж нотолжээ. Өнөөдөр шинжлэх ухаан ч тэр, анагаах ухаан ч амин орон биеийн гадуур байдгийг үзээд хараад багаж төхөөрөмжөөр олоод тогтоочихсон.

Хүнд 108 их наяд эс бий. Тэгвэл хүн ямар их гэрэл цацруулдгийг энэ тоо Танд хэлээд өгнө бизээ. Хэрвээ Хүн энэ олон эсээс зөвхөн ганцхан эсийн атомын станцийг ажиллуулбал ямар их хүч, эрч энергийн боломж байдгийг төсөөлцгөөе дөө. Хүмүүний гал эргэлтийн тогтолцоо нь гэрэл, цэнэг, цахилгаан биосоронзон, урсгал,элчис, эрчис, хийн эргэлт зэрэг наад зах нь арван бүтэц байдаг.


Чингис хааны алтан ураг, шууд угсааны Халхын анхдугаар богд Занабазар гэгээнтний зохиосон соёмбо нь "өөрөө бүтсэн үсэг" хэмээх ба нар сар галыг байрлуулан тусгаар тогтнол мандал бадралын бэлгэ тэмдэг болсоор өнөөд иржээ.

Анх соёмбо үсгийг Богд хаант Монгол Улсын төрийн сүлд болгон, төрийн далбаанд дүрсэлдэг болсон ба коммунист засаглалын жилүүдэд ч соёмбо үсгийг халаагүй юм. Соёмбо үсгийн толгой нь Манжийн түрэмгийллийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны үеэс эхлээд өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болон тасралтгүй уламжилсаар өнөөдрийг хүрчээ. Соёмбо үсгийг 200 орчим жил төрийн тамга, ном судрын толгой, сүм хийдийн уран барилгын чимэглэл болгон хэрэглэгдсээр байна.

Соёмбо бол Монгол төрийн бэлэг тэмдэг юм. "Монголын ард түмэн гал мэт мандан бадарч, наран саран мэт гэрэлтэн мөнхжиж, сум мэт эгц шулуун, хуяг мэт бат бэх байж, загас мэт сонор соргог, өнөр өтгөн явж, арга билгээ хослон төмөр хэрэм лугаа адил төр улсаа хамгаалъя" гэсэн гүн утгатай ажээ. Эдүгээ Соёмбо нь Улсын сүлд, далбаа хийгээд ардын цэргийн зарим одон тэмдэг, улс олон нийтийн чанартай чимэглэл зэрэгт хэрэглэгдэн төр улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүчний сүр жавхланг илэрхийлэх болжээ. Мөн уул хад байгаль түүхийн дурсгалт газарт ч чимэглэгдэн залагдах нь бий. Тухайлбал: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Балданбэрээвэн хийдийн арын хаданд гурван метр өндөр соёмбо бий.

Тэгвэл өнөөгийн амьдарч буй цаг үеэ тольдвол улс орноо нийгмийн доройтолд орсныг ард түмэн мэдэж байна. Төөрч будилсан, төвөг ээдрээтэй зовлонтой амьдарч байгаа нь харагдаж байна. Нэг хэсэг нь мухар сүсэг, нөгөө хэсэг нь эд баялаг, мөнгөний хойноос хошуурцгаажээ. Эд баялаг, хөрөнгө мөнгө хэнд ч хэрэгтэй л дээ. Мөнгө л олж байвал ямарч аргаар хамаагүй гэцгээн, мөнгөний хойноос үхэн хатан эцэс төгсгөлгүй хөөцөлдөн ухамсаргүйгээр, толгойгүйгээр хүн чанараа гээн хаа хүртэл, хэдий болтол явцгаах вэ?

Бид ийм нийгмийг хүсээгүй юм шүү. Монгол хүн түүхэндээ хэзээ ч ийм ухамсрын доройтолд орж мөнгөний төлөө бие биенээ болон бусдыг доромжилж ,гомдоож,урмыг нь хугалж, хар амиа бодон бузар аргаар олсон мөнгөөр хэрэглээгээ ханган буян заяагаа хүртүүлж, сэвтүүлж яваагүй Ард Түмэн юм. Мэдээж зөвхөн Монгол хүн ийм байгаа юм биш л дээ. Ер нь энэ хүн төрөлхтөн хаашаа яваад байна вэ? Арабын бараг 20-иад орнуудын дайн тулаан, террористууд, Америк болон Европын орнуудын эдийн засгийн хямрал, хүндрэлүүд, Азийн орнуудын байгалийн гамшиг, төрөл бүрийн сүйрлүүд, Африкийн орнуудын байнгын өлсгөлөн, өвчин гээд тоочоод баршгүй сөрөг мэдээллүүд...

Бидний Өвөг Дээдэс минь од гариг, нар, сар, тэнгэрээ дээдлэн Орчлон Ертөнцийн түвшинд зүрх сэтгэлээрээ хүрч Мөнхтэнгэртэй холбоо тогтоон мэдээлэл авч ашиглан сэтгэлээрээ амьдарч , Дэлхийг төвхнүүлж хүн төрөлхтний ухамсрыг өргөж , засаж залруулж, ухамсар доройг нь арчин цэвэрлэж Тэнгэрийн Ташуур болж явсан агуу ард түмэн байсан юмаа. 13-р зуунаас өмнө, хойно ч зүрх сэтгэл, далд ухамсарын өндөр түвшинд хүрч амьдарч байсан нь түүх , соёл, амьдрал ахуй, хэл яриа, харилцаа болон бусад бүх зүйлээс харагддаг ба тийм ч учраас хөх толбот Тэнгэр язгуурт Монголчууд Дэлхийг төвхнүүлэгч Эзэн нь байжээ. Өнөөдөр байгаль, дэлхий, нар , сар Орчлон Ертөнцийн хуулинд зохицохгүйгээр цааш амьдрал явахгүй гэдгийг Бидэнд өнөө цаг үе маань шууд харуулж байна. Мөнхтэнгэрийн зарлиг,айлдварийн дагуу Монгол нутаг газар усаа, байгалиа , хүнээ засаж байж бид хүсээд байгаа зөв голидрол руугаа орох юмаа гэдгийг ухаарах цаг хэдийн иржээ.

Эзэн Богд Чингэс Хааны нэгэн ишлэлийг дахин санацгаая.
...Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би
Эрхэт тэнгэр эцгийн хайраар Эзэн боллоо, би
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би
Хамтрагч сайнаар Хаан эс боллоо, би
Хан тэнгэр эцгийн хайраар Эзэн боллоо, би
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр Харь дайсныг дарлаа, би

Мөн

...Тэнгэр чамд эрдэм хайрласан бол

Тэнгис далайг хага ярах мэт урагшилна чи

Дуу уухайгаа бүү тасал

Хад чулууг бутлах мэт давшилна чи

Хашгираа уухайгаа улам чангаруул

Ханцуй хормой урагдан яваа чи

Хамаг үйл хэргийнхээ мэдээг жигүүртэйгээр илгээ...


Эдгээр мөртүүдээс эргээд харахад Мөнхтэнгэр ямар агуу их хүч, ид шид өгч гайхамшигт хүргэдгийг Өвөг Дээдсийн сургаалаас харж болно. Монголчуудын хүн - сэтгэлийн амьтан гэдгийн учир ийм бизээ. Бидний Өвөг Дээдэс минь цэвэр гэгээрлийн, гэгээрэнгүй төр улстай байж цагдаагүй, шоронгүй, намгүй, эмнэлэггүй- эрүүл саруул цаг бусаар өвддөггүй амьдардаг байсан юм шүү. Монголчууд бол тэнгэрийн хуулиар, байгалын хуулиар амьдарч одон орон, зурхай, тэнгэрийн үйл, нар, сар, тэнгэртэй харилцах мэргэжилтэнгүүдтэй байсан юмаа. Бидний ДНК-ийн уургийн биосоронзон оронд урьдах төрлүүдийн 1500 цаашилбал 10.000 жилийн мэдээлэл агуулагдаж байна гэж үздэг. Тэгвэл бид ямар агуу Өвөг Дээдэстэй, Монгол удам угсаа минь, хөх толбот Тэнгэрийн Монгол хүн гэдгээрээ бахархахгүй байхын аргагүй юм.

 

Эдүгээгийн мухардмал, эгзэгтэй цаг үед Бидэнд Мөнхтэнгэрээс дахин шинэ боломжийг олгон гайхшруулж эхэллээ. Энэ бол Монгол хүний оюун санааны дээд хүчийг сэрээх, Монгол түмний хөх тамганы гурван галыг асааж бадраах, цаашилбал Мөнх Тэнгэрийн хуулийг хүний ертөнцөд мөрдүүлэх их үйлсэд өөрийгөө таньж, таниулж, бие сэтгэлээ зориулж яваа Мөнх Тэнгэрийн Оньс И.Мөнхсаруул багш минь өнгөрсөн 3 жилийн хугацаанд Мөнх Тэнгэрийн зарлигаар Монгол орныхоо уул, усны нууцыг тайлж тахин амилуулах, газар усны хүчийг эрхшээж, Тэнгэрээ аргадан Монгол хүний хөх толбоны галыг сэргээхэд чиглэсэн 270 гаруй үйлийг хийгээд байна. Өнөөгийн нийгмийн ухамсар ойлголтоор хүлээж авах боломжгүй юм шиг боловч бид үнэхээр байгаль Орчлон Ертөнцийн хуулиар сэрж, ухаарч, Мөнхтэнгэрийн хүчин дор нэгдэж эхэлсэн нь ГАЙХАМШИГТАЙ. Энэ агуу багшийн Тэнгэрийн айлдварын нэгээхэн хэсгээс ишлэвэл

...Уухайн дуугаар
Улс Монгол минь сэрнэ
Удам гарвал чинь эрчлэгдэнэ
Бүрэн улс минь бэхжинэ
Бүх л гүрэн нэгдэнэ
Бусдын хайр үерлэнэ ... зөвхөн уухайн түрлэгт нэгдэхэд л тэнгэрийн ямар их хүч, шид оршиж байдгийг мэдэх боломжтой юм.

... Өр зүрхнийхээ галыг
Өрдөж хүү минь асаа
Өндөр тэнгэрээс өгсөн
Өвгөдийн галыг бас асаа
Эрчилж өөрийгөө гоёод
Энэ л гэрэл гэгээгээ өргөж
Тольт мэлмийнхээ галыг
Тодотгож үр минь асаа гэж
Та бүхэнд даалгавраа буулгахаар
Тухлаж би буусан юм
Тэр л гурван галыг өрдөж чи чадваас
Тэнгэрийн бурхан суудалд тогтож чи сууна гэж
Нударгалж нэгэнтээ бөхөлсөн байдаг юм...гэж бие эрүүл , сэтгэл ариун, оюун ухаанаа саруул байлгаж дотоод галаа Тэнгэрийн Өвөг Дээдсийн галтайгаа нэгтгэж чадвал Мөнхтэнгэрийн агуу хүчийг, шидийг эзэмшиж чадахыг заан өгчээ.

Монгол гэсэн зургаан үсэг чинь
Мөнхөд та бүхнийг эрчлэх учиртай
Мөрөн дээр буусан ариун сайхан гал чинь
Мөнх тэнгэрийг эрчлэх учиртай

Та өөрийгөө асааж дийлбэл
Таны мөрөн дээр галын хүч ундран буух болно
Гайхам сайхан тэр галын хүч
Ганган биед чинь байдаг юм
Хөх тамганд чинь байдаг юм
Хөглөж чи чадвал өөрөө тэр асдаг юм
Ариун зүрхэнд чинь байдаг юм
Ачлаж чадвал асаж тэр дүрэлздэг юм

Хоёр галаа өрдсөн цагт
Хосгүй мэлмий чинь нээгддэг юм
Хоёргүй тэр гал дүрэлзвэл
Алтан соёмбоны гал амилдаг юм
Та бүхнийг тэтгэсэн алтан соёмбо
Танан цагаан тэнгэрийн чинь 
Бурхад гэдгийг чинь таниулсан юм
Дэлгэр сайхан энэ бие чинь
Тэнгэрийн алтан соёмбо гэж 
Тэртээх зуунд би урлаж бүтээсэн юм

Өөрийн чинь ухааныг 
Өндөр тэнгэрийн нар гэж босгосон юм
Дэлгэр сайхан магнай юуг чинь тэтгэж
Тэнгэрийн галыг дээр нь бүтээсэн юм
Амин сайхан тамганы чинь галыг
Ачилсан амин сүнсний чинь галыг
Өгөөмөр сайхан өр зүрхний чинь галыг
Өрдөж асаагаад тэнд босгосон юм
Гэгээн сайхан ухаанд чинь
Гэрэл дандаа бадарч байдаг юм
Гайхам сайхан монгол түмэн
Гариг ертөнцийн од юм гэж
Сайхан ухаанаар чинь тэнд
Саарах юмгүй өргөсөн байдаг юм... гэж Алтан соёмбоны тайллыг хийхдээ гал, сар, нарны тухай мөнхөд өөдлөн бадрах галаа асаах бэлэгдлийн ид шидийн нууцыг бидэнд тайлан өгчээ.

И.Мөнхсаруул багш минь Мөнх Тэнгэрийн мэдээллийн сан болон өндөр дээд оюун ухамсартай шууд холбогдон Мөнх Тэнгэрийн зарлиг, даалгавар, мэдээллийг онцгой чадвараар хүлээн авдаг хүн юм. Мөн Мөнх Тэнгэрийн болон Их Эзэн Чингис Хааны айлдвар, зарлигуудыг дамжуулан сонордуулахдаа орон зай байршил, цаг агаар, нөхцөл байдлаас үл хамааран хэдэн цагаар ч шууд шүлэглэн, ерөөл хэлбэрээр ТЭНГЭРИЙН ТУУЛЬС хайлдаг нь үнэхээр түүнд Мөнх Тэнгэрээс олгогдсон Тэнгэрийн хувь хишиг гэлтэй.Тэрээр ард түмнийхээ төлөө, дэлхий ээжийнхээ төлөө үйлээ цогцлоон үр дүнг нь бодитойгоор баталгаажуулсаар байна. Энэхүү агуу үйл нь нөгөө талаасаа түүнд Мөнх Тэнгэрээс хүлээлгэсэн асар том үүрэг хариуцлага гэж үзэж болно.

  Орчлон ертөнц, Мөнхтэнгэр асар хурдтайгаар нүүдэллэн өөрчлөгдөж хүмүүн бидний оюун ухаан, бие сэтгэл, ухамсарт нөлөөлөн, шинэчлэгдэн буй онцгой цаг үед амьдарч буйгаа мэдэрч, амьдралд маань гайхамшигт хувьсал болж буйг харсаар Яг энэ мөч маань Мөнхтэнгэрийн, Өвөг Дээдсийн өндөр түвшний шилжилтэнд орж буй алтан үед та бид хамтдаа амьдарч байна. Хуучин амьдралын хэв маяг үеэ өнгөрөөж шинэ эрин, шинэ цаг эхэлж байна. Энэхүү өөрчлөлт зөвхөн бидний гадаад орчинд биш дотоод ертөнцөд хүчтэй явагдаж байна. Эгзэгтэй энэ үед биднийг илүү дотогшоо харж, бид гэж хэн бэ? Бид яагаад энд байна вэ? Хүн төрөлхтөн хаашаа чиглэж байна вэ гэх мэт адармаатай асуултуудад бид өөрсдөө хариулахад хүрч байна. Асуултуудын хариултуудыг өдрөөс өдөрт улам бүр олсоор, эцэст нь орчлон ертөнц хийгээд бүх зүйл нэгдмэл юм, бид бүх зүйлстэй хамааралтай юм. Мөнхтэнгэрийн аугаа хүчин дор нэгдэж, тэндээс илгээсэн Мөнхтэнгэрийн оньсын тайлал, тэнгэрийн зарлиг айлдвар дор Монголчууд бид дахин нэгдэж, бидний дотоод дахь асар их хүч, гэрлээ асаан улам бүр гэрэлтүүлж, Орчлон Ертөнцийн гэрэлтэй нэгтгэхийн чухлыг танин мэдсээр ...

Би Та бүхэнтэйгээ хайрын гэрлээрээ нэгдэж байна...

Ж.Отгонбаатар

: 2015-06-18 : 7173

Хамгийн их уншигдсан