Мөнх тэнгэр бол дээд оюун ухаан учир алдаа байдаггүй

ДЭЭД-ЭС МААНЬ КРИСТАЛЛ АУРАТАЙ БАЙСАН УЧИР МӨНХ ТЭНГЭРЭЭС ЗАЯАТ МОНГОЛЧУУД ГЭДЭГ ЮМ

 

 "ТЭНГЭР", "ТЭНГЭР ҮЗЭЛ", "ТЭНГЭР ШҮТЭЭН" гэж юу болох талаар АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ сударт түшин өгүүлсүү.

ТЭНГЭР гэдэг үгийг үсэг зүй үг зүйгээр нь задлахад:

  1. ТЭН: жингийн ачааны тэгнээг даах холбоос уяа/сур/, гэрийн даруулга/дээс/ тэнхээ хүчний эх сурвалж, даруулга, жудаг, ТЭНхээ, ТЭНжээ ТЭНцвэр г м.

  2. ГЭР: монгол орон сууц, аливаа зүйлийн бүрэвч, /ваакум/ буюу /аура/-ны хэлбэр г м

  1. ЭН: хэмжээст нь тодорхой зүйлийг /торго,даавуунд/- энтэй гэж, энгүй гэвэл хэмжээсгүй гэсэн утга агуулна /энгүй тэнгэр/ г м.!

  1. ЭНГЭР: өвөр-ийн гадна тал, ээвэр, нөмөр, эергүү, зөөлөн, ээлтэй, эхлэн элч дулааны тусгал авдаг газар г/м утгаар. Монгол ээжүүдийн хайр энгэртээ үрээ дандаа тээдэг.

  1. ЭР: арга, чанар, /хүйс/, чадлын хөдөлгөөн, оюуны хүч, ЭРдэм, ЭРчим, ЭРхэм ЭРчис г м. үүнийг бурханы шашинд бухадын хөрөг дээр толгойд нь тусдаа аура зурдаг түүний монгол нэр нь жавхаа гэх бөлөг. Монголоор ЭР-ДЭМч гэсэн буй.


Энэ олон утга чанар агуулсан үгнүүдийн нийлбэр ТЭНГЭР гэдэг үг маань авиа зүйгээрээ та өөрийн мэддэгээ нэмж баяжуулаад байвал бүхнийг багтаагч, САН-САР ОЮУН САНАА гэсэн үг болох нь магад юм. МӨНХ ТЭНГЭР гэвэл СҮҮН ЗАМ /milky way/ галактикийн(энэ маань бас гадуураа ГЭРтэй гэж төсөөлж байгаа) болоод орчлон ертөнцийн бүх оршнол бүтцийг агуулж байгаа, бүхнийг агуулагч ДЭЭД ОЮУН САНАА болно.

Үүнийг шинжлэх ухааны судлаачид ЭРдэмтэдийн нотлосноор /логик/-оор, /индукци/ нэгтгэн дүгнэвэл ЭНЕРГИ МӨНХ юм, МЭДЭЭЛЭЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛДГҮЙ юм, ХУРД-ЦАГ ХУГАЦААг ЗОГСООЖ байна! гэсэн цуврал гурван дүгнэлт болно.

Монгол ДЭЭД-ЭС маань эрт цагаас нааш энэ шинжлэх ухаанч онолыг ЗӨНгөөрөө мэдэрч шажинлаг мухар сүсэгт биш оюун санааны дээд хэлбэр /ИЗОТЕРИК/ ухамсартай харьцаж чаддаг байсан аж. Изотерик-УХАМСАРт /энерги/ ЭРчим гэсэн орчуулгаар бууж болох юм. Үүнийгээ л МӨНХТЭНГЭР гэжухуй. МӨНХ ТЭНГЭР-ийн бүтэц дотор сансрын ТУНЕЛ, ХАР НҮХ, ЦАГААН НҮХ, гэж сансрын мэдэрлийн систем байгааг шинжлэн судлаад эхэллээ.

ХӨХ ТЭНГЭР: гэж дэлхийн агаар мандлын бүрхэвч буюу дэлхийн ГЭР /ДЭЛХИЙН АУРА/ юм. Энэ нь бас оюун санаа агуулж байна гэдгийг одоо л мэдэж ойлгож эхлэж байна. Сансраас авсан өндөр нарийвчлалтай дэлхийн зурагт ХӨХ ТЭНГЭР маань үзэсгэлэнтэйгээр нотлогдоно. Үгэндээ хэлж буй утга чанар нь агуулагдаж буй. Сансраас бид биеэрээ дэлхийгээ харж үзээгүй ч ДЭЭД-ЭС маань ухамсарт сүнсний хөгжлөөрөө /ОГОУ биеэрээ/ сансарт гарч дэлхийгээ тольдож байсны жишээ энэ аж. Бүр цаашаа АСТРОНОМИйн аялал хийж байсан нь тов тодорхой.

Энэ ухамсрын түвшний хөгжлийг л ИЗОТЕРИКийн шинжлэх ухаан гээд байгаа бус уу. Монголоор бол МӨНХ ТЭНГЭР, ДЭЭД ОЮУНы, УХАМСАРТ ЭНЕРГИйн шинжлэх ухаан гэх нь.

Хөх тэнгэрийн есөн давхрагын нэг нь хүний оюун санаа, ухамсэр, үгийн хэрэглээ үйлээс шууд хамааралтайг одоо нотлож эхлэж байна. ТИВ ТЭНГЭР тивийн тэнгэр /шүхэр тэнгэр ч гэдэг/ бидний зулай дээрхи цэнхэр тэнгэр. Ингээд ТЭНГЭР маань наашаа 90-н цэвэр оюун 9-н тахилагат оюун 99-н тэнгэр болон бидэнд бууна. Энэ тухай хойно дэлгэрүүлэн өгүүлсүү. Үүнийг бөө мөргөлдөө 99-н тэнгэр гэсэн буй.

Шинжлэх ухааны ололтыг нэгтгэн дүгнээд-задлан шинжилвэл нь:

ТЭНГЭР ҮЗЭЛ

Тэнгэр үзлийг ойлгохын тулд нилээд сайн задлан шинжилье. Та тэвчээртэй дагах аваас үр дүнг нь үзнэ гэдэгт найдаж байна. Юуны өмнө их ЧИНГИС /дээд-эсийн/ (цаашид /ЧИНСИЗМ/ гэх) онолд буюу Алтан дээд үнэний аялгуу сударт:

...Сэрэхүйд нь шашин үүрэггүй

Нийхэмд нь шорон цагдаа хэрэгцээгүй...

...Болохгүйдээ мунхаглал шургуулдаггүй

Боулихайд тохмоо дэвсэх зай өгдөггүй

ЧИНГИС онолоор бадрах хутагтай ИХ МОНГОЛ УЛС мөнхөд оршмой! хэмээн өөрөө нэгэнтээ айлдсан буй.

Хоёр дахь мянганы агуа их суут сэтгэгч их дээдэс ЧИНГИС ӨВ-өг маань төрт /үйИЭсий/-н ёсны гүрЭН улсыг байгуулахдаа СЭЦдийн зөвлөл /зүүн гар/ ХУР ИЛ ДАЙ /баруун гар/ хоёроороо ЗАСаг бариулж ТӨРийн хэргээ хэлэлцэж МӨНХ ТНГРээсээ асуун лавлан баталгаажуулж өөрийн оюунаар шийдвэр гаргахдаа МӨНХ ТЭНГЭРийн ХҮЧин ДОР АГУА ИХ СУУ ЗАЛИЙГ БАРЬЖ..гэж өөрийн эрхийг дээд оюуныхаа дор хэмжээтэй юм гэдгийг тодотгож үүргээ гүнээ ухварлаж байжээ.

Тэгэхдээр ТЭНГЭР ҮЗЭЛ-ийг маань шашны амин чанараа алдсан шажинлагтай дүйж хутгаж ТӨРийн хэргээс хасаж доорд үзэх аваас алтан ТӨР минь өеөддөг юм байна.

Алд бие алдарваас алдар тугай

Аху төр минь л бүү алдар тугай ... гэж.

Алтан төрийн минь дээр Мөнх тэнгэр, дээд оюун ухаан л оршиж байг энэ нам гэдэг үзэл бодлын дайнчид /шашин/ шажин гэдэг хоосон чанарын дайнчид бол ард түмний зарц байг гэсэн үг бусуу.

Бүх гүн ухааны эцэг болох тэнгэр үзэлтэй минь барьцах нам, шашин байх аваас ТӨР нийхмийн хөгжлийг гацаанд оруулж нялуун, халуун, шулуун 3-н дайны аюул нүүрлэнэ гэж мэдэж байсан юм.

Энэ цаг дэлхий нийтэд ирж засаглалын хямрал нь төрийн доройтол ний-гэмийн уналтыг нүүрлүүлж байна. ТӨРийн минь дээр нь гарч суучихаад засгаа дуудаж загнаж байдаг Намын завхрал, ард түмнээ мөлхүүлж сандайлчихаад алалцуулж асар хөнөөлтэй зэвсэг тэврээд энгийн нэгнийгээ эсрэг шүтлэгтэйн нь төлөөсөнд үй олноор нь хядахад сургаж өс бодуулж байдаг шашны хоорондох дайны завхралыг ЧИНГИС ӨВ-өгийн оюун тэртээх зуунуудын цаанаас засаж үр сад нь бүх шашны арван хоёр сүмийг ХАР ХОУМынхаа нэг гудманд багтааж байрлуулж явсан түүхтэй билээ. Хожим нь хоорондоо муудалцуузай гэж Мөнх Тэнгэрийн бошгоосоо энэ цагийн мэдээллийг авч Дээд оюун ухааны эриний суурийг тавьж оюуны даяаршлыг эхлүүлж байж шүү. Тиймдээ ч шинжлэх ухааны хөгжлийн олон нээлтийн эх суурийг тавьсаныг дэлхийн оюунлаг нь мэдэх хойно.

ЧИНГИС оюун бол ард түмнээ хөл хөсөр гар газар АМ-АР, ЖИМ-ЭР, ШОР-ОН гуйлгаЧИНгүй ГҮР-ЭН улсын ТӨРийг Тэнгэр үзлээрээ зохицуулан төвхнүүлэх гэж баян сантай ядуу ардтай ЯЗГУУРтантай байлдаж шоронг нь суллаж гуйлгачинд нь баян эзнийнх нь санг тарааж явсан юм. Түүнээс дайны хэнээтэй шажны хөнөөлтэй дээрэмчин ЖАНчин байгаагүйг нь ухамсарт нэгэн нь ухаарч ухвар мөчид нь атаархаж гутааж байдаг юм. Найман зууны тэртээх Их Монгол Улсын ТЭНГЭРизм одоогийн ЧИНГИСизм гэж хүн төрлөхтөнөө тоогдож аварлын гарц ЧИНГИСизмд байдгийг дэлхий нийт горьлон харсаар атал бид чинь өөрсдөө тэнгэр үзлээ ойлгохоо байчихсан цохиж явах гэж үү?

Бөө мөргөл хөгжлийн доройтлоор хоцрогдож бас л шажин хэлбэрт сөхөрч байна. МӨНХ ТНГРт тоогдох стандарт гэж байна. Бид энэ стандартаас улам холдох гээд байна. Ойртохын тулд хувь хүний хөгжил боловсрол соёлыг энэ төвшингөөс эрс өөр ЧИН төвшинд аваачих ёстой юм.

Тэгэхийн тулд ГИС хийх буюу

ЭРЖ ИРСЭНИЙГ ЭР-ДЭМд СУРГАДАГ

ХАЛЬЖ ХАЛДСАНыг ХАЛЬС ҮНС БОЛГОДОГ гэсэн буй.

Хүн төрөлхтөний мөрөөдөл болсон хүнлэг энэрэнгүй ардын ардчилсан төрт ёсонг олоход барууны оюун ухаан Германы сонгодог филосифи хүртэл хүчин мөхөстөж Максизмынхаа социал онолоос суфер социоализмын иш хайгаад гаргалгаагүй мөхөстөж буй нь тодорхой байна. Энэ үед л ТЭНГЭР үзэл Дээд оюун санааны хөгжил хэрэг болно гээд түүнийгээ МОН ГЭР үй ИЭсий буюу МОН ГЭРиэний ёсон гэж ирэх мөхөстөлийн аюулаас гарахын тулд тосож бэлдаж тэсэж үлдэх вакцин нь болгон хадгалуулсан гүн ухаан болж байна. Тэнгэр үзлийг танья, мэдье, ухааръя гэвэл та зүгээр л өөрөөсөө эхлэх ба өөрийгөө л ял.


Бас ЧИНГИСизмд ТӨРд хүчээ өгөх ёсон ТӨРд хүчийг нь авах ёсон гэж буй. МӨНХ ТЭНГЭР бол НИЙ ОЮУН учраас тэр оршихуйд хэмжээс үгүй, цаг хугацаа үгүй гэж ойлгож бас болох юм. Бүр орон зайн зааг ч үгүй гэж болно. Харин тэнгэр үзлийг маань миний олсон нээсэн гүн, суу ухаан гэх маягийн юм ярьж доош нь хийж доройтуулж өмчлөх /патентаар/ хамгаалуулах нэрийдлээр амин чанарыг нь алдагдуулж буруу зөвгүй буралдах аюул ирнэ гэдгийг Мөнх Тэнэгрийн бошгоороо буулгадаг учир тэр бураачдаас ТЭНГЭР АВ-ШИГаа хааж, хурааж авдаг нь тодорхой юм. Үүнийг "БУДДИЗМ, ВЕДИЗМ"-ийн гүн ухаанд "АПТА"-ЧИНар гэсэн буй. МЭДЛЭГээ ХУДАЛДСАН хэн ч байлаа гэсэн АПТА БУС! гэж тов тодорхой буй. АПТА хүний баримтлан сахьдаг 17-н зарчим бий. Харин одоо цагийн хуурамч МЭРГЭД, АПТА чанартаа бус мөнгөнд хайртай байдаг бололтойдог.

Бидний хэдхэн Монгол оюуны эрх чөлөөгөө олж авсан ардчилсан хувьсгалаас хоош шүтэх ИТГЭЛ БИШРЭЛийн эрх чөлөөтэй болсноор /үндсэн хуулиараа/ аливаа ГҮН УХААНыг нь авч хөгжих ёстой байтал буддизм ч шаманизм ч зүгээр л бизнес хэлбэртэй байгаа нь нууц биш. Энэ байдлаас ангижиръя гэвэл хүний зовлон дээрээс мөнгө саахыг боддог, эс бол өөрийгөө шүтүүлэх гэж элдэв арга чарга хэрэглэдэг холчгүй мөчид ухаанаа орхиж бид үзэлд л нэгдэх ёстойг ТЭНГЭР ҮЗЭЛ гэдэг юм.

Тиймээс МӨРГҮН гэгээн оюунтай л бол та БИ үзлээс ангид бай гэж ГЭГЭЭН ОНЬС, ТҮЛХҮҮРээрээ ЧИНГИС онол МӨНХ ТНГР та биднийг зандарч байгаа шүү. Харийн бясАЛгалчид ирж ядуу түрийвчийг чинь сэгсэрч байхад ХАЛЬЖ ИРСЭНийг харж мухар сохроор дагаж баясаад л, тэд бас цаанаа ЧИНГИСизмийг минь ЭРЖ ИРДЭГ юм байна. Хүн төрөлхтөний дунд төрж буцаж байсан алдар нэр нь буулгасан бошгоороо дуурсагдаж үлдсэн цуутай зөнчдийн авсан мэдээлэл месеж одоо ч олшрон буй зөнчдийн шид гээд байгаа тэр мэдээллүүд, ирээдүйн үр садад энгийн харьцахуй болох юм.

Тэр мэдлэг мэдээлэлийн өндөр түвшний санг МӨНХ ТЭНГЭР гэж ЧИНГИС ӨВ-өг танин барьж байсан ч бас л ДЭЭД ОЮУНаа хүндэтгээд ЧИНГИСийн бошиго гээгүй МӨНХ ТЭНГЭР-ийн БОШИГО хэмээн хүндэтгэж ӨВөө ӨГч үлдээсэн буй нь одоо бидний гарт байна. Тэгэхдээ бид өөрсдөө тэр өндөр мэдлэгийн цараанд нь гологдож буйгаа ойлгож нэгэнтээ боловсорч шинжлэн батлагдсан энэ цагийн шинжлэхүй ухааны олон үр дүн дүгнэлтүүдтэй дүйлгэн логикоор нь батлан суралцах гэж байна. Ингэхийн тулд тэнгэр оюун санааны бүрдлийг буцаагаад задлан шинжлэж /зөв мутацид оруулж/ ойлгохыг хичээцгээе.

Сансрын бүрдэлд байдаг шинжлэх ухаан олж тогтоогдсон 4-н хүчин /энерги/ байдаг:

1. Таталцлын хүч /Гравитаци энерги/

2. Агуу хүч /Пантом энерги/ түлхэх хүч

3. цахилгаан соронзон хүч / Кинетик энерги/хөдөлгөгч хүч

4. сул хүч /Нетроны нейтрина энерги/ мэдээлэл тээгч. Зөөгч хүч.

Дээд хоёр нь сансрын од гариг эрхэс аливаа биетийн оршнолыг /масс/ дэнсээс нь хамааралтай байршуулан зохицуулагч тогтмол хүчнүүд юм. Цахилгаан соронзон хүч нь мэдээж хөдөлгөөн, ХӨХ НҮҮДЭЛийг хийнэ, хурд нь дэнсээс хамаарч хувьсах чанартай, гэрлийн хурд:/299,792,5 км-сек/ гэнэ. Нейтрина энерги нь: мэдээлэл тээгч, зөөгч сул хэлбэртэй, гэрлийн хурднаас 5-6 дахин хурдтай гэх/~1 650 000 00 км-сек/ болох нь. Энэ хүч л биднийг сансар дахь мөнхийн оршнолд хадгалагддаг өвгөдийн минь өндөр оюуны сантай холбох ажлыг гүйцэтгэдэг бөлөг.

Энэ дөрвөн хүчнийг эрт үеээсээ мэддэг байсан учир ХАС 4-н эргүүлэгтээ оршоон эзэгнэж байж шүүдээ. Мэдээлэл мөнх юм бол үе үеийн дээд-эсийн оюун санааны мэдээлэл хураагдсаар сансрын мэдээллийн сан дээд ухамсар оюун баяжсаар бидэнд авшиг өгсөөр байх нь магад юм. Гэгээрсэн хутагтуудын сүнс бүх ертөнцийг эзэгнэн оршдог гэнэм. Харин бусад гурван хүчний үйлчлэлийг даван гарах ур чадварт суралцаж сул хүчний нитринаа эзэмшиж сурах дасгалийг БЯС-ИЛ-ГАЛ гэжухуй. Харин оюун санааг шууд хоосон чанарт хүргэх гэвэл бясАЛгал болдог аж. Энэ төөрөгдөл одоо цагт бэлхнээ харагдаж байна. Мөнх тэнгэрийн БОШГОнд үүнийг ХООСОН ЧАНАРын ДАЙН болох цаг ирнэ гэж ЧИНГИС ОЮУНы бошгоор буулгасан буй нь одоо нүүрлэжээ.

Дээд Монгол ухаан ЧИНГСИЗМд бол ХҮҮНДЭЛЦЭХ гэж нэршсэн байсан. Энэ нь ганц нэгээрээ бус олноороо нийлж сэтгэлийн сайхнаараа найралдахыг хэлж байсан, нэг ёсондоо олноороо бясилгах гэсэн үг аж. Одоо ч баруун монголд өтгөсүүд хэрэглэж буй үг бололтой. Хүний биеийг бүрхэн орших АУРА, ГЭРЛЭН БИЕ, ТОРСИОНы ОРОН, ЛУНДА, ХИЙ МОРЬ, СЭВЖИД, ЖАВХАА гэхчилэн олон янзаар нэрийдэх энэ УХ-АМ-/СЭР/САРийн биеийг минь нейтроны энерги бүрдүүлэн тэтгэдэг гэдгийг шинжлэх ухаан бас нотлож байна.

Харин МӨР-ГҮН ДЭЭДэс минь энэ энергийн биеийн талаар өндөр мэдлэгтэйгээр барахгүй бүрэн эзэмшиж сурсан байсан нь нот байна. МОН ГЭРИЭний ЁСонд энэ биеийг маань ОГОУ бие гэж нэрлэж байсан. ОГОУ-СЭТГЭЛИЙН БИЕ гэж. Энэ энергийн бие бас нэгдэж нэгэн цул болдог. Үүнийг МОН гэдэг. Харин шинжлэх ухаан энэ аргыг нотлоогүй байна. Тэгэхдээ сөрөг талаас нь шиншиж НЕЙТРОНы зэвсэг хийх талаар яригдаж байсныг миний үеийнхэн санах байх.

Агуа их хаан дээдэсЧИНГИС өв-өг минь Мөнх тэнгэртэйгээ харьцаж баян, төрт гүрэн улсыг цогцлоох ухаанаа буулгаж байхдаа Шинжлэх ухааны одоо л нэг юм хүрч очиж буй Нейтроны энергийн эерэг сөрөгийн харьцааг зөв залж хүмүүний сэтгэлийн эерэгийг нь эвээр хурааж, МОНыг нэгтгэж сөрөгийг нь тэр цагийнхаа ухамсрын түвшинд нь тааруулж хүчээр хурааж байсан нь түүхийг үнэн зөв тийш нь залж Алтан Төрийн үндсэн хууль болгон хүн төрлөхтөнд үлдээж өгсөн юм. Тэнгэр үзэл минь одоо харин шажин дажин хоёроос ангид байж хүн төрөлхтөнийг засна гэсэн үг.

ТЭНГЭР ҮЗЭЛд алдаа байдаггүй. Харин зөв мэдэж чадаагүй зөв бясилгаж дадаагүй зөв ойлгож засаагүй онолчдод л буруу онол байх байх.

Энэнийг цаг хугацаа гэдэг агуу багтаамж харуулж алдсан нэгнийг нь хасаж, олж оносон нэгнийг нь жишиж дээд оюун авшиг буулгахаа харамлахгүй хайрладаг юм. Мөнх Тэнгэрийн хүний оюуны царааг тоох стандарт нь хэт панат биш ердөө энгийн байдаг учир бусдын төлөө өөрийн хайр нигүүлслийг ямагт чин сэтгэлээсээ зориулдаг дүр эсгэсэн хайр биш ЧИНхайр энэрэн нигүүлсэхүй л тэр стандарт нь юм. Үүний тухай хэсэг өгүүлсүү.

Одоо хүний биеийн эд эрхтэний бүрдэл дэх ЭСийг "МОН ГЭР үйИЭсий"д 8-н зууны тэртээд МОН-ТОБА БОДИС гэж нэршин харьцаж ажиллаж байжээ. ЭС доторхи хязгааргүй бичил рүү аялж ДНХ-г нь хүртэл мэдэж МОН ТОБА АМИН ЧИНАР /чанар/ гэсэн байгаа юм. Тиймээс ЧИНГИС оюун: СЭРЭХҮЙД нь ШАШИН ҮҮРЭГГҮЙ... гэсэн буйза. Харин Шинжлэх ухааны хөгжил үүнийг батлаж мон тоба амин чанар ДНХ-гийн оршнолыг 10-ын хасах 10-н зэрэгт микро милл хэмжээний биет гэж тогтоов. Энэ нэн бичил бие маань генийг агуулдаг, дархлааг хариуцдаг нэн бичил ухамсэрлагч эд эсүүд гэж. Аливаа ЭС доторхи АТОМ, НЕЙТРОН, ПРОТОН, ЭРЕКТРОН, гээд задаргаа хийж АТОМыг хэлхэж бүтээсэн эдийг НАНО технологи гэж эзэмшиж байгаа Шинжлэх ухаан маань хязгааргүй/микро/ бичлийн орон зай, хязгааргүй /мега/орчлон ертөнцийн наад захад л яваа бололтой.

Цаашаа үе үеийн бясилгалчидын хүсэл тэмүүлэл болсон ХООСОН ЧАНАРт хүрэх болоогүй л байгаа юм. Тэнгэр үзлийн МӨРГҮНшил ХООСОН ЧАНАРт хүрэх арга замыг зөв тодорхойлохдоо эхлээд АМИН ЧИНАР буюу нано технологийн УХАМСЭР болох ДНХний оюунсанаа ДАЛД УХАМСАРт хүрч бясилгахыг онцгойлон анхааруулсан байдаг.

Энэ нь ГЕНийг хадгалагч 64-н кодны нилээдийг нь нэмж ажиллуулж сурахыг хэлнэ гэсэн үг. Одоогийн шинэ төрөлт хүн 32-ийг нь ажиллуулахаараа /КРИСТАЛЬ/ ТАЛСТ хэлбэрт төрөлтөн болж байна гэнэ. Хуучин төрөлтөн нь сайндаа л 30-н код тайлж ажилладаг гэж байгаа. Тэгэхээр Э.МУЛДАШЕВийн онолдсоноор хуучин төрлийг АРИ гэж нэрлэж байгаа бол 1970-аад оноос хүний төрөлтийн дунд /ИНДИГО/ ГАСАН төрөл элбэгшиж тэд нь шинэ мянганы /2000 оноос/ цэвэр ТАЛСТ төрлийн аав ээжүүд нь болон хөрвөж МАЯА тооллын дараагийн шинэ тооллын хүмүүс болж 2012.12.22-ноос эхлэн эртний МАЯАгийн бошгоор хүн төрөлхтөний шинэ төрөл ТАЛСТ төрөлтний хуанлийн эринийг Мөнх тэнгэр тоолуулж эхлүүлсэн аж. 8-аас 10-н зуунаар түрүүлж сэтгэдэг МОНГОЛ гени ЧИНГИС оюунаар ТАЛСТ-ын эриний суурийг тавьж хүн төрөлтөнийг ХҮҮН/талст төрлийг ингэж нэрлэсэн/ төрөлтөн болгох ухамсрын ДАЙЯАРшилыг эхлүүлж явжээ.

Үүссэн цагаасаа нааш хүн гэдэг биологийн амьтныхаа хувьд олон үе шатыг дамжиж байж хиж гөрөөснөөс хүн болсон байгаа. Хүн маань хөгжихийн хэрээр ХҮҮН болно гэж. Энэ нь аурагаа ваакүм /энтэй/ бус Ааийий АЙ/энгүй болгон хөгжүүлэхийг хэлдэг аж. Үүнийг ХҮҮН болох гэж, нэг ёсондоо аураг дэлгэмэл болгохыг нэрлэнэ. АУРА яахаар дэлгэмэл болдгийг судалгаагаар олохдоо хүн унтахаараа гэж олоод энэ нь ямар процесс явагдаад байгааг тандаж үзжээ. Гэтэл дотоод шүүрэл идэвхитэй явагдах мөч нь биологийн цаг болох буюу унтаа үед дотоод шүүрэл булчирхайнууд идэвхижин дааврын дүүргэлт явагдаж өөрийн биед шаардлагатай даавраа хангаж авдаг. Даавраар хангагдсан ДНХны нуклотидууд хүний дархлааг сэргээх, хамгаалах буюу эерэг байлгаж биологийн цагтаа буюу даавар эрчимтэй эерэг ялгарах процессийн үед аураг дэлгэж АЙ/Ааийий/ болгодгийг нь эрт эдүгээд зөнгөөрөө хөгжүүлж явсан учраас энэнийгээ ХҮҮН болох гэж байжээ.

Тэгвэл МОНГОЛ ДЭЭД-ЭС маан хэзээнээсээ кристаль ауратан байжээ гэсэн дүгнэлт гарна. Үүнийгээ МӨНХ ТЭНГЭРээс ЗАЯАТАЙ гээд байгаа юм. Аураг энтэй байлгахыг ТЭНГЭРт МЭНДЛЭХ гэдэг, ЭНгүй болгохыг ЕРТӨНЦӨД БОЙЖИХ гэж маш оноож нэрлэдэг байж. Энэ нь Монгол ГЕНИ маань хүн төрлөхтний СУФЕР генийн нөөц хадгаламжийн сан гэсэн үг болно. Үүнийгээ хадгалах найдвартай баталгаа нь одоог хүртэл хадгалсаар ирсэн Монгол туургатны их ӨВ болох НҮҮДЭЛЧИН СОЁЛ, МАЛ-ЧИН БОЛОВСРОЛ минь билээ. Онгон байгалтайгаа уялдан эвсэн амьдрах нүүдэлчний соёл ИРГҮНшил минь ЭЕРЭГ энерги, НАЙ-АЙ-АЙРАГт харилцаа, цэвэр байгалын гаралтай ХҮН-С гурваа нандигнан хадгалж ирсэн 1940-н мэргэжил нэг АЙЛд цогцлоосон өөр хаана ч бий болохгүй ИХ, ДЭЭД БОЛОВСРОЛ гэж ЧИНГИС оюунаараа тодотгогдсон байдаг.

Энэ нь оюун санаа массаасаа салж хэт ПАНАТ филосопи болохоос ямагт сэргийлж явсан гэсэн үг болно. Тэгэхдээр эрдмийн зэрэг цолыг хүртэл мөнгөөр хэмжиж үнэ үнэлэмжгүйдүүлэн харьцдаг одоочилсон КАПИТАЛИСТ харилцааны завхарлыг 8-н зууны тэртээгээс сансрын НИЙ-УХАМСАРаас НҮҮДЭЛ-ЧИН УХАМСЭР л уншиж мэдэж байж шүү.

Хөдөөх онгон байгалдаа дулдуйдсан малЧИН ахуй биологийн цагаа зоргоор зөрчдөггүй өдий хүрсний үрээр уураг тархи нь хүртэл агшиж ширгээгүй байгааг 30 гаруй грамм илүү хүнд тархитай гэж сулаачид нотолсон гэх. Биологийн цаг зөрчидгүй ДНХ, РНХны нуклотидууд эерэг дааврын хангамж бүрэн авсныхаа үрээр ГЕНИэ цэвэр эрүүл ариун байлгадаг нь нэгэнт тодорхой болоод ирэхээр НЕЙТРОНы НЕЙТРИНа энерги маань аураг хангаж цатгаж бүрэлдүүлдэг бүр ЭНГҮЙ болгодог нь ойлгомжтой болов. Дотоод шүүрлийн дааврын доголдол хүний гэрлэн бие аурагаа чавдагшуулдаг нь цаашдаа бие дотор АНТИГЕНИйн хямралд оруулж эсүүд нь АНТИ ЭС болж хавдар, дархлааны эсрэг элдэв ялагдашгүй өвчиний эх үүсвэр болдог аж. Үүнээс хамгаалахын тулд одоо цагийн хүнд БЯС-ИЛ-ГАЛ хоол хүнс шиг нь хэрэг болоод байгаа юм.

Мэдээлэл тээгч НЕЙТРОНий энерги торсион орноос бүх мэдээлэл уншигдах боломжтой байна. Нэгэнт задгай АЙтай болсон аура бол дээд оюунтай шууд холбогдож жинхэнэ хоосон чанарт хүргэнэ гэсэн үг. Торсионыг бүрдүүлэгч биетийн нэгж нь 10ын хасах 95н зэрэгт микро милл гэж тогтоогдсон. Үүнийг ТОРСИНы ТЕХНОЛОГИ гэх буюу

МӨНХ ТЭНГЭР ҮЗЭЛ ГЭЖ ЭНЭ БАЙНА. хоосон чанар, ХЯЗГААРГҮЙ БИЧЛИЙН ТЕХНОЛОГИ гэж энэ байна. Бидний ДЭЭД-ЭС ЧИНГИС ОНОЛ маань амин чанартаа хүр гэсэн байгаа нь НАНО технологио алгасаад ТОРСИОНы технологийг эзэмших боломж ямарч шашны гүн ухаанд байхгүй байгааг л олж мэдсэн учир, СЭРЭХҮЙД нь ШАШИН ҮҮРЭГГҮЙ ард түмэн гэж хэлжээ. Бид ШИНЖЛЭХҮЙ УХААН нотлосон юманд л итгэхгүй бол өөр юунд итгэл өгөх!!!

Л.Атарсайхан

: 2015-06-19 : 7914

Хамгийн их уншигдсан